Улс төрийн мэдээ

ШЕЗ-ийн албан тайлбар: Ерөнхийлөгч ЗГ-ыг “айлгаж”, нэр бүхий улстөрчдөд “хамгаалалт” үүсгэсэн үү

Шүүхийн ерөнхий зөвлөл 2023.04.17-нд Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд нарыг шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдсан тухай асуудлаар хуралдсан байдаг. Ингэхдээ тэдний эсрэг Үндсэн хуулийн цэцэд хандах тогтоолыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх эсэх асуудлыг хөндсөн гэх мэдээлэл бий.

Хуралдаан болсныг эх сурвалжууд бататгаж, давхар дээр дурдсан тогтоолын эх ч  цахим орчинд ил болсон.

Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийсэн. Энэ үеэр сэтгүүлч дээрх хуралдааныг албан эх сурвалжийн үүднээс тодруулж асуухад “Үүнийг шүүхэд нөлөөлөх оролдлого биш гэж үзсэн. Харин үүний дараа ШЕЗ нь Ерөнхий сайдыг огцруулахаар хуралдлаа гэсэн ташаа мэдээлэл түгсэн. Ийм асуудлаар ШЕЗ хуралдах ямар ч боломжгүй, үндэслэлгүй” гэсэн хариулт өглөө.

Өнөөдрийн ШЕЗ-ийн мэдээлэлд Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нар байлцсан.

Нэг үгээр, Шүүхийн ерөнхий зөвлөл эхэнд дурдсан асуудлаар хуралдсан гэдгийг албаны хүмүүс нь бататгасан үйл явдал боллоо.

Улс төрийн хүрээндээ харвал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөөллөөр томилогдсон дүр зурагтай. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар өмнө нь:

  • “Эрдэнэт”-ийн 49 хувь
  • “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлууд
  • Хөгжлийн банкны хэрэг
  • Нүүрсний хулгайн гэх хэргүүд дээр шүгэл үлээхдээ “Хуулийн байгууллага ажлаа хийж, хэргийг үнэн мөнөөр шийдэх ёстой. Үүнд иргэд хяналт тавьж, шахаж ажиллаарай” гэдэг агуулгаар олонтой дуугарч байсан юм.

Сүүлд Д.Кёкүшюзанбатбаярыг цагаатгахад Х.Нямбаатар сайд “Хэн гэж шүүгч юм, түүнийг Шүүхийн сахилгын хороонд өгнө” гэж мэдэгдсэн.

Эдгээрийг шүүхийн хараат бус байдалд удаа дараа нөлөөлөх гэж оролдсон гэх үндэслэл болгосон байгаа юм. Угтаа, Засгийн газрын улс төрийн хүрээнд хийж буй акцууд дээр МАН-ын бодлогод хөшигний ард нөлөөлж буйн хувьд (Хэдий Ерөнхийлөгч намаас хараат бус статустай ч), ШЕЗ-өөр үүнийг хэлэлцэх нь логик зөрчилтэй.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодорхой зүйлс дээр Засгийн газартай таарамжгүй харилцаа үүсгэсэн гэж ойлгогдсон. Ялангуяа нүүрсний хулгайн хэрэг өндрөө авах үед энэ үйл явдал болсноор, бид өмнө нь “ШЕЗ Л.Оюун-Эрдэнийг огцруулах агуулгаар хуралдсан нь нүүрсчдийн "захиалга" уу” хэмээн бичиж байв.

Харин ШЕЗ хуралдаад, хэрхэн шийдсэн нь ил болоогүй. Өнөөг хүртэл уг асуудал намжсан нь Засгийн газрыг шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэдэг үндэслэл бүхий тогтоолоо УДШ-д хүргүүлэхээ больсон гэж харагддаг.

Тэгвэл ямартай ч анх удаа албан эх сурвалж нь “Хуралдсан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого биш гэж үзсэн” хэмээн тайлбар өгөөд буй нь энэ. Үүнээс дээр тайлбарласан логик хүрээндээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШЕЗ-өөр дамжуулан Засгийн газрыг “айлгах” мессеж шидсэн, ингэхдээ хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчдөд хамгаалалт үүсгэж авсан уу гэдэг хардлага төрөх бололцоотой юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
2023-05-29 17:35

Нүүрс унтарсан нь Хүүкийн хаялага гэсэн үг юмуу ?!Монголд нэр цэвэр хүн нэг ч байхгүй болжээ !

Зочин
Зочин
2023-05-29 17:57

Их ухв�##� хүүк шоронд явах нээ?

Сонгогч
Сонгогч
2023-05-29 18:21

Хүүкийг хэн ч хамаагүй ноолоод л, янз янзаар бичээд л байхым, Женкогийн нэрийг хэлж, нэхийгий нь хуулах зоригтой нэг ч сэтгүүлч, нэг ч хууль ч байдаггүй ээ !!!
Ёстой ичгэвтэр юмаа.
Элбэгийг буусан цагаас нь хойш л бялбаад л байдаг, ухаад л байдаг, улиад л байдаг. ЮУ Ч ГАРДАГГҮЙ ээ !

Сонгогч
Сонгогч
2023-05-29 18:26
Reply to  Сонгогч

Гэтэл нийгэмд хамгийн их гай тарьсан, эх орноосоо урваж Оросын эрх ашигт илэрхий ажилласан, хамгийн их мөнгө идсэн нь Баттулга шүү дээ !

Зочин
Зочин
2023-05-30 10:05

ийм б�##�ай хүүхдийн тоглоом тоглохоо болиоч дээ хүмүүсийн ажлыг тайван хийлгэ

Холбоотой мэдээ

Back to top button