УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЗГ-таа тэрслэгч Ц.Даваасүрэнг ҮХӨ баталсны дараа сайдаас нь буулгах уу

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар,

  • Парламентын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлж
  • Тэдний 76-г уламжлалт тойргоос, 50-ийг намын жагсаалтаас сонгодог болох юм.

Гишүүд иргэдэд концепцоо танилцуулах, санал авах зорилгоор хоёр удаа тойрог, тойрогтоо ажиллалаа. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдсанаар дээр дурдсан сүүлийн хувилбарт санал нэгдсэнээ зарласан юм. Маргааш Засгийн газар хуралдаж, ҮХӨ-ийг хэлэлцэнэ.

Баасан гарагийн чуулганы хуралдаанаар ҮХӨ-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ гэж төлөвлөснөөс нь харахад, эрх баригчид энэ долоо хоногт Үндсэн хуулийг өөрчлөх чигтэй.

Ингэж өөрчлөх нь эрх баригч нам МАН-ын амбиц байсаар ирсэн. Гэхдээ залуу үе буюу өнөөгийн намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй бодлого хэмээн тодотгох нь зүйтэй.

Тэд өнгөрсөн 30 жил дэх алдааг засна, тогтолцооны гажуудлыг залруулна хэмээх амбиц зангидаад Үндсэн хуулиа өргөн утгаар нь өөрчлөх тухай мэдэгдсээр ирсэн байдаг. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийг улс төрөөс хараат бус болгох, улс төрийн намын босгыг намсгах, Улаанбаатар хотын статусыг Үндсэн хуулиар баталгаажуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, тэр бүү хэл хоёр танхимтай парламент байгуулах хэмжээнд ч ярьж, хэлэлцэж ирсэн.

Гэвчиг яв явсаар хоёрхон заалттай төсөл барьж үлдсэн нь шүүмжлүүштэй ч бага ч болов өөрчлөлт рүү тэмүүлж, хийж буйгаараа шинэ үзэгдэл юм.

Харин ЗГ-ын бодлого нэгдмэл байх учиртай. Нөгөө талаас УИХ-ын гишүүд ЗГ-ын бодлогыг эс дэмжвэл ажил урагшлахгүй. МАН дотроос ЗГ-ын бодлогыг шүүмжлэх өндөр магадлалтай, сонирхолтой хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн юм.

Тэр гишүүн байхдаа ч "Оюу толгой"-н хэлэлцээ, "давхар дээл"-ийн асуудал зэрэг ЗГ-ын шийдвэрүүд дээр сөрөг дуугарч ирсэн. Харин түүнд сайдын суудал өгснөөр Үндсэн хуулийн өөрчлөлтөө дэмжүүлэх гэсэн логик гэж улс төрийн хүрээндээ уншигддаг. Ц.Даваасүрэн одоо ч Үндсэн хууль өөрчлөхийг төдийлөн дэмжихгүй, эсрэг байр сууриа олон нийтэд илэрхийлсээр байгаа юм.

БШУ-ы сайд асан Ц.Цогзолмаа ЗГ-ын бодлогод нэгдмэл ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлснээр өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан удаатай. Тэгвэл, өдгөө Үндсэн хуулийг өөрчилж авсны дараа Ц.Даваасүрэнг танхимаас явуулах, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай хэмээн яригдаж байна. Нөгөө талаар, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Ц.Даваасүрэнг “суллах” нь эргээд сөрөг пи-арын эхлэлийг тавьж болох тул улс төрийн өнцгөө хэрхэн харах нь тодорхойгүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-31 08:23

Ц.Даваасүрэнг БХБ-ын сайдаас чөлөөлж Б.Чойжилсүрэнг сэлгэн томилох хэрэгтэй. Тэр чаддаг ажлаа л хийж байсан нь дээр.

Зочин
Зочин
2023-05-31 09:50
Reply to  Зочин

Цахилгаан станц барьж чадахгүй хүн эртхэн тэр барилга барьдаг яамандаа очсон нь дээр. Ашиг сонирхлын зөрчил гэвэл 2 яамандаа дээр хоеулаа л байна. Барьсан барилгадаа эхний ээлжинд дулаан өгнө.

Зочин
Зочин
2023-05-31 09:38
Reply to  Зочин

Зөв санаа хэлсэн байна

Зочин
Зочин
2023-05-31 10:01

10 хувь хэвээр үү нэмэгдсэн үү

Цэцэг
Цэцэг
2023-05-31 10:28

Иймэрхүү шантаажчин хулгайч луйварчингуудыг буудаж а л

Дорж
Дорж
2023-05-31 11:21

булайгаа дэлгүүлэх гээгүй юм бол больсон дээр

Зочин
Зочин
2023-05-31 12:11

Таминь ээ, битгий бачимдаад бай, 10% өрөгдлөө бичи ж байгаа !!!

Зочин
Зочин
2023-05-31 14:02

Энэ гэж нэг эсэргүүний үлдэгдэл гишүүнцэр бнаа м�##� бол төхөөрчмөөр яагаад сонгогдчоод бдаг юм бол

Холбоотой мэдээ

Back to top button