Сурвалжилга: "Улаанбаатар" их дэлгүүр 10 давхар зогсоол барихаар нийтийн эзэмшлийн газрыг хашаалжээ
Манай сайтын сурвалжлах баг иргэдийн гомдлын дагуу газрын асуудлыг цувралаар сурвалжлан хүргэж буй. Тэгвэл энэ удаад Сүхбаатар дүүргийн IV хороо, Улаанбаатар их дэлгүүрийн чанх урд байрлах нийтийн эзэмшил газарт барилгын ажил хийх гэж буйг хөндлөө.

Улаанбаатар их дэлгүүрийн урд талд нийтийн эзэмшил бүхий талбай байх бөгөөд анх болзошгүй аюулын үед цуглах цэгийн зориулалттай байжээ. Мөн иргэдийн гомдлын дагуу тус хэсэг газрыг нийслэлээс тохижуулж өгчээ. Гэвч нөхцөл байдлыг сурвалжлахаар очих үеэд явган хүний замгүй, мөн тус нийтийн эзэмшил талбайд олон машин байрлуулсан байлаа.

-Р.Энхдэлгэр: Улаанбаатар их дэлгүүрийн барилга барьж буй талбайд 67 мод байсан-
Иргэдийн зүгээс газраа алдахгүйн тулд ийнхүү машинуудаа тавьсан хэмээж байв. Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн Р.Энхдэлгэр тус барилгын ажлын зураг төслийн анхны зураг нь 20 давхар барилга барих байсан бөгөөд иргэд эсэргүүцэхтэй зэрэгцэн 10 давхар зогсоол болгон өөрчилсөн хэмээв.
-Оршин суугчид барилга барих гэж буй талаар хэзээ мэдсэн бэ?
-Сүүлийн хэдэн өдөр гэнэт газар хашаалж, хэмжилт хийж эхэлсэн. Ингэхдээ нийтийн эзэмшил газрыг ч хэмжиж, дээр нь тэмдэглэгээ хийсэн юм. Бид барилга барих гэж байгааг мэдмэгц нийтийн эзэмшил талбайг хашсан хашааг буулгуулсан. Одоо тухайн газрыг өгөхгүйн тулд машинуудаа тавьсан.
Эхлээд 20 давхар үйлчилгээний төвийн зурагтай байсан. Одоо бол 10 давхар машины зогсоол гээд байгаа. Гэвч энэ нь худал. Хэдийн газар өрөмдлөгийн ажил эхэлсэн. Бид мэргэжлийн хүнээс лавласан юм. Гэтэл 10 давхар зогсоолын суурь биш гэх хариултыг өгсөн. Харин 16 давхраас дээш барилгын суурийг ийн цутгадаг гэнэ лээ. Тэгэхээр 10 давхар зогсоол нэрийдлээр л 20 давхар барилгаа барих гэж байгаа юм.
Мөн энэ барилга ашиглалтад орвол II төрөх эмнэлгээс зургаан метр зайтай баригдана гэсэн үг. Төрөх эмнэлэг агаар сэлгэлт, гаднах талбай, амрах орчингүй болно гэсэн үг. Улаанбаатар их дэлгүүрийн одоогийн барилга барьж буй энэ талбай нь II төрөх эмнэлгийн талбай байсан. Үе үеийн дарга нар хумсалж өгсөөр байгаад ийм үр дүнд хүрлээ.
-Газрын зөвшөөрлийг нь хэзээ авсан бол. Та бүхэнд танилцуулсан уу?

