Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

MCS групп ЗГ-ын хоёр сангаас гурван охин компаниараа 18 тэрбум төгрөг авчээ

Засгийн газар авлигын эсрэг явуулж буй “шилэн” ажиллагааны хүрээнд нийт 18 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулж, нийтэд ил тод болгоод байна.

Мэдээлэл ил болсноор томоохон группууд өөрийн охин компаниудаараа дамжуулан хэд хэдэн сангаас дэмжлэг авсан нь ил тод болж буй юм. Тэдгээрийн нэг нь М-Си-Эс групп. Эл групп арав гаруй салбарт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй охин компанитай аж.

"М-Си-Эс"-ийн охин компаниуд:

Эрчим хүчний салбарт: М-Си-Эс Интернэйшнл ХХК, М-Си-Эс эрчим сүлжээ

Барилга, үл хөдлөх: М-Си-Эс проперти, М-Си-Эс эстэйтс ХХК, Юнисервис ХХК, Шангри Ла Улаанбаатар, Шангри Ла Сентер Улаанбаатар

Уул уурхай: Энержи Ресурс

Мэдээлэл харилцаа холбоо: Юнител, Ддиш

Өргөн хэрэглээ: Анунгоо ХХК, Вэллбий ХХК, Тотал Дистрибюшин ХХК , М-Си-Эс Кока-Кола ХХК

Бусад: М-Си-Эс Венчерс ХХК, Интермед эмнэлэг, М банк, Мэтагро ХХК, Скай Резорт ХХК, Топ Моторс ХХК


Эрүүл мэндийн даатгалын сангаас 2018-2022 оны хооронд нийт 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

Интермед эмнэлэг:

  • 2018 онд: 273,124,126
  • 2019 онд: 394,506,507
  • 2020 онд: 531,873,550
  • 2021 онд: 887,491,597
  • 2022 онд: 3,748,921,227

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас 2012-2022 онуудад нийт 11,379,200,000 төгрөг авчээ.

Юнител:

  • 2012 онд: 185 сая, 75.5 сая,
  • 2014 онд: 280 сая, 990 сая,
  • 2015 онд: 210 сая, 280 сая,
  • 2018 онд: 349 сая, 341 сая, 339,5 сая, 337 сая, 19 сая
  • 2019 онд: 1,2 тэрбум, 399 сая
  • 2020 онд: 2,8 тэрбум, 200 сая, 99 сая
  • 2021 онд: 889 сая, 390 сая
  • 2022 онд: 1,8 тэрбум, 167,2 сая

Ддиш:

  • 2009 онд: 382,540,000

нийт 155 мэдээлэл бүртгэгдсэний 20-ийг нь Юнител, нэгийг нь Ддиш ХХК эзэлж байна.

Дээрх хоёр сангаас гурван охин компаниар нийт 17,561,740,000 төгрөг авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 08:47

Х

Зочин
Зочин
2023-05-30 08:48

Хулгайн мөнгөөр хүгдгэнцгээчих юмаа

Зочин
Зочин
2023-05-30 09:09

Зээлийн сан биш санхүүжилтийн сан. Зээлийн сан, санхүүжилтийн сангийн ялгааг тайлбарлахгүй бол улныханы толгой бүр тэнэг болж дууслаа

зочин
зочин
2023-05-30 09:15

хийж байгаа ажлынхаа хүрээнд авах ёстой юмаа л авсан байна, төр холбогдох зөвшөөрлийг нь олгосон

Зочин
Зочин
2023-05-30 09:17

Мобиком, Скайтел ч тэр үүргийн сангаас авдаг. Хөдөө сүлжээ оруулах гээд станц барихад дэмжлэг үзүүлдэг сан юм

иргэн
иргэн
2023-05-30 10:54

Бүх нийтийн үйлчилгээний сан????

Зочин хөрш
Зочин хөрш
2023-05-30 11:38

Ийм байхад чөлөөлт өрсөлдөөн гэж юу байдаг юм. Ер нь иймэрхүү шудрага бус зүйлсийг хийдэг засагл�##�, бүлэглэл монголд ямар хэрэгтэй юм бэ? Ийм дайсагнасан тогтолцоо, системийг устгаагүй тохиолдолд сайн мууг ялгахад тунч бэрх болж байна. Бидний ирээдүй хаана байна вэ?????

Зочин
Зочин
2023-05-30 13:18

Авсан зээлээ эргэн төлсөн эсэх нь чух�##� шүү дээ. Хугацаа хожимдсон найдваргүй зээлийг нийтлээч. Зээл авах нь гэмт хэрэг биш

Зочин
Зочин
2023-05-30 13:22

Төрийн тeндeр болгоныг хамдаг өлөн ах дүү одууд

Зочин
Зочин
2023-05-30 15:12

Эдгээр компаниудын төлсөн ТАТВАР - тай харьцуулб�##� наадах чинь шүлс байна дөө. Авах ёстой байсан мөнгөө л авсан байна.

Хаха
Хаха
2023-05-30 21:14

Татвар төлөгчид нь авч л байг. Төрийн хулгайчууд шиг өлөнтөхгүй авах юмаа л авч

Зочин
Зочин
2023-05-30 21:38

миний татварын мөнгөөр

Холбоотой мэдээ

Back to top button