Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн байгууламж ирэх сард ашиглалтад орно

Хатуу болон хагас коксжих, эрчим хүчний нүүрс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх "Нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг "Эрдэнэс Тавантолгой" ХК барихаар төлөвлөж байгаа билээ.
Тэгвэл эл төслийн хүрээнд нийт гурван үйлдвэр барих юм. Үйлдвэр тус бүр 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай хэмээж буй.
Үүнээс эхний шат болох Хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажил одоогоор 70 гаруй хувьтай хэрэгжиж байгаа ажээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоодугаар сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм.
Эл баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын нүүрсийг олон жил сорчлон олборлодог байсан явдал буурч, уурхай удаан хугацаанд ажиллах боломжтой болохын сацуу бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ хэмээж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.