Top StoriesЯрилцлага

Солонгос удган И Юу Гён: Шүүхийн асуудлыг засахдаа сэлэм дээр хөл нүцгэн бүжиглэдэг

Улаанбаатар хотод "Тэнгэр" олон улсын бөөгийн фестиваль болж, Өмнөд Солонгос, Франц, Польш, АНУ, Канадын уугуул индиан, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад зэрэг улсаас 40 гаруй бөө хуран чууллаа.

Уг үйл ажиллагаанд БНСУ-ын бөөгийн "Самжу" холбооны зургаан удган ирж оролцлоо. Бид энэ үеэр тус холбооны дэд тэргүүн, удган И Юу Гёнтой ярилцсан юм.

-Монгол улсад зохион байгуулагдаж буй олон улсын бөөгийн фестивальд олуулаа ирж оролцож байна. Арга хэмжээний талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монголд ирээд сэтгэл өндөр байна. Их юм сурлаа, монголчуудтай соёлын болон бөөгийн уламжлалт солилцоо хийж, хамтран ажиллах хүсэл төрлөө. Солонгост бөөгийн олон төрлийн тахилга бий. Манай холбоо 100 гаруй томоохон тахилга хийсэн. Өвчин зовлон, мөнгө санхүүгийн бэрхшээл, орлогын үүдийг нээх гэх мэт голчлон хийдэг хэдэн зан заншил байдаг. Ер нь бүх талаараа богино хугацаанд их зүйлийг сурч мэдсэн өдөр байлаа. Баярлалаа.
-Олон улсын бөө нар хамтарч тахилга, дуудлага зэрэг олон зан үйлийг хийлээ. Мэдэхгүй зүйлс их байв уу, монгол бөөгийн шашинтай харьцуулахад…?
-Ерөнхийдөө төстэй зүйлс маш олон байна. Ялгаатай талыг нь ярих юмбол монголын удган, зайрангууд түшээ нь туслаад л онгодоо буулгаж ёслолоо хийдэг юм байна. Харин Солонгост бол багаараа ажилладаг. Тэнгэрээс онгодоо шууд өөр дээрээ буулгадаг, өвөг дээдсээрээ дамжуулж буулгадаг, хөгжим тоглодог гэх мэт өөр өөр үүрэгтэй зан үйлээ хийнэ. Бас бид нар хөгжимтэй бүжиглэдэг. Ихэнхдээ тав, зургуулаа байж, зан үйлээ гүйцэтгэнэ. Бид эхлээд үйлчлүүлэгчтэйгээ уулзаад яаж хийх талаар ярилцаж төлөвлөөд ёслол хийж, онгодоо буулгадаг. Үйлчлүүлэгчийн хүссэн хүсэлтийн дагуу зан заншлаа хийнэ. Өндөр тахилтай уулс бий. Тэнд уулын бурхандаа тахил өргөнө. Мөн усны бурхан буюу далай дээр очиж хийдэг үйлүүд бий. Харин ямар нэг мал, амьтан тэдгээрийн эд зүйлсийг огт ашигладаггүй. Ажиглаад байхад хойд Солонгосын бөө нар монголчуудтай яг адилхан зан үйлтэй юм байна. Бид нар болохоор зарим зүйлсээрээ арай өөр.
-Удган, зайрангууд хэрхэн "төрдөг" вэ?

