УРЛАГ

Хүүхдийн баяраар Roockie төв талбайд бүрэн хэмжээний тоглолт хийнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор "Монгол хүүхдүүд" арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд болно. 

Үүнтэй холбогдуулан дараах таван чиглэлд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цаг хүртэл зам хааж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал: 

  1. Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
  2. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауэрын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  3. Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  4. Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  5. "Галлериа" худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж)

Энэ өдөр хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор найман байршилд хүүхэд хамгааллын баг ажиллах юм байна.

Ингэхдээ эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараах аж. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button