-Энэ газарт барилга барих зөвшөөрөл бүхий захирамж нь 2021 онд гарсан юм билээ. Цар тахлын хөл хорионы үеэр нийслэлийн захирагч Д.Сумъяабазарын А/646 тоот захирамжаар уг газрыг өгсөн. Энд нийт хоёр орон сууцын 60 орчим өрх бий. Нэг айлд дунджаар дөрвөн хүн хэмээн тооцвол 240 орчим хүн амьдарч байна. Тэдний эрх ашгийг хөндөж, хүчээр барилга барих гэж байна.
-Эргэн тойронд явган хүний зам ч байхгүй юм байна. Та бүхний амьдардаг хэсэгт ч машин багтахааргүй харагдаж байна?
-Одоогоос хагас жилийн өмнө хогийн сав шатсан. Тэгэхэд гал унтраах машин орж чадаагүй. Гэтэл одоо хоёр машин арай чүү өнгөрөх зам үлдээгээд барилга барих гэж байгаа юм. Бидэнд зогсоол битгий хэл тоглоомын талбай, ядах нь аа явган хүний ч зам байхгүй. Одоо барилга барьж байгаа хашаанд нийт 67 мод байсан. Бүгдийг нь устгаж үгүй хийсэн. Тоглоомын талбай байсан хэсгийг хотоос нураасан. Одоо газрыг нь өөр компани авч, хашаалсан.
-Энэ асуудлаар хаана, хэнд хандав. Та бүхэнд хариу өгсөн үү?
-Бид Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Хотын дарга Д.Сумъяабазар нарт бичиг явуулсан. Холбогдох болох бүхий л газар нь хандлаа. Дүлий юм. Хариугаа авъя хэмээн өдөржин, шөнөжин утастаж байна. Хэн нь ч хариу өгөхгүй юм.
-"Бидэнд аюулгүй амьдрах баталгаа алга. Их дэлгүүрийн эзэн уулзсан ч шийдвэрт хүрээгүй"-
Тухайн газар зөвхөн Улаанбаатар их дэлгүүр барилгын ажил хийж байсангүй. II төрөх эмнэлгийн өргөтгөлийг барих хүрээнд "Зиг заг" групп ч газар хашаалсан байв. Оршин суугчдын хувьд аюулгүй амьдрах газар байхгүйгээс гадна гишгэх талбайгүй болж байна хэмээлээ.
Иргэн Ц.Гомбосүрэн “Улаанбаатар их дэлгүүр хашаалсан газартаа өрмийн ажил хийж эхэлсэн. Өнгөрсөн жилийн турш II төрөх эмнэлэг өргөтгөлөө барихдаа өрмийн, цутгалтын машин шөнийн цагаар оруулж их дуу чимээ гаргадаг байсан. Гэтэл энэ жилийн турш их дэлгүүрийн барилгын ажлын өрөмдлөгөөс болж гэртээ ч амарч чадахгүй байна. Олон нийтийн эрх ашгийг ихээр хөндөж байгаа. Бидэнд явган зорчигчийн зам ч алга. Айдас, түгшүүртэй амьдарч байна.

Улаанбаатар их дэлгүрийн эзэн бидэнтэй уулзлаа. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Дэлгүүрийн урд талын замаар хүн явдаг гэдгийг мэддэггүй гэнэ. Бидэнтэй уулзах үедээ л мэдсэн гэж байна. Биднийг өөрсдийнхөө ажилчин мэт л уулзалтын үеэр загнасан. Захирамж, албан бичгээ харуулсангүй. Тэгсэн атлаа хөгшин настай хүн рүү битгий дайр гэж хэлсэн.
Г.Сүхээ захирал зам шахаж газар хашаалчхаад одоо асуудлыг шийднэ гэж байгаад итгэхгүй байна. Хоёрдугаарт, энд гарааш, зогсоол барих ямар шаардлагатай юм. Урд нь эмнэлэг байна шүү дээ. Тэнд хүмүүс төрнө. Гэтэл мод, хүлэмжийг нь устгачхаад зогсоол барина гэх. Эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн ч эрх зөрчигдөнө шүү дээ” гэв.
Иргэн Г.Оюунгэрэлийн хувьд саяхан гэрт нь хүн өвдөхөд түргэн тусламжийн тэрэг дууджээ. Харамсалтай нь тухайн автомашин гэрт нь очиж чадаагүй бөгөөд зам хаасан газрын асуудлын улмаас ийн нөхцөл байдалд хүрсэн талаараа хуваалцсан юм.

Тэрбээр “Барилгын өрөмдлөгийн ажил эхэлсэн нь доргилт их үүсгэж байна. Тухайн газарт бидэнд зогсоол байхгүй. Явганаар зорчих зам байхгүй. Түүнчлэн хүүхэд салхилуулах газар ч алга. Бид бага хэмжээтэй уг газарт барилга бариулахгүй байхаар тэмцэж байна.
Улмаар Улаанбаатар их дэлгүүрийн эзэн бидэнтэй уулзсан. Асуудлыг шийдсэнгүй. Ямар зөвшөөрөлтэй, хэнээс хаанаас хэрхэн газар авсан талаарх мэдээллээ ч танилцуулсангүй. Бидний амьдарч байгаа газар гэхэд л ардаа Улаанбаатар их дэлгүүр, баруун талдаа буулгаагүй гараашууд, "Зиг заг" компани ч газар хашаалсан, зүүн талдаа II төрөх эмнэлгийн өргөтгөлтэй. Амьдарч байгаа газарт маань гарч гишгэх газар алга. Үүнийг холбогдох байгууллагууд хайхардаггүй. Хэдэн оршин суугч тэмцэж, дуугарахаас өөр үр нөлөө юу ч байхгүй байна. Эмнэлгийн тусламжийн тэрэг ч орж ирж чаддаггүй” хэмээлээ.
-“Би мөнгөө төлөөд авсан газар тул хохирч болохгүй”-
Бид уг асуудалтай холбоотойгоор тус хорооны засаг дарга н.Баатархүүтэй холбогдсон юм.

