Н.Батсайхан: Баавгайг АМЬ НАСАНД ХАЛДААГҮЙ байхад нь отооноос буудсан бол хомроголон устгасантай адил
Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд хүний суурьшил газар луу зэрлэг баавгай “дайрсан” бас нэгэн тохиолдол гарсан. Харин энэ удаад нутгийн иргэд мөнөөх баавгайг алс зайнаас отож байгаад буудаж хөнөөв. Буудах зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг өгсөн гэх.
Ер энэ жилийн зун тэнэмэл баавгайтай холбоотой хачин сонин, басхүү гуниг харуусал дагуулсан мэдээ дуулдах болсныг бид мэднэ. Төв аймгийн Цонжинболдог хавьд насанд хүрээгүй бага баавгай үзэгдсэнээс хойш энэ бүхэн эхэлсэн. Харин өнгөрөгч сард Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэртээ унтаж байсан аав хүү хоёрыг тэнэмэл баавгай “идэж”, амь насыг нь хөнөөсөн хэрэг гараад буй. Мөн айлын зэхэж тавьсан торхтой 120 литр айргийг 100 орчим метр зайд авч яваад уусан гэх нь ч бий. Яв явсаар байгалийн зэрлэг амьтныг зүгээр л буудчихаж болдог байдал руу энэ бүхэн аваачив уу? Зэрлэг хийгээд өлсгөлөн амьтан хүний суурьшил нутаг руу зориуд бусаар орж ирсэн асуудалд ухамсарт хүн ямар өнцгөөс хандвал зохих вэ?
Уг асуудлаар МУИС-ийн багш, амьтан судлаач Н.Батсайхантай товч ярилцлаа.
-“БААВГАЙ ХҮНИЙ СУУРЬШИЛ ГАЗАР ЛУУ ОРЖ ИРЭВ ҮҮ, ЭСВЭЛ ХҮН БААВГАЙН СУУРЬШИЛ НУТАГТ ШАХАЖ БАЙРШААД БАЙНА УУ?”-
-Баавгай хүний эзэмшил газар руу халдсан бас нэг тохиолдол гарлаа. Гэхдээ баавгайг гэр рүү нь ойртон ирж байхыг урьдчилж хараад зугтсан ба хэсэг хүмүүс шөнөжин отолт хийж байгаад үүрээр буудаж хөнөөжээ. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хэрэв энэ мэдээлэл үнэн бол, өөрийнх нь амь насанд халдаагүй байхад зохион байгуулалттайгаар баавгайн аминд хүрсэн гэж ойлгогдож байна. Баавгай бол араатан амьтан учраас зугтсан, айсан төрх үзүүлбэл улам “уурлаж”, араас нь хөөдөг. Гэтэл ийм зүйл болоогүй байхад отоо хийж байгаад буудчихсан байна гэж ойлголоо. Тийм бол энэ амьтныг хомроголон устгасантай агаар нэг зүйл болно.
Манай Монголчууд төвөгтэй хүмүүс. Алдсан малынхаа нөхөн төлбөрийг авах гэж “Ирвэс бууж ирээд идчихлээ” гэх мэт шалтгаан зохиож ярих нь ч бий. Баавгайн савар, цөс зэрэг арилжаанд үнэ хүрдэг учир хууль бус ан ихээр хийгддэгийг бид мэднэ. “Над руу дайрсан учраас буудсан” гэж шалтаглаад, баавгайг хөнөөж болдог байдал үүсчихвэл хайран.
-Буудаж хөнөөхгүйгээр өөр ямар арга хэмжээ авч болох байсан бол?
-Энэ зунаас хүний эзэмшил нутгаар Хүрэн баавгай үзэгдэх болсонтой холбогдуулан гадны хэд хэдэн ном, судалгааны өгүүлэл сөхөж харлаа. Нэг судалгаа уншиж байхад, АНУ-ын хувьд лав хар перцтэй цацлага ашигладаг юм билээ. Нэгэнт баавгай ороод ирсэн бол хар перцтэй цацлагыг цацдаг, энэ нь үргээлгийн түгээмэл аргуудаас илүү үр дүнтэй гэсэн байсан. Магадгүй бид үүнийг нэвтрүүлж, баавгайн суурьшил нутагтай ойр буусан айлуудад тарааж өгвөл болохгүй гэх газаргүй.
-Амьтан судлаач хүний хувьд энэ зун тэнэмэл баавгай ихээр үзэгдэх болсон шалтгааныг юу гэж харж байна?
-Суурин газар, сумын төв рүү орж ирээгүй нь тодорхой. Иймээс, “Баавгай хүний суурьшил газар луу орж ирэв үү, эсвэл хүн баавгайн суурьшил нутагт шахаж байршаад байна уу?” гэдэг асуултыг би тавьж байгаа.
