Нийгмийн

Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөөр дамжуулах 1.8 их наяд төгрөг 1 сая иргэнд зарцуулагдана

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.31/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаарх зарим мэдээллийг Б.Жавхлан сайд өглөө.

Тэрбээр, “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд геополитикийн дараалсан хүнд сорилтыг даван туулж ирлээ. “Ковид-19”-ийн цар тахлын хүндрэлийг санхүүжүүлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж ирсэн. Өнгөрсөн онд гадаад вальютын нөөц 2 тэрбум ам.доллар байна гэсэн төсөөлөлтэй байсан ч 3.8 тэрбум ам.долларт хүрлээ.

2023, 2024 онд учирч болох гадаад өрийн дефолтоос бид бүрэн ангижирсан. Үүний үр дүнд төсөв тодотгох боломж гарсан гэж хэлж болно.

Өрхийн орлогыг яаж нэмэх вэ гэдэг асуудлыг хөндөж ирсэн. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэммээр байдаг. Гэтэл дайны нөхцөл байдалтай уялдан инфляц хүнд байсаар байсан.

Төсөв тодотгож цалин, тэтгэвэр нэмж байгаа нь сонгуулийн шоу биш. Бидэнд гарсан хамгийн эхний боломж юм. Хойшлох, сонгууль дөхөх тусам янз бүрээр хэлэгдэх байх.

Дараах таван чиглэлээр

  • Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ
  • Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, дараа нь 10 хувиар нэмнэ. 493 мянган тэтгэвэр авагч авна
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. Авч чадаагүй хасагдсан хүүхдүүдийнхийг нөхөж олгоно
  • Халамжийн хэмжээг өсгөнө
  • Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт дутсаныг олгоно

Ийм таван зүйлийг үндэслэж төсвийн тодотгол хийнэ. Үүнд 1.8 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд 1 сая иргэн хамрагдана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-31 15:15

Х�##�амжийн төсвийн тодотгол байсаар л байх уу

Зориг
Зориг
2023-05-31 16:31

Түгжрэл бууруулах чиглэлээр төсвөөс хөрөнгө зарах хэрэггүй ЕРӨНХИЙ САЙДАА!! Харин засгийн газраас дараах онцгой шийдвэр гаргамаар байна. Үүнд: 1.бүх сайд агентлагийн дарга нар ажилдаа ирэх, буцахдаа �##�баны машин хэрэглэхийг хориглож, зөвхөн нийтийн тээврээр зорчих; 2.бүх төрийн �##�бан хаагч (эмч, багш нар ороод) ажилдаа ирэх буцахдаа �##�баны болон хувийн автомашин хэрэглэхийг хориглож, зөвхөн нийтийн тээврээр зорчих, 3.сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хүргэх, авахдаа мөн �##�баны болон хувийн автомашин хэрэглэхийг хориглох. Ингэсэн тохиолдолд замын ача�##��##� 30-40 хувиар буурнаа.

Зочин иргэн
Зочин иргэн
2023-05-31 19:38

Үнэн байж хурдхан хэрэгжээсэй

Zochin
Zochin
2023-05-31 21:34

Zasag turduu bayarlalaa.AMJiLT. JDU bolon uildver erhlegchidee, yum hiij baigaa humuusee l demjitsgeey.

Иргэн Иргэн
Иргэн Иргэн
2023-06-01 19:33

Төр олон иргэдийн ц�##�ин, тэтгэвэр, замын түгжрэлийг шийдвэрлэнэ гэж байгаа нь зүйтэй энэ ажлаа хурдан эхлүүлж, автобусыг нэг хоёр эгнээгээр саадгүй зорчдог болговол. Автобустайгаа нэг эгнээгээр яваад �##�ь эсвэл урд нь ороод хөдлөж өгөхгүй машинууд байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button