Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг бүрэн олгож, VII сарын 1-нээс соёл, спортын салбарын цалинг нэмнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлуудыг хэлэлцсэн юм.

Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр төсвийн тодотголтой холбоотой сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Төсвийн тодотголын төслөө МАН-ын бүлгээр хэлэлцүүллээ. Бүлэг бүрэн дэмжлээ. Ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлнэ. Улмаар УИХ-д өргөн барих асуудлыг түргэвчилнэ.

Нэгт, хүүхдийн мөнгө. Хүсэлт гаргасан хүүхэд бүрд (нөхөж олгоно) олгохоор болж байна.

Хоёрт, цалин тэтгэврийг нэмнэ. Гэхдээ автгайруулан нэмэгдүүлэхгүй. Зөрүү, гажуудлыг цэгцэлнэ. Суурь цалин, суурь тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулна гэсэн үг. Үр дүнд нь 1.3 их наяд төгрөгийн төсөв шаардлагатай.

Өнгөрсөн онд ЗГ-ын зүгээс макротогтолцоог тогтворжуулах, хатуу бөгөөд шийдэмгий арга хэмжээнүүд авсан.

1.5 их наяд төгрөгөөр манай төсвийн баланс сайжирсан. Төлбөрийн тэнцэл -1.5 тэрбум ам.долларын тооцоололтой байсан бол 50 хувиар буурууллаа, нэмэх утгатай гарлаа. Гадаад өрийн эрсдэлээс эдгээр арга хэмжээний үр дүнд бүрэн гарсан байгаа. Эхний улирлын байдлаар, төлөвлөгөөнийхөө 60 хувьд дүйцэх нүүрсийг гаргасан байна. 337 тэрбум давсан орлоготой байна. Төсвийн ийм эх үүсвэрийн боломжууд бий.

Гуравт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад олгодог зорилтот халамжийг 325 мянган төгрөг болгож нэмнэ. Ээжүүдэд очих асаргааны 83 мянган төгрөгийн тэтгэмж 255 мянга болж нэмэгдэнэ. Үүнд 90 тэрбум төгрөгийн тодотгол хийгдэнэ.

Дөрөвт, өнгөрсөн жил 420 тэрбумаар санхүүжсэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд 183 тэрбум төгрөг дутаж байгаа. Төсөв хооронд зохицуулалт хийж, энэ санхүүжилтийг шийдлээ.

"Сэлбэ" сэргэлтийг тойрсон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Нийслэл өөр дээрээ бонд босгож, санхүүжилтээ татах боломжтой болж буй.

Цалингийн хувьд:

  • Долдугаар сарын 1-нээр
  • Аравдугаар сарын 1-нээр гэдэг хоёр шатлалтай нэмнэ.

Долдугаар сарын 1-нээс соёл, спорт, нийтлэг үйлчилгээний албаны цалинг сууриар нь нэмэгдүүлнэ" гэлээ.

Цалин, тэтгэврийн асуудлаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарийвчилсан мэдээлэл өгөх юм байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

-Төсвийн тухай хуулиа зөрчиж, төсөв тодотгож байгаа хэрэг мөн үү. Гурван үндсэн шаардлага бүрдээгүй гэх шүүмжлэл байна?

-Төсвийн тухай хуулийн 34.1.4 заалтад үндэслэн энэ удаагийн тодотголыг хийнэ.

-Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байхад цалин, тэтгэврийг бага сага нэмэх хэлбэрээр аргацааж байгаа юм биш үү?

-Аргацааж байна гэж хэлж болохгүй. Төсвийн 1.3 их наяд төгрөгийн нэмж байна. Энэ бол цаг үеийн шаардлага. Үүнийг нэг, хоёр сангийн үйл ажиллагаатай холбон харлуулж боломгүй.

Төсөв өөрөө эдийн засгаа дагаад тэлж байна гэсэн үг. Түүнээс тодотгол хийн, хүчээр тэлж буй хэрэг биш.

Бүх нөхцөл байдал сайжирсан гэж хэлэхэд эрт байна. Өсөлт бий болж буй бол өрхийн орлогын түвшинд жигд хуваарилах шаардлагатай. Энэ онд багтаж, инфляцын түвшинг нэг оронтой тоо руу оруулна гэж зорьсон. Зардал нэмэгдэхээр мэдээж сөрөг дарамт ирнэ. Экспорт талдаа ЗГ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Тавдугаар сард нүүрсний экспорт багасаж, үнэ нь ч унаж байгаа. Гэхдээ төлөвлөгөөнөөс дээгүүр хэвээр. Ер нь тав, зургадугаар сард унадаг дүр зураг бий. Урд зах зээл нь хангалттай байгаа. Мэдээж геополитикийн хувьд өрсөлдөөн нэмэгдсээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 15:31

iim l songuuli ugtsan MANarsan umand huurtav olon tumen mini!!!

Холбоотой мэдээ

Back to top button