Түүнээс газрын асуудалтай холбоотойгоор тодруулга авахыг оролдоход “Энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Хоёр тал дараагийн уулзалт хийхээр болсон. Хэзээ хийх хугацааг нь товлоогүй” хэмээв.
Түүнчлэн барилгын ажлыг хийж байсан ажилчдын нэгээс ямар зураг төслөөр уг ажлыг хийж буй талаар лавлав. Тэрбээр "Бид 10 давхар зогсоол хийж барьж байгаа. Иргэдийн зүгээс эсэргүүцэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн юм.

Мөн Улаанбаатар их дэлгүүр болон "Түшиг" группийг үүсгэн байгуулагч Г.Сүхээгээс иргэдтэй уулзахынх нь өмнө энэ талаар тодруулсан юм.
Тэрбээр “Иргэдтэй одоо уулзах гэж байна. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй. Би энэ асуудлаар телевизүүдийг дуудаж, хэвлэлийн хурлаар мэдээлэл өгөх болно. Би ч гэсэн мөнгөө төлөөд авсан газар. Барилгаа барьж чадахгүй хохирч болохгүй биз дээ” хэмээлээ.
Улаанбаатар их дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Сүхээ оршин суугчидтай уулзсан ч ямарваа нэгэн шийдэл, зөвшилцөлд хүрээгүй аж. Мөн оршин суугчдад барилгын асуудлын талаар баттай баримт үзүүлээгүй ажээ. Тиймээс талууд хоёр дахь уулзалтыг товлохоор болсон гэх. Ингэхдээ "Түшиг" группийг удирдаж буй Г.Сүхээгийн хүү болох Г.Баттүшигтэй уулзахаар болсон ажээ.
Г.Баттүшигийн зүгээс тус хороон засаг дарга н.Баатархүүд гаргасан хүсэлтэд эргэн тойрны асуудлыг шийдэхээр стандартын дагуух 10 давхар зогсоол барина хэмээжээ.

