УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Ганибал: Сонгуулийн луйвраас хэрхэн урьдчилсан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барина

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаад ирсэн билээ. Тэдний хувьд өмнө нь 152 гишүүнтэй байх талаар тойрогтоо ярилцсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар 126 гэх тоог өвөрлөн явсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибал тус явдлын талаар болон ҮХӨ-тэй холбогдуулан дараах тодруулгыг өглөө. Ингэхдээ Ардчилсан намын удирдлагууд үдээс хойш ирэх тул тухайн цаг үед тодорхой шийдвэр гарна гэдгийг онцолсон юм.

Тэрбээр "Тойрогтоо ажиллаад хэд хэдэн зүйлийг ярилцсан. Нэгт, тухайн газарт ямар асуудлууд байгааг ярилцсан юм. Хоёрт, сонгуулийн луйвраас хэрхэн урьдчилсан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барихаар тохирлоо. Дээрх хоёр асуудлыг голчлон ярив. Өнөөдөр бүлгийн хуралдаантай байсан. Намын удирдлагууд ирэх тул ҮХӨ-ийн асуудлаар үдээс хойш хүртэл бүлгийн хуралдаан түр завсарлалаа" гэв.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Та бүлгийн хуралдаанаар намын даргаа зээлийн сангийн асуудлаар багагүй шүүмжилсэн гэх мэдээлэл байна. Эгзэгтэй цаг үед намын даргаа солих асуудал хөндөгдөх үү?

-Энэ талаарх ямар нэгэн зүйлийг бүлгийн хурлаар ярьсангүй. Сангийн асуудал дээр тодорхой байр сууриудаа илэрхийлэх байх. Энэ бол намын асуудал. Манай нам ҮБХ-гоороо бодлого, шийдвэрүүдээ ярьдаг. Түүнээс биш бүлэг дээр ямар нэгэн байдлаар намын гишүүнээ буруутгаж, ярих асуудал байхгүй.

-Та нүүрсний хянан шалгах хорооны гишүүн. Тус хороог удахгүй татан буулгах нь. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Нүүрсний хэргийг хянан шалгах хороо мэдээллээ олон нийтэд ил болгох ёстой. Бид үүнийг шахаж, шаардсаар л байгаа. Түр хороог татан буулгах хугацааг хойшлуулах санал хураалтыг явуулсан. Үүнд би эсрэг байр суурьтай байсан. Түр хороогоо зохион байгуулж, олон нийтэд үүргийнхээ дагуу мэдээлэл хүргэж гэж байгаа бол зайлшгүй төрийн байгууллагын бичгээр Монголын төрийн сонсголын асуудлыг хойшлуулна гэдэг нь буруу зүйл. Үүнд ямар нэгэн улс төр орсон хэмээн хардаж байгаа. Олон нийт ч үүнийг мэдэж байгаа бололтой. Энэ асуудлыг ярьсан улстөрчид асуудалд өртөж байгаа бололтой. Мөн нууц гэрээг ямар компани байгуулсан, байгуулах эрхийг хэн олгосон талаарх асуудал цааш өрнөнө.

-УИХ-д тодорхой тайлан тавиагүй шүү дээ?

-Шинжээч гаргаад хагас жил өнгөрлөө. Тэд мэргэжлийн хүмүүс шүү дээ. Мэргэжлийн хүмүүс тодорхой мэдээллүүдийг өндөр түвшинд цуглуулсан. Шинжээчдийн дүгнэлтэд үндэслэж, тайлаг тавина. Тухайн түр хорооны гишүүд шинжээчдийн мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тугчин
Тугчин
2023-06-19 22:09

Сүхбаатар аймгийнхан бүгдээрээ тэнэг юмуу энэ Канниб�##�л ганцаараа тэнэг юмуу Хамгийн энгийн ойр зуурын юм ойлгохгүй тэс хөндлөн юм яриад явчих жишээтэй

Холбоотой мэдээ

Back to top button