Нийгмийн

"Нүүрс"-ний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжсэн талаар мэдээлнэ

Тавдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30-18.00 цагт: АШУҮИС-д “Цар тахлын үеийн туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт: Гаалийн ерөнхий газарт “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын талаар мэдээлж,  хэлэлцүүлнэ. Утас: 9914-5985.

09.00 цагт: “Ramada” зочид буудалд Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт болно.

09.00 цагт: АТГ-ын үүдэнд иргэн Д.Отгонтуяа АТГ-т шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Хууль зүйн үндэсний төвд “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 9119-0988.

11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болж, Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явц,  "Нүүрс"-ний гэх тодотголтой хэргүүд шүүхэд шилжиж ирсэн талаар мэдээлнэ. Утас: 9898-0404.

11.00 цагт: Япон улсын ЭСЯ-нд “МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ХАРИЛЦАА" сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт болно.

11.00 цагт: Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 9999-7810, 9979-5099.

11.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид “Хасбанк”ны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ

14:00 цагт: Сэргээн засах төв эмнэлэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан урлагт суурилсан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн НАР” Арт терапи хөтөлбөрийн хүрээнд Урлагийн сэтгэл заслын кабинетын нээлт болно. Утас: 9829-9827.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-29 11:32

Нуурсний хулгайн их том хэргийг Хогжлийн банкны дайвар болгоод тэгсхийгээд дарчих юм биз дээ !

Холбоотой мэдээ

Back to top button