Нийгэм мэдээ
Зогсоолоос "Toyota” маркийн машин хулгайлж зугтаад баригджээ

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 21 минутад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зогсоол дээр байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “А”-ийн зогсоолд асаалттай үлдээсэн “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг 25 настай, эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайчид боломж олгож аса�##�ттай орхисон иргэн өөрөө ч гсн буруутай. Сонор сэрэмжтэй байж эд хөрөнгөө хулгайчаас хамга�##�ах нь таны үүрэг.