Ирэх долоо хоногт төсөв тодотгоно
Хаврын чуулганыг хаахаас урьтаж хэлэлцэгдэхээр хүлээлт үүсгэсэн хэд хэдэн чухал хуулийн төсөл бий. Нэн түрүүнд ирэх долоо хоногт гэхэд л 2023 оны төсөв тодотгох чигтэй.
Төсвийн тухай хуулийн 34.1.4-д заасан заалтын дагуу тодотгол хийх гэж буй Сангийн сайд С.Жавхлан тайлбарласан.
Мягмарт УИХ дахь МАН-ын бүлгээр, лхагвад Засгийн газраар, баасанд ҮАБЗ-өөр тус тус хэлэлцэв.
Өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн барих байсан ч амжсангүй бололтой. Ирэх долоо хоногт өргөн бариад шууд хэлэлцэх нь.
Энэ удаагийн төсвийн тодотголоор:
- Цалингийн хувийг долоодугаар сарын 1 болон аравдугаар сарын 1-нээр нэмэх хоёр шатлалыг гаргасан. Ингэхдээ эхлээд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний албаны цалинг сууриар нь нэмэгдүүлнэ
- Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр арилгаж, жигд 10 хувиар нэмнэ
- Хүүхдийн мөнгөний хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож, авч чадаагүй хасагдсан саруудыг нөхөж олгоно. Хэрэв татгалзвал Хүүхдийн төлөө санд хуримтлуулна.
- Байнгын асаргаа шаардлагатай хүний асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэнэ
- Түгжрэлийг бууруулах ажилд 180 гаруй тэрбум төгрөг дутсан тул тийшээ илүүