УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: АН-ынхан даргынхаа асуудлаар толхилцож, ҮХӨ хийж, цалин тэтгэвэр ярьсан өдрүүд

ҮХӨ-хийж, төсвийн тодотгол хийхээр бужигнаж эхэлсэн долоо хоногийн саарал ордны явдлыг тоймлон хүргэж байна.


Даваа гараг: Дахин намын бүлгүүд хуралдсангүй. Саарал ордны байдал ерөнхийдөө ажин түжин. Харин ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын зургаан сангийн мэдээллийг нийтэд ил болгож shilen.gov.mn сайтад байршуулсан тухайгаа мэдээлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсхийгээд нам гүм өнгөрөв.

Мягмар гараг: УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. МАН-ынхан тогтолцоог 76/50 байсныг 78/48 болгож, гишүүдийн тоог 126 дээр бататгаж, саналаа хайрцаглаж чадав. Тэд мөн төсвийн тодотгол хэлэлцэж хурал нэлээдгүй сунасан. Ингэхдээ цалингийн хэмжээг VII, X саруудад шатлан нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах, хүүхдийн мөнгийг авах саналтай хүүхэд бүрд өгч, өнгөрснийг нь нөхөж олгох, түгжрэлд дахин мөнгө гаргах зэрэг шийдвэр гарсныг танилцуулсан юм.

Харин АН-ынхан 126 тоог дэмжсэн ч, тогтолцоон дээр санал нэгдэхгүй үдээс хойш намын дарга нарыг ирэхээр дахин хуралдана гээд тарцгаасан юм. Эргэж хуралдсан эсэх нь ч тодорхойгүй. Хачирхалтай нь тоо тогтолцоо ярихыг хажуугаар БНСУ яваад эзгүй намын даргаа шүүмжилж, солих тухай асуудлыг хэсэг бүлэг гишүүд нь цухалзуулсан явдал байв. Гэхдээ Н.Ганибал гишүүн бүлрийн хурал дээр даргын статусыг ярих эрхзүйн зохицуулалтгүй гэх ухааны зүйл ярьж үгүйсгэсэн билээ. АН дотоод толхилцоонтой байгааг илтгэв.

Намын бүлгүүдийн хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулганыг зарлан хуралдуулж,

  • 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  • 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөөний эцсийн хэлэлцүүлгийг явуулж батлав.

Лхагва гараг: Мягмарт МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн төсвийн тодотгол Засгийн газрын /2023.05.31/ ээлжит хуралдаанаар оров.

Мөн ҮХӨ-өө өглөө 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж, дараа нь 12.00 цагт үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж хэлэлцэн эцэслэн баталсан юм. Бүгд урьдчилж саналаа хайрцагласан тул УИХ-ын чуулган дээр эсэргүүцэж, өрвөлзсөн хүн байгаагүй. Эцсийн мөчид эсрэг кноп дарсан С.Ганбаатар чимээгүй сууж, Ц.Даваасүрэн бөөрөнхий байдлаар үг хэлж попорсон юм. 68 гишүүн оролцсоноос 66 нь дэмжсэн. Мэдээж тэднээс бусад нь. Эл тэрс байдлаас нь болж Ц.Даваасүрэнгийн сайдын суудал хөндөгдөнө гэдэг мэдээлэл улстөрийн хөшигний ард хөвөрч эхэлсэн билээ.

Пүрэв гараг: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хотын хаа сайгүй хүүхэд багачуулын инээд хөөр цалгиж өнгөрсөн юм. Харин ҮХӨ-өө хийчихсэн улстөрийн бужигнасан их уур амьсгал нам гүмд шилжив. Чингэлтэй дүүргээс сонгогдсон гарсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар тойргынхоо багачуултай бүжиглэж буй бичлэг цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулаад амжсан билээ.

Баасан гараг: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсанаас бусдаар бас л нам гүм.

Процессоороо УИХ-аар баталсан ҮХОӨ-ийн төслийг Ерөнхийлөгчөөр ёсчлон батлуулахаар ЕТГ-т УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн хүргэх учиртай байв.  

Энэ дагуу өчигдөр /2023.06.02/ 12.00 хүргэнэ гэгдэж байсан ҮАБЗ-ийн хуралдаанаас болоод хойшилсон.

Хуулийн төслийг хүргүүлсний дараа Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг.

Мөн Засгийн газраас УИХ-ын даргад 2023 оны төсвийн тодотгол өргөн барих байсан ч мөн л амжсангүй.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Эрх баригчид санаачлагыг гартаа авч ҮХӨ хийчихлээ. Одоо тэднээс хүлээх ТАВАН зүйл бий. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хаврын чуулганаар багтаан батлах гэсэн хүлээлт. Дээр нь нэмээд жагсаалтдаа тодорхой тооны нам бус сайн дүрүүдийг намын даргын санаачлагаар нэрлэж оруулж ирэх, элдэв сангуудын зээл, тендер хамдаг хүмүүс болон бүлэг фракцын томчуудыг оруулахгүй байх гэсэн хүлээлт ч бас бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-03 15:03

АН даргынхаа т�##�аар толхилцох яах бэ.Альч намд байдаг л асууд�##�.Харин МАН ард түмнийхээ үгийг үл тоож , ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрийн намын дүрэм мэтээр оролдож тоглож 3 жилд 2 удаа өөрчлөв.Энэ л болохгүй асууд�##� даа.

Зочин
Зочин
2023-06-03 15:35

АН-ын даргын суудлаар муу ёрын бэлтрэгнээс өөр улин хуцах юм байхгүй ээ ! Тэр муу таравган манганы хошгирооныг өөр хэн ч авч хэлцэхгүй !

Холбоотой мэдээ

Back to top button