Нийгмийн

Бяцхан дүү нарынхаа эрхийн төлөөх залуусын дуу хоолой

Өнөөдөр /2023.06.01/ хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Гэхдээ эрхийг хамгаалах өдрийг бид баяр гэж андуурсаар удаж буй. Ганцхан өдөр бяцхан үрсээ чихэр, бэлэг сэлтээр хуурч, баярлуулсан нэртэй өнгөрүүлдэг байдалд дасах нь.

Тун саяхны жишээ

  • Наймхан настай балчирхан охиныг хүчирхийлж, жорлонд хаясан
  • Нэг ой зургаахан сартай бяцхан үр архины хамааралтай ээжийнхээ хараа хяналтгүйгээс хээр хоносон

Ийм харгис хатуу, ээлгүй нийгэмд дахин хэчнээн үрс дээрх зовлонг амсахгүй гэх баталгаа алга.

Бяцхан хүүхдүүд Монгол Улсад архины хамааралтай аав ээжээсээ айх айдасгүй, гэдэс цатгалан, мөр бүтэн, хайр халамж дүүрэн хономоор байна. Замын гарцаар айдасгүй алхмаар байна. Хашаандаа үеийн найзуудтайгаа инээж хөхөрмөөр байна. Байрныхаа гадаа тоглох цэлгэр талбайтай болмоор байна.

Хүүхдүүдэд зүгээр л ээлтэй орчин, эрүүл аюулгүй нийгэм хэрэгтэй байна.

Энэ бүхнийг илэрхийлж хэсэг залуус Их дэлгүүрийн урд:

  • Хүчиндэж алаад жорлонд хаядаг нийгмийг хүсэхгүй байна
  • Хүүхдүүд хагас өлсөглөн гэртээ хоолгүй архичин аавын гарт зодуур болж байна
  • Олон мянган хүүхэд стандартгүй хотын золиос болж амиа алдаж байна
  • Хүүхдийн хорт хавдараараа дэлхийд тэргүүлж байна

Энэ бүхнийг өөрчлөх цаг болсныг илтгэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочинзочин
зочинзочин
2023-06-01 21:13

зөв тэмцэл

Зочин
Зочин
2023-06-02 03:51

Ха ха худ�##� сүржигнэж нэр төр олж авах гэсэн амбиц хөөсөн гаруудын л ажил...

Холбоотой мэдээ

Back to top button