СПОРТ

3x3: Шигшээ багийг 19 жил удирдсан С.Тулгыг явуулж, өөр нэгнийг сонгосон уу

3х3 сагсанбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх асуудал нийгмийн сүлжээнд болон спорт сонирхогчид, дэмжигчдийн дунд өндрийг аваад байна. Тодруулбал, гавьяат дасгалжуулагч С.Тулга цахим хуудастаа "Өөрөө ч мэдээгүй байхад дасгалжуулагч байхыг минь болиулжээ. Хэрэв энэ шийдвэрээ Дэлхийн аваргын тэмцээнд ирэхээс минь өмнө мэдэгдчихсэн бол надад энд ирэх шаардлага байхгүй шүү дээ" гэх агуулга бүхий постыг нийтлэсэн.

Тэгвэл түүний олон нийтэд дэлгэсэн энэхүү агуулгаар харвал, С.Тулгын буюу багаа дасгалжуулах үүргийг өөр нэгэн хүнд шилжүүлж холбоо нь түүнд мэдэгдэлгүйгээр баталсан. Цаашид түүгээр шигшээ багийг дасгалжуулуулахгүй. Мөн энэ далд өрнөсөн процесс мөнгөтэй, нөлөөтэй хүмүүсийн хүчээр биеллээ олсон гэж ойлгогдохоор байгаа юм. Харин түүний энэ зайг Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбооны генсек С.Төгсжаргал, Ерөнхийлөгч Л.Мягмаржав нар булааж буй гэх асуудал ч өрнөв.

Харин одоо 3х3 сагсанбөмбөгийн спортоор манай тамирчид дэлхийд тоогдоход, үнэлэгдэхэд, хүлээн зөвшөөрөгдөхөд гол хөшүүрэг, нуруу нь байсан хүнээ холбоо яагаад явуулах болов гэдэг сонирхол татна.

С.Тулгын хувьд спортын хамгийн залуу гавьяат дасгалжуулагч. Тэр зүгээр ч нэг энэ алдар хүндийг хүртсэн нэгэн биш. Өөрөөр хэлбэл, 3х3 сагсанбөмбөг тэр дундаа багийн спортоор Монголчуудыг дэлхий мэддэг, таньдаг, хүлээдэг болсон энэ цаг хугацаанд авч ирэхийн тулд тэрбээр 19 жил уйгагүй зүтгэж, тамирчдынхаа хамт энэ өндөрт ирсэн. Тэднийг батлах хамгийн сүүлийн жишээг дурдвал эрэгтэй шигшээ баг Азийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөсөн явдал. Гагцхүү тэдэнд олимп, дэлхийн аваргын медаль л дутуу. Тиймээс ухралттай биш дандаа урагштай яваа түүнийг явуулах үндэслэл юу байв гэдэг хардлага төрүүлнэ.

Тэгвэл тухайн асуудалтай холбогдуулж Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо С.Тулга дасгалжуулагчийн хариу мэдэгдэл гаргасан ч удалгүй устгасан. Холбооны энэхүү үйлдлээс харвал С.Тулга дасгалжуулагчийг чөлөөлсөн гэдэг мэдэээлэл батлагдаж байна гэж ойлгож болохоор байгаа юм.

Тус мэдэгдэлд "Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн дасгалжуулагчийг ажлаас халсан, хөөсөн ямар ч шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Дасгалжуулагч гэрээний дагуух цалингаа аван, шигшээ багтайгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ Серби улсад ханган шигшээ багийн бэлтгэл сургуулилтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хувь хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь холбооны шийдвэр биш юм" хэмээсэн байв.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тамын тогоо! Хүний хийсэн бүтээснийг булаахаа зогсоо!

Зочин
Зочин

Дандаа нэг нэгниигээ доош нь татаж лай болох юм аа
Тулгаа бол супер тренер ш дээ
Чаддаг нь байрандаа байвал зүгээр шүү. .....

Зочин
Зочин

tulgaas uur hun tusuulugduhgui l baina. tulgagui gants 2 uraldaand yvad uzehgui yu. Harin olimpoor zaawal bh estoi hun shuu ugui bol uragshaa olon gishgehgui shdee maangaruud

Зочин
Зочин

gaihaad bsin

Хэнчбиш
Хэнчбиш

Энэ бол монгол зан монгол арга гэдгиимаа
Хэн нэгнии хииж бүтээсэн хөдөлмөрииг хорсон атаархагч мөнгөтэй алдар нэр эрэлхиилэгч хэн нэгэн хэсэг бүлэглэл булаан авах нь шинэ монгол зан

Зочин
Зочин

Тулга өөрөө их л хэл амтай нөхөр шиг байгаан ,тийм болхоор л холбоонийх н хүмүүс залхаа байлгүй,эзны алба ээлжтэй гэж үг байдаг ш дэ

Дамба
Дамба

Tugsjargal ni 5x5 n gensec, 3x3 n Myagmarjav gej harj ene huniig zohion bguulsan ih muu hun shy!!!

Зочин
Зочин
Reply to  Дамба

3x3 iig bas hariutsdag yumaa tugsjargal

Зочин
Зочин

Zaluu hun, Tulga ene zavshaaniig ashiglaad 2 Jil gadaadad master hiigeed ireh heregtei, sport iin management eer. Hiih zuilsiinh n nuluulliin huree ulam l Tom bolno. Ene neg balingiin coach position d horgodood yadgiin uhsss

Зочин
Зочин

Бутсэн болсон зуйлийг оорийн нэр дээр болгож булаа ж авдаг Монгол заншил ес суртахуун яг мондоо хо !

Иргэн тэмцээн бүхнийг шимтэн үзэж дэмжигч
Иргэн тэмцээн бүхнийг шимтэн үзэж дэмжигч

Яг дэлхийн аваргын тэмцээний чухал үед яагаад тамын тогооны үйлдэл хийж тамирчин дасгалжуулагч үзэгчид хөгжөөн дэмжигч. нарыг дорд үздэг тэнэгүүд вэ? Хүлцэшгүй үйл явдал болоогүй бол хүнийг ажлаас нь хулгайгаар солих нь ариун явлал уу? Сагсан бөмбөгийн холбооны удирдлагуудаа ? !

Зочин
Зочин

delhiin avargad oroltsoj baigaa tamirchdad hundeer tusaj bga bhdaa

Зочин
Зочин

ОДОО БОЛНОО ТУЛГАА ЯМАР КАДАФИ БИШ ДЭЭ

3×3 сонирхогч .дэмжигч ахмад тамирчин
3×3 сонирхогч .дэмжигч ахмад тамирчин

Хагалган бутаргах далд санаатай худал мэдээлэл.эх сурвалж бодит үнэнд нийцэхгүй.угаас яригдаагүй асуудал..дэлхийн аврага тэмцээнд оролцох гэж буй үед өмнө ийм мэдээлэл цацах нь хэний / хэнд үйлчилж буй асуудал бэ ?...ингэж турхирах нь хэний эрх ашиг бэ ?

3×3 сонирхогч .дэмжигч ахмад тамирчин
3×3 сонирхогч .дэмжигч ахмад тамирчин

Эгүүр админ тантай зарга үүсгэн үнэнд нийцэхгүй мэдээлэл _ г чинь шалгуулах болно

Зочин
Зочин

Myamgmarjav ni yavj chaddag yum aa hiisen deer dee

Зочин
Зочин

Төгсжаргал мэтийн юу ч чадахгүй гарууд гай болохоор өөрсдөө зай бол. Тулга бол хэлэх үгтэй хийсэн гавьяатай хүн шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button