Азийн физикийн олимпиадын дүн гарлаа

23 дахь удаагийн Азийн Физикийн Олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдөж, өндөрлөлөө.
Нийт 50 онооны 5 бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн.
Олимпиадын дүнгээр хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авчээ.
Байр эзлүүлэхдээ дараах дүрмийг баримталдаг. Эхний гурван хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг хоёроор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж авдаг. Энэ удаад эхний 3 сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон. Тиймээс 21.5 оноог 100% гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлэв.
- Алт 90-100% буюу 19 онооноос дээш
- Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
- Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
- Шагналт байр 50-65% 10 онооноос дээш
Ингээд 23 дахь удаагийн олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангалаа.
- Тайвань 5 алт, 2 мөнгө
- Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
- Израйль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл,
Олимпиадыг зохион байгуулагч Монгол улсын багийн тухайд 1 хүрэл медаль хүртэж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш болно.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ханш өндөр байж дээ