СПОРТ

Танилц: Уламжлалт хүүхдийн харвааны шилдгүүд

МҮХХ-ны хүндэт мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит үндэсний сурын хүүхдийн харвааг үр хүүхдүүд нь жил бүрийн 6 сарын 1-нд зохион байгуулдаг бөгөөд 24 дэх жилдээ амжилттай болж өндөрлөжээ.

Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 23 багийн 140 гаруй мэргэн харваач хүүхдүүд дөрвөн насны төрлөөр өрсөлдсөн байна. Мөн хамгийн мэргэн оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулдаг уламжлалтай.

Балчир нас:

Эрэгтэй:

  • 1-р байр: Ц.Анхбаяр /Андууд баг/
  • 2-р байр: М.Ариунчингүүн /Андууд баг/
  • 3-р байр: Д.Баасанжаргал /Засагт Хан/
  • 4-р байр: М.Тэмүүн /Цэц манлай/
  • 5-р байр: А.Бүрэнтөгс /Андууд/

Эмэгтэй:

  • 1-р байр: А.Аялгуу /Зургаадай зэв баг/
  • 2-р байр: У.Анударь /Сэлэнгэ аймаг/
  • 3-р байр: М.Үжин /Дундговь/
  • 4-р байр: С.Сондор /Андууд/
  • 5-р байр:  Б.Ууганзаяа /Зургаадай зэв/

09-11 нас:

Эрэгтэй:

  • 1-р байр: М.Төгөлдөр /Дундговь/
  • 2-р байр: О.Энх-Эрдэнэ /Шонхор клуб/
  • 3-р байр: Б.Тэмүүжин /Андууд/
  • 4-р байр: Б.Баярбат /Андууд/
  • 5-р байр: М.Сүлд /Мондэ/

Эмэгтэй:

  • 1-р байр: Б.Хулангоо /Андууд/
  • 2-р байр: Ө.Амингоо /Хилчин СХ/
  • 3-р байр: Б.Дөлгөөннаран /Андууд/
  • 4-р байр: Т.Биндэръяа /Андууд/
  • 5-р байр: Б.Лхамдулам /Андууд/

12-14 нас

Эрэгтэй:

  • 1-р байр: Ч.Цэндсүрэн /Зэлмэ/
  • 2-р байр: П.Сүхбат /Төв/
  • 3-р байр: Ё.Оргил /Эрч/
  • 4-р байр: Р.Лхагвасүрэн /Архангай/
  • 5-р байр: Б.Маргад-Эрдэнэ / Архангай/

Эмэгтэй:

  • 1-р байр: Ө.Номин-Эрдэнэ /Багануур/
  • 2-р байр: А.Монголжин /Дундговь/
  • 3-р байр: Д.Отгонжаргал /Андууд/
  • 4-р байр: Б.Ихэрмарал /Их Өв/
  • 5-р байр: Б.Энэрэл /Шонхор клуб/

15-17 нас

Эрэгтэй:

  • 1-р байр: Э.Дашдондов /Засагт Хан/
  • 2-р байр: М.Мөнх-Эрдэнэ /Алдар СХ/
  • 3-р байр: Т.Дагвадорж /Нэгүн/
  • 4-р байр: О.Мөнхсайхан /Дорноговь/
  • 5-р байр: Э.Цэрэнтогтох /Алдар СХ

Эмэгтэй:

  • 1-р байр: Б.Хулан /Алдар СХ/
  • 2-р байр: Энхзул /Хилчин СХ/
  • 3-р байр: Ж.Бадамханд /Андууд/
  • 4-р байр: Үүрийнтуяа /Алдар СХ/
  • 5-р байр: Б.Түмэнбаяр /Андууд/

Мөн эрхий мэргэн харваач хүүхдээр Б.Маргад-Эрдэнэ тус тус шалгарлаа.

Д.Жамба /1914-2002/ бага наснаас өөрийн эцэг Дотнын Даржааг даган үндэсний сурын харваагаар хичээллэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 70 гаруй жил үндэсний сурын спортоор тасралтгүй, тууштай хичээллэж, улсын наадам, мөн үндэсний сурын улс болон бүсийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж байсан. Тэрбээр Монголын Үндэсний Харваачдын Холбооны /МҮХХ/-ны Анхны Хүндэт Мэргэн харваач юм. Хүндэт мэргэн харваач нь үндэсний сурын харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд ялангуяа хүүхэд багачуудыг сургах, эртний уламжлалт нум сум урлах арга ухааныг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлст олон жил зүтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-02 17:27

ХАлуун баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button