Улс төрийн мэдээ

Ц.Уянга тавдугаар сарын 19-нөөс эхлэн өөрөө зохиомол мэдээлэл үүсгэжээ

Цахим орчинд "Элийрэгч" нэрээр танигдсан Ц.Уянгыг Тагнуулын ерөнхий газраас хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээлэл түгсэн.

Мэдээллийн дагуу тодруулахад,

Ц.Уянга өөрөө "Хэрэг нээсэн гэсэн. Ямар үндэслэлээр гэдгийг мэдэхгүй. Мэдүүлэг өгөөгүй байгаа. Иргэн н.Батзориг гэж хүний гомдлоор гэсэн" хэмээн тайлбарласан.

Харин Тагнуулын ерөнхий газар "Мэдүүлэг аваагүй, саатуулаагүй байна" гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл Ц.Уянгад хэрэг нээсэн эсэхдээ хариулт өгөөгүй.

Тэгвэл өнөөдөр Тагнуулын ерөнхий газар албан хуудастаа мэдэгдэл гаргажээ. Тухайлбал, "Олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа "No War" хөдөлгөөний дэмжигч Ц.Уянгыг ТЕГ-ын мөрдөн шалгах газраас саатуулж, Эрүүгийн хуулийн 19-р зүйлд заасан үндэслэлээр хэрэг үүсгэсэн гэдэг мэдээлэл үндэслэлгүй, ташаа" гэсэн байна.

Ц.Уянга энэ талаар тавдугаар сарын 17-нд жиргэжээ

Улмаар ТЕГ хэрэг үүсгэсэн гэдэг нь зохиомол мэдээлэл болж таарч байна (албан мэдэгдлээ баримталбал). Ц.Уянгад энэ тухай мэдээлэл анх хэрхэн очсон нь анхаарал татна.

Тэгвэл, Ц.Уянга нь энэ талаар тавдугаар сарын 19-нд нүүр хуудастаа бичиж байжээ.

Тодруулбал, "2023.05.17-ны өдрийн жиргээгээр иргэн Батзориг гэдэг хүн гомдол гаргасан гэнэ. Тэр дагуу ирж мэдүүлэг өг гээд ТЕГ-аас ярьж байна гээд, нэг хүн хэлж байна. ТЕГ иргэний гомдлоор, хүний жиргээг үндэслэж шалгах эрхтэй болчихсон юм уу" гэж бичсэн байна.

Үүнээс харахад, Ц.Уянга руу ТЕГ-аас шууд залгаагүй. "Залгаж байна" хэмээн хөндлөнгийн этгээд дамжуулсан дүр зураг харагдаж байна. Мөн Ц.Уянга "No War" хөдөлгөөнийхөн өчигдөр (2023.05.29) хэвлэлийн бага хурал хийх үеэр энэ талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч байсан. Энэ өдөр мөн мэдээлэл тарсан юм.

Тэгэхээр, "ТЕГ-аас шалгаж байна" гэсэн зохиомол хөөс үүсгэх оролдлого гэлтэй.

Энэ өдрүүдэд Ц.Уянга Монголд ирээд байгаа. Ямар хэргээр нь тодорхой болоогүй. ЗГ-аас сангуудын мэдээллийг ил болгож, "Шувуу" ажиллагааг хэрэгжүүлж буйн хувьд улс төрийн сонирхолтой нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 14:29

Үзэл бодлоо илэрхийлэхдээ жаахан хэтрүүлчихдэг л болхоос үнэн яарьж л байдаг хүүхэн ш дэ,хэрэг нээнэ тохно гэвэл би л хувьдаа энэ улс комунист дэглэмтэй болж л гэж харна да

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-05-30 20:04
Reply to  Зочин

Энэ одоо хэн юм ямарч мэдлэг чадваргүй эргүү солиот эмгэн төдии л б�##�ай шүүдээ даравгараасаа харин буруутаж байгаа байх шүү �######�уул

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-05-30 20:02
Reply to  Зочин

Юуг нь үнэн ярьдаг вэ ш�##� тэнэг эм шүүдээ

Зочин
Зочин
2023-05-30 16:34

Шууд устга

Зочин
Зочин
2023-05-30 18:00

Ашгүй зөв хүнээ барьж гэж бодсон худлаа болж таарав уу? 10к хулгайлсан ядарсан нэгэндээ эр барс ийм задарсан гадны гар хөл болсон нөхөд дураараа дуригиж байдаг зөв үү

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-05-30 20:06
Reply to  Зочин

Иим элии юмыг бүү онгироож юмыг нь хөдөлгөөд байгаарай даа

Монгол
Монгол
2023-05-30 20:13

Энэ сартгар авгайг битгий давруул. Саваагүй нохой саранд хуцнаа байна

Холбоотой мэдээ

Back to top button