Нийгмийн

УИХ-ын чуулган хуралдахгүй

УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг товтой. Харин энэ долоо хоногийн пүрэв гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиов.

Иймд тавдугаар сарын 31-нд УИХ хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ. Улмаар 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж (78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаас сонгох), 126 гишүүн парламентад ажиллахаар болсон.

Харин энэ долоо хоногт байнгын хороодоор өөр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийгээгүй.

Мягмар гарагт мөн УИХ-ын чуулган хуралдаж,

  • 2024 оны хөгжлийн төлөвлөгөө
  • 2023-2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн баталсан тул өнөөдрийн баасан гарагт хуралдаангүй.

Харин ЗГ-аас төсвийн тодотголыг өргөн барьсны дараа дараа долоо хоногийн онцлох асуудал энэ болох нь. Мөн Үндсэн хуулиа өөрчилсөнтэй холбогдуулан,

  • Улс төрийн намын тухай хууль
  • Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх хүлээлт бий.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button