Цаашлаад зэрлэг амьтны суурьшил нутагт ойр буучхаад санаатай болон санамсаргүй байдлаар баавгайн анхаарлыг татах үйлдэл хийж байж болзошгүй. Жишээ нь мал төхөөрөх, сэвсийг нь ил задгай хаях. Ер араатан амьтны хүний суурьшил нутаг руу орж ирэх хамгийн гол шалтгаан, хүмүүсийн хоол хүнсний хаягдал байдаг. Гэдэс нь өлөн, тэжээлийн хомсдолд орчихсон байгаа амьтад хүний хоол хүнсний үлдэгдэл, хаягдалд ихээр татагдаж ирдэг. Уг нь баавгай холимог тэжээлт амьтан, идэш тэжээлийнх нь 90 орчим хувийг ургамал эзэлдэг.
-БААВГАЙ БУРУУТАЙ ЮУ?-
Судлаач Н.Батсайхан цааш Хүрэн баавгай хүний эзэмшил газар орж ирэхэд нөлөөлсөн байж болох дараах шалтгаануудыг нэрлэлээ. Үүнд:
1. Зуншлага, ургамал ургалт оройтсон учир баавгайн улирлаар сорчлон иддэг хоол тэжээл хомс байсан
2. Баавгайн идэш тэжээлд зонхилох хувь эзлэдэг хуш модны самар сайн гараагүй. Энэ жил Хуш модны үржлийн биологиос улбаатай хушны самар боловсроогүй жил тохиосон
3. Зөгийн аж ахуй эрхлэх хувь хүн, аж ахуй олширсон нь баавгайг задгай газар тийш “дуудах” шалтгаан болсон
4. Малтай иргэд бэлчээр хөөн, баавгайн идээшил нутаг тийш шахаж, зэлүүд газар буух нь нэмэгдсэн
7. Хууль мөрдсөн, эс мөрдсөн уул уурхайн шууд болон дам нөлөө, тэдний орших орон зайг өөрчилсөн зэргийг дурьдаж байна.
Дээрх боломжит шалтгаануудыг бодолцож үзвэл, баавгай гэдэг араатан амьтанд буруу өгөх нь тунчиг өрөөсгөл. Магадгүй зарим талаар хүмүүс бид өөрсдийн үйлдлээр тэднийг “татсан” гэвэл үнэнд ойртом. Иймээс араатан амьтантай холбоотой уг асуудалд ухамсарт хүний өнцгөөс хандаж, хүнлэг талаас нь харвал зохилтой ажээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
IIM TENEGUUD TORD OLON BOLJEE. TEGEED TER ARAATANG AMIND HALDAH NI UU UGUI YU GEED HARAAD SUUH UU TENEG NVSH YUMAA CH
Ulaan nomond orson amitniig hamaagui buud geh gee yu erguu min
p###a mini ulaan nomond orson geed bariulaad baij bhu erguu baabgaitan mini
уг асууд�##�д ухамсарт хүний өнцгөөс хандаж, хүнлэг т�##�аас нь харв�##� зохилтой. Чи бол м�##� юм байна.
Батсайхан бол маш чад�##�тай цөөн тооны эрдэмтдийн нэг үнэхээр эрпэмтэн хүний л үгийг хэлсэн байна ажилд нь амжилт хүсье
Бараг эрдэмтэн гэхэд ичмээр юмаа. Хамгын гол нь баавгайн т�##�аараа уншиж суд�##�. Анхан шатны л мэдлэгтэй хүн байх юм даа бас перцтэй цацлага баавгайг улам уурлуулдаг уншиж суд�##� бичлэг мичлэг.г нь үзэлдээ хаан.с гарч ирээд юугаач мэдэхгүй соиороод багаа тэнэг вэ
Батсайхан багш шиг мэдлэг чадвартай хэлтэй устай бас соёлтой болчихоод бу�####�д заагаарай их сургуулийн хамгийн чад�##�тай багш нар бол байг�##�ийн ухаан түүхийн багш нар бусад нь бүгд улс төржөөд хурган дарга болоод үндсэн ажлаа мартсан юм шүү
Prezzo Cialis 10 Mg Farmacia Cialis Soft Espana Elocon 5g Delivered On Saturday Orlando [url=http://cialibuy.com]п»їcialis[/url] Discount I
Feline Cephalexin Diarreah http://buyciaonlinex.com/# - cialis vs viagra Generic Levitra Reviews Cialis Amoxil Dosing Chart
Como Conseguir Viagra Por Internet http://viacialisns.com/# - Buy Cialis Order Viagra cialis 20mg price at walmart Cialis Per Body Building