-Яг монголтой адилхан. Шинжлэх ухааны оношилгоо, нотолгоогүйгээр өвдөж эхэлнэ. Үүнийг бид нар тэнгэрийн өвчин гэдэг. Тэгээд чадалтай зайран, удганд хандаж үзүүлэхээр та онгодоо буулгах хувь заяатай хүн юм байна гэж зааж өгнө. Тэр дагуу тодорхой хэмжээний шат дараалсан үйл ажиллагаа явагдсаны эцэст жинхэнэ зайран, удган болох замдаа орно. Шууд удган зайран болчихно гэж хэзээ ч байхгүй. Нэлээд хугацаанд зөвхөн суралцдаг. Солонгос улсад бөөгийн судалгааны бүтээлүүд олон байдаг.
-Та өөрийнхөө хувь тохиолыг бидэнд ярьж өгөөч?
-Би анх христийн шашинтай хүн байсан. Онгод буух хувь заяатайгаа 21 насандаа мэдэж, өвөг дээдэс минь намайг сонгосон учир хүлээж авсан. Миний аав, ээж их таатай хандаж билээ. Тэр цагаас хойш 35 дахь жилдээ удганы замналаар амьдарч байна. Гэр бүлтэй. Манай нөхөр маш сайнаар хүлээж авдаг, ямар нэгэн дарамт шахалт байдаггүй.
-Монголчууд бид нар асуудал л тулгарвал бөөд ханддаг. Танай улсад хэр түгээмэл вэ, таныг зорьж, ирэх хүн олон уу?
-Тийм ээ яг л адилхан. Асуудал гарахаар хайж ирнэ. Он солигдох мөчид олноороо ирж, шинэ жилдээ аз жаргалтай байж, асуудал, муу бүхнээс хамгаалж өгөөрэй гэж даатгуулдаг юм. Миний хувьд олон жил зорьж ирж байгаа хүмүүс, мөн шавь нар байгаа. БНСУ-д бөөгийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй учраас соёлын өв уламжлал гэсэн ангилалд оруулж ажилладаг. Ихэнх нь христ бас буддын шашинтай. Биднийг хүлээн зөвшөөрдөггүйн улмаас буддын шашины зан үйлтэй холбогдуулах хэлбэрээр ажилладаг. Үүнийг жаахан тусад нь болгох хэрэгтэй байгаа юмаа.

-БНСУ-д ажиллаж буй монгол бөө нар манай холбоонд элсэж, монголчууддаа үйлчлэх боломжтой-


-Та бүхэн хүлээн зөвшөөрөгдөөгүй учраас буддын шашин болон ардын урлагтай холбож үйл ажиллагаа явуулдаг юм байна. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар алхам хийж байна вэ?
-Бид цаашдаа төр засагтаа хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Тийм учраас гадаад харилцаагаа өргөжүүлнэ. Одоогоор манай холбоо ганцхан Монголтой л харилцаа байгаа бөгөөд энд салбараа нээх сонирхолтой. Бас бусад оронтой хамтран ажиллаж эхлэх ёстой юм байна. Нэгдмэл байх нь маш чухал гэдгийг танай улсаас харлаа. Тэгэхээр цаашид бөөгийн холбоодын нэгдэлд анхаарна.
-Иргэдэдээ ойлгуулахын тулд…?
-Түрүүн хэлсэн дээ, хүлээн зөвшөөрдөггүй гэж. Тэр утгаарааа христ, буддын шашинд манай улс төсөв өгдөг. Харин бид нарт улсаас ямар нэгэн төсөв, дэмжлэг байхгүй. Тийм учраас нийтэд хүртээмжтэй, олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулахад учир дутагдал бий. Одоо бид нар бүртгэлтэй гишүүн удган, зайрангуудынхаа үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлэх, тэднийгээ хамгаалахад чиглэн ажиллаж байна.
-Манай монголчууд БНСУ-д олноороо хөдөлмөр эрхэлж буй. Та нарт ирж сүсэглэж, ажил үйлсээ даатгадаг уу?
-Сүсэгтэн олон гэхээсээ илүүтэй тэнд ажиллаж байгаа удган, зайрангуудын тухай мэднэ. Ихэнх нь хууль бусаар оршин суудаг учраас нээлттэй биш л дээ. Бид уулзаж, монгол бөө нарыг манайд элссэнээр хууль ёсны оршин суугч болох боломжтой талаар ярилцсан. Ганц, нэг бөө элссэн. Харин сүсэгтэнтэй уулзаж байгаагүй. Солонгост бөө хаалттай учраас хайж олох хэрэг гарна. Мөн мөнгө олох гэж очсон учраас бөөд мөнгө төлөх хэцүү байх. Манай холбоонд хятадын олон бөө бий. Мөн оросууд ажил үйлсээ даатгахаар бидэн дээр их ирдэг.
-Монгол бөө нарт үйл хийх тогтсон ханш байдаг. Та нар энэ асуудлыг хэрхэн баримтлаж ажилладаг вэ?

