УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хүүхдээр улс төр хиймээргүй байна, ард түмний элч ээ

"Ирээдүйн эзэд-2023" аян бол Монгол орон даяар өрнөж буй өсвөр насныхны мэргэжил сонголтод нөлөөлөх чухал төсөлт аяны нэг хэмээж буй.

Тэр ч утгаараа 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд өсвөр насныхантай уулзаж, ярилцаж, зөвлөгөө өгөгсөд олширсон. Нөгөө талд хэдийн ҮХӨ-өө баталсан гишүүд хүүхдийн баяраар тойрогтоо ажиллацгаасан бололтой. Тэдний нэг бол Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн юм.

Нэг талаараа тэр хүүхдээр улс төрийн сурталчилгаагаа хийж буй. Нөгөө талаасаа өөрийгөө ард түмний элч хэмээн нэрлэж, ҮХӨ-ийг батлахад эсэргүүцсэн хоёр гишүүний нэг болсон.

Гишүүд хэдийн нэг жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаагаа ил далдуур эхэлсэн бөгөөд өөр өөр хэлбэрээр илэрч буй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд уламжлалт тэмцээн гэх нэрийдлээр Хөвсгөл аймгийн ЕБС-ийн 1-12 дугаар анийн сурагчдын дунд "Ирээдүйн эзэд" уралдаанаа зарлаж, шагналыг нь гардуулснаа нүүр номдоо Хөвсгөлийн гэх тодотголтой бүхий л группэд хуваалцаж байна.

Хүүхдээс аливаа зүйлийг харамлах нь утгагүй хэрэг. Тэдний дунд тэмцээн зохиогоод шагнал урамшуулал өгч буй нь буруушаах зүйл биш. Гагцхүү УИХ-ын гишүүд тойрогтоо голчлон хүүхдийг урамшуулах нэрийдлийн доор тэмцээн уралдаан зохиож, олон нийт ч шагнал авсан хүүхдэдээ уярч, баярын өдрөөр ҮХӨ, 126 гишүүн гэх айхавтар стресстэй зүйлсээ умартаж буй л гол агуулга нь.

Эцэстээ загасны ой санамжтай иргэд стресстэж байсан сэдвүүдээ орхиж, хүүхдүүдийнхээ шагналд нүдээ таглуулах вий. Наанаа иргэдэд хүүхдүүдэд зориулсан "хөөрхөн" тэмцээн зохиож, улс төрд хамаарахгүйгээр шагнал урамшуулал олгож буй мэт боловч цаагуураа бухимдсан иргэдийн уурслыг шагналаар аргадах тактикаа хэрэгжүүлсээр. Эцэстээ гэхэд энэ мэт уралдаан тэмцээн зохиох нэрийдлээр хүүхдүүдийг улс төртэй хутгамааргүй юм сан. Нөгөө талаараа зээлийн сангийн асуудлууд гарч ирж буй энэ үед хүүхдүүдэд олгож буй шагналыг ямар мөнгөөр авснаа ч ил тод тайлагнаарай, ард түмний элч ээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-02 18:47

Хамгийн гаж тэнэг гишүүн бол энэ даваасүрэн би бсзээлээ төлөхгүй гэж илийрсэн биздээ манын хуучин гишүүдийг орвонгоор нь солих шаардлагатай бас тэдний цавьны бөөснүүдийг сонгохгүй байхын тулд сайн чихтэй болоё

Зочин
Зочин
2023-06-02 20:20

2 хүүхэддээ авсан зээлээ эргүүлж төлөхийг шаардаж байна

Монгол
Монгол
2023-06-03 10:22

Улс төрийн заваан юмаа ирээдүй хойч үеийнхэнтэй битгий хутгаад бай.

Холбоотой мэдээ

Back to top button