Top StoriesУлс төрийн мэдээ

Тойрогтоо "чимээгүй" ажилласан парламент энэ долоо хоногт Үндсэн хуулийг өөрчилнө

Энэ долоо хоногт Үндсэн хуулиндаа УИХ-ын гишүүдийн тоо 126 болгохоор тусгаж, үргэлжлүүлэн Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Сонгуулийн хуулийн төслүүдийг хэлэлцэн батална. Эдгээр нь энэ хаврын чуулганы хугацаанд хэлэлцсэн "тогтолцооны агуулга хөндсөн" гэх агуулга бүхий хамгийн чухал хуулийн төслүүд болж байна.

Ингэхдээ төрийн инстүтицүүд зөвшилцөлд хүрч, улс төрийн намууд харьцангуй нэгдэж чадсан гэж харагдаж буй. Олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх агуулгыг эсэргүүцсэн ч төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр нэмэх шийдлээр Засгийн газраас "хариу" арга хэмжээ авсан юм.

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүд ҮХӨ-ийн асуудлаар дахин тойрог, тойрогтоо ажилласан. Ингэхдээ өмнөх буюу парламентын гишүүдийн тоог 152 болгох төслөө өөрчлөн танилцуулсан. Тодруулбал, 152 гэдэг тоогоо 126 болгон бууруулж, дахин иргэдийн саналыг авахаар явсан юм.

Өмнөх удаагийн тойрогтоо ажилласан үйл явдалтай харьцуулахад өнгөрөгч долоо хоног чимээ имээгүй, иргэд ямар байр суурийг хэрхэн илэрхийлж байгаа нь ил тод бус байлаа.

Одоо тэд иргэдэд танилцуулах, санал авах процессоо үүгээр эцэслэж, Үндсэн хуулийн өөрчлөлтөө эцэслэн батлах юм.

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг харвал,

  • 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл
  • Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн хоёр л асуудал байна.

Төсвийн хүрээний мэдэгдлийн үргэлжлэх хэлэлцүүлгүүдийг хийнэ. Харин баасан гарагт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг явуулна гэж төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 126 гишүүнтэй болох, тэдний 76-г тойргоос, 50-ийг жагсаалтаас сонгох агуулгатай Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ долоо хоногт эцэслэн баталж, алх цохих нь.

Харин энэ удаа гишүүд "Иргэд 126 гэдэг тоо болно, дэмжиж байна гэлээ" гэсэн үгийг нэгэн зэрэг цээжилж, бүлгийн хуралдаа танилцуулах чигтэй байна. Иргэд дэмжсэн ч, эс дэмжсэн ч нэгэнт төсөв тодотгон, цалин тэтгэмжийн асуудлыг нэг удаа гал унтраах хэлбэрээр хөндөх гэж буй эрх баригчид Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөө эцэслэн батлахаар шуударчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-29 08:12

Чимээгүй ажиллах биш угаасаа ажиллаагүй юм чинь. Ард түмний эсэргүүцлээс айгаад УИХ гишүүд тойрогтоо ажиллаагүй хоосон ганзага буцсан. Одоо тэгээд уулзсан гэж худ�##� хэлэх байх даа.

Зочин
Зочин
2023-05-29 08:44

Ирэх 7 хоногт Данхын засгийн газрыг огцруулна

Сонгогч
Сонгогч
2023-05-29 14:24
Reply to  Зочин

Чи муу нүүрсчин битгий хуц !

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-29 10:58

МАН АРД ТҮМНИЙГ ЦАГААН ЦААС ГЭЖ ЁСТОЙ ДОРОМЖИЛЖ БАЙНА. БЗС МАН БОЛОН ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ОЛОН ЖИЛИЙН ХУГАЦААНД МЭДЭЭГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХ УУ. БҮГДИЙГ МЭДЭЖ БАЙСАН. ҮНЭНДЭЭ БОЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЧИХИЙГ ЗӨӨЛЛӨЖ, ИРГЭДИЙГ ЭНЭ ЯСТАЙ НОЦОЛДОЖ БАЙХ ХООРОНД ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ Л ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БАЙГАА БОЛОХООР ЯГ ЭНЭ ЦАГ ДОР ГАРГАН ТАВЬСАН. ҮҮНИЙГ ЗАРИГИЙН ӨНӨРӨӨ, КОМЕДИЙН БАТБИЛЭГ НАР МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТЭГЭХЭЭР ЭД НАР ХАМТРАГЧ НАР ГЭСЭН ҮГ. АРД ТҮМЭН МИНЬ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЯВДАЛ. ИРГЭД НАМЫГ БИШ ИРГЭНИЙГ Л СОНГОХ ЁСТОЙ. 76 ТОЙРОГТ ХУВААГДААД ДОВ ЖАЛГА ЯРИАД ХЭЦҮҮ БАЙНА, ТӨСӨВ ИХ ЗАРЦУУЛЖ БАЙНА ГЭЭД БАЙСАН. ТЭГВЭЛ ЯАГААД ТҮҮНИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭГЭЭД ТЭГЭЭД БАС НАМААС СОНГОХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА НЬ ӨӨРСДИЙГӨӨ ТЭР СУУДАЛД 30 ЖИЛ ГАГНАХ ГЭЭД БАЙГААГИЙН ИЛРЭЛ.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-29 11:00

“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИЖ АЛАВ.

МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.2-т: Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно, 5.4.3-т: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ... төрийн эрх мэдлийг хувиарласан зарчмыг үгүйсгэсэн байж болохгүй, гэсэн за�##�туудыг зөрчиж гишүүдийн тоог нэмэгдүүлэх гэж байна.
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль /3.3/-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэсэн байхад /2019 оны өөрчлөлтөөр ... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний �##�бан туша�##�ыг хавсарч болно гэсэн за�##�тыг УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолоор хүчингүй болгож/ Үндсэн хуулийг өөрчилсөн.
3. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн сан�##� асуулгаар шийдэж болох за�##�т ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх сан�##� асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
4. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-29 11:01
Reply to  ЗОЧИН

5. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч т�##�ууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйв�##�даж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.

ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТАВХАН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйл�##�д автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/
ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИНАЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.

Зочин
Зочин
2023-05-29 14:05

126 аар хүчиндээд ирэх жил МАН годройтох замыг мулгуу баньд бүүр засаад өгчлөө.

Зочин
Зочин
2023-05-31 11:11

ард түмэнээ басаж болохгүй шүү ........

Холбоотой мэдээ

Back to top button