Нийгмийн

Пауэрлифтингийн ДАШТ-ээс 5 медаль хүртсэн тамирчид мэдээлэл хийнэ

Зургадугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: ГЕГ-аас гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд сургалт өгч мэдээлэл танилцуулна.

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: Сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдрийг угтан цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах 99 дэх удаагийн үйл ажиллагаа болно. Энэ удаагийн үйл ажиллагааг Монголын Үнэртэй усанд дурлагсдын клуб хамтран зохион байгуулна.

11:30 цагт: Спортын төв ордонд: АБНУ-ын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-ээс 5 алтан медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ. 

11:00 цагт: “Хангарди” ордонд: "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн талаар хэвлэлийн хурал зарлалаа. Утас:9928-5651.

12:00 цагт: "Гэгээн муза 17" олон улсын театрын наадам 2023 оны 9 дүгээр сарын 07-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.

15:00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м-ийн зайд оролцох гадаад, дотоодын тамирчид, гүйгчдэд зориулсан Техникийн зөвлөгөөн болно. Утас: 9928-5651.

14:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Хурд" хамтлагаас "Хурд-30" хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 9542-0744, 8808-4392.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button