Түүний хүсэлтэд “Сүхбаатар дүүргийн IV хороонд төвлөрсөн авто машины зогсоол, үйлчилгээтэй орон сууц барих зориулалттайгаар 2830 метр квадрат талбайг эзэмшдэг билээ. Нийслэл хотын төвд байрлах өөрийн эзэмшлийн газартаа тансаг орон сууц барьж, өндөр үнээр зарахыг зориогүй, харин ч хүн бүхний толгойны өвчин болсон авто замын түгжрэлийг багасгах асуудалд өөрийн хувь нэмрээ оруулж, 350-400 авто машины зогсоол барихаар зорьсон юм. Иймд энэхүү газартаа Сүхбаатар дүүргийн IV болон V, Чингэлтэй дүүргийн II болон III хорооны ойр орчмын оршин суугчид, зорчигчдын тав тухыг хангасан, дэлхийн стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн 10 давхар төвлөрсөн авто машины зогсоол барихаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Уг машины зогсоолд машин угаалгын цэг, тос масло солих, засвар үйлчилгээ, машин сэлбэг хэрэгсэл худалдаалах болон цахилгаан машин цэнэглэх үйлчилгээ зэрэг авто машины иж бүрэн үйлчилгээний хэсгүүд технологийн дагуу байх болно. Мөн уг төвлөрсөн авто машины үогсоол баригдсанаар 24 цагийн үйлчилгээ үзүүлэхэд машины зохицуулагчид, харуул хамгаалалтын ажилчид машин угаалга, засварын ажилчид зэргээр 100 гаруй ажлын байр бий болох юм.
Мөн төвлөрсөн авто машины зогсоолд ойр орчмын оршин суугчид дулаан зогсоолд машинаа байрлуулан үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх юм” хэмээжээ.
Оршин суугчдын зүгээс Улаанбаатар их дэлгүүрийг өөрийн эзэмшил, хашаалсан хэсэгтээ барилга барьж болох хэдий ч олон нийтийн талбайг хэмжиж, хашаалахыг завдаж буй явдлыг буруушааж байгаа юм. Манай сайтын сурвалжлах баг уг асуудлыг эргэн мэдээлэх болно.
ВИДЕО:
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yun zogsool barih hutsaj bgaa oron suuts oppiss barij ashig oloh gej ulairan zutgej bna boliulan gazraa uls aw ene awliga heel hahuuli awsan ogson baigaa shalguul
яагаад барьж болдоггүй юм
Arai l bnaa. Mongotei hun yu ch hiij bolono gesen bichigdeegui huuli baychuudad uilchildeg ymuu?. Emnelgiin oulroltsoo mashinii utaanii ugaar tos masliin uner geed garch bolih buh ersdeltei zuiluud end burdeh ni bn l daa.
Зогсоолоос иргэдийн эрх ашиг илүү байлгүй дээ. МАНАН. ???,. Яая даа байз. Тэвчээрт эцэс бдаг гэсэн үгэнд хүргэх нь л дээ.
Наад б�##�ай юмаа хотоос гадагш бариачээ.Эргүү �####� вэ
Энэ нэг өүрэн эрхтэй бүдүүн �######�тэй дэргүүр бнаа ард хэн бдаг бол бас л дарга хулгайч нуугдаж бгаа жирийн иргдэд хэзээч ийм ашигтай газар олдохгүйшд
Төрөх эмнэлэгийн бөөрөнд 10 давхар авто зогсоол барина гэж юу бдгын. Эмнэлэгийн, эх, нялхасын эрүүл мэндийг боддоггүй юмуу? Өөр зориул�##�таар барих гэж бгаа нь тодорхой л бншдээ.
Тэнэг Сумъяабазар зөнөг ,шун�##�т Сүхээгээс хахууль ава�##� хүүхдийн тоглоомын т�##�байг устгаж, зүлэг, мод тайрч иргэдийн эзэмшлийн т�##�байд шунажээ.Иргэдийг хуурч байна, та нарын машиныг оруулахгүй, хувийн машин зарна, дээр нь орон сууц бариад өндөр үнээр зарж баяжна,эдний шун�##� хязгааргүй, та нарт �##�хах газар ч үлдэхгүй, тэмцээд захирамжийг хүчингүй болгуул!!!
10 давхар зогсоол бариад цагийн хөлсийг нь ыага, улах тусам үнэ нь нэмэгддэг тарифтай нийт жолооч нарын машиныг тавиулдаг ыолох нь түгжрэлд чух�##� нэмэр болно шүү.
Гадаад оронд дэлгүүрийн давхар бүрт машинтайгаа гарч наймаагаа хийх боломжтойгоор том дэлгүүрүүд баригдсан байдаг. Манайд тэр жишгээр И МАРТ баригдсан.
Ерөөсөө Энэ Сумъяабузраа хөөж явуулахаас өөр аргагүй болж байна Дандаа өөртөө болон ахдүүдээ хэрэгтэй зүйл хийсээр удлаа.Долгорсүрэн заан Бадам чавганц нарын удмынхан ийм шун�##�,з�##�илан, дээрэмд хүүхдүүдээ сургасан, дандаа хүч хэрэглэн асуудлыг шийддэг бөх хүмүүсийн тэнэг зан дэндэж иргэд бид баынга хохирсоор ирлээ.Циркээ буцааж авмаар байна олон гомдол сан�##� эднийхэний эсрэг яваад амжилт олохгүй,эд нар дийлдэхгүй боллоо.Долгорсүрэн зааныг бид ихэд хүндэлдэг байсан шун�##�ын туламбайж.З00 тонн самар хулгайгаар гаргах гэж хил дээр баригдчихаад агсарч байсныг хараад хүмүүс гайхсан гэдэг
Сүхээ хэнд хэчнээн мөнгө өгснөө хэлээрэй !
хийх ажилгүй муусайн юмнууд хөгжил цэцэглэлт хөрөнгө оруул�##�т гэж мэдэхгүй атаархуу л�##�арууд монголоор дүүрэн боллоо пиздууу. их хотод амьдарч байж их хотын амьдр�##� мэдэхгүй хөдөө сэтгэлгээтэй соцын үеийнхэн үхэж бж монгол хөгжих нь
Даварсан шун�##� нь хязгааргүй
Болиоч дээ.Зогсоол барив�##� жигтэйхэн үнэтэй тавиулна.Эсв�##� орон сууц барьж зарах шэж бна .болио
Битгий бариулаарай. Юу гэсэн үг үү. Газар дээрэмдээд Сүхээ гуай
Газар мундсан биш Н�##�айх , Төв аймагт очоод бариач ээ ! Аймаг хотуудыг хөгжүүлнэ гэчхээд нэг газар Түргэн , Г�##� команд ч орохооргүй шамбаар�##�дуулаад байх юмаа ! Ер ойлгохоо байлаа ! ! !