Нийгмийн

Допинг илэрсэн хоёр бөх Б сорьцоо өгөх хүсэлт ирүүлжээ

Туулай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан. Ингэхэд нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн байдаг. Тухайн бөх Б сорьцын шинжилгээ өгөөгүй бөгөөд энэ нь А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрсөн хэрэг гэгддэг.

Олон нийтийн сүлжээ болон зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн бөхийг улсын арслан Э.Оюунболдыг хэмээн нэрлээд байв.

Улаар уржигдар /2023.05.25/ улсын арслан Э.Оюунболдоос илэрснийг зарласан юм.

Devjee.mn сайтаас шалгаж үзэхэд тэрбээр гуравдугаар сарын 12-ноос хойших барилдаануудад зодоглоогүй аж.


Э.Оюунболдын дараа сар шинийн барилдаанд оролцсон бөхчүүдээс түүврийн аргаар буюу нэр цохож шинжилгээ авснаас ХОЁР бөхөөс илрээд байгаа.

Өчигдөр тухайн хоёр бөх Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргажээ.

Сүүлийн хоёр бөх хэн бэ гэдэг асуулт, таамаг бөх сонирхогч, үндэсний спортод элэгтнүүд төдийгүй бөхчүүдийн дунд үүсээд байгаа билээ.

Ингэхдээ шинжилгээ өгчхөөд сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй бөхчүүдийг хардаж буй тухай бид өмнө нь мэдээлсэн.

Эл хардлагын дагуу барилдааны мэдээ мэдээлэлүүдийг Devjee.mn сайтаас шүүж үзэхэд

  • Улсын Начин Д.Амарсайхан 2023.04.13
  • Аймгийн Заан Көптилек 2023.04.29 
  • Аймгийн Арслан Б.Өсөхбаяр 2023.04.29
  • Улсын Начин Э.Батмагнай 2023.04.30 
  • Улсын харцага Ц.Мөнхбаяр 2023.05.06

нар Бөхийн өргөөнд болсон барилдаануудад зодоглоогүй байна.

Тэдний хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн гэсэн үг болж байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button