-Яг тогтсон үнэ гэж байхгүй. Багшийн чадвараас их хамаарна. Холбоо, тэр дотроо гал болгон өөр өөр байна. Тийм ч учраас монголчуудад үнэ нь хэт өндөр тусах учраас ирдэггүй болов уу. Харин монгол бөө нар манай холбоонд элсчихвэл монголчууддаа үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.
-Шүтээн болон гол эд хэрэглэл, хувцас зүүсгэл онцлогийн тухай та ярьж өгөөч?
-Солонгост ямар нэгэн амьтан шүтдэггүй. Ямар бурхан буулгаснаасаа хамааран хувцас харилцан адилгүй. Шууд буудаг бөө нар хурц үзүүр, иртэй олон сэлмийг дээш харуулж тавиад хөл нүцгэн дээр нь бүжиглэж, харайдаг үйл бий. Үүнийг онгодоо шууд буулгадаг бөө нар л хийнэ. Энгийн хүн бол шууд зүсэгдэнэ. Увидас байгаа учраас бид хийдэг. Хүнд үзүүлбэр учраас тусгай ёслол буюу бие хүндээр өвдөх, шүүхийн асуудал зохицуулахад ашигладаг. Энэ үйлийг хийж байгаад газар дээрээ шавьдаа шилжүүлж болдог.
-Үр дүн нь хэр байдаг вэ?
-Миний үйлчлүүлэгчдийн тухайд 99 хувь байсан. Би их олон зүйлийг аргалж байлаа. Гэхдээ та надад тусалсан шүү, аварсан шүү гэж хэлэх нь хамгийн сайхан зүйл юмаа.
-Та монгол хүмүүст хандаад юуг хэлэх вэ?
-Сайн сайхан үгийг хүн бүхэн л хэлдэг шүү дээ. Анх христийн шашинтай байсан ч хувь заяа минь намайг ингэж шийдсэн юмаа. Хүмүүс бөөгийн шашин сонгоод асуудлаа зохицуулья гэвэл 100 хувийн итгэлтэй ирэх ёстой. Итгэлийг өөртөө авснаар үр дүн сайн гардаг.

БНСУ-д 10 мянга гаруй бөө, 5-6 бөөгийн холбоо үйл ажиллагаа явуулдаг байна. “Самжу”  бөөгийн холбоо 3000 гаруй гишүүнтэй. Улсдаа энэ чиглэлээрх хамгийн том холбоо нь бөгөөд нь 1998 онд байгуулагджээ. Тэд бөөгийн шашныг солонгос улс үүсэхэд л байсан 5000 жилийн түүхтэй гэж үздэг ч засгийн газар шашны нэгэн төрлөөр хүлээн зөвшөөрдөггүй учир үндэсний өв уламжлал, соёлын нэг хэлбэр гэж үздэг учрээс тэд нээлттэй биш ч тодорхой хүрээлэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар иржээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 08:53

Одоо энэ б�##�ай бөө мөө ч гэх шиг шинжлэх ухаан хөгжөөд олон зуун болчоод байхад ингэж солирхоо больчихоо.Хэдээ удган зайран нэртэй дан луйварчид

Зочин
Зочин
2023-06-01 10:38
Reply to  Зочин

shinjleh uhaan gj bhgui shuu.boo murgul gj bgaa

Зочин
Зочин
2023-06-01 00:21
Reply to  Зочин

Онгод сахиусны дэргэд шинжлэх ухаан жулдана. Хүний бөөрөнхий тархинаас хэтийдсэн оюун ухааны холбоосыг мэдэхгүй бол монгол хүн гэж цээжээ дэлдэхээ боль!

Зочин
Зочин
2023-05-30 09:35

Юүн ч шинжлэх ухаанч юм бэ дээ наана чинь 5000 жил болсон гээд байна амьдарлаас гарсан ухаан

Зочин
Зочин
2023-05-30 10:38

52 cая хүн амтай улсад 10,000 бөө. Манайх 3.4 сая мөртөө тэднийхээс даруй 10 дахин олон бөөтэй. Харин хөгжлөөрөө тэднийхээс 100 дахин буурай.

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-30 16:05

Хөшөөчих юмаа

Зочин
Зочин
2023-05-30 20:44

Байдаг юм шүү, итгэж бас биширдэг

Зочин
Зочин
2023-06-01 10:37

mundag shuu

Холбоотой мэдээ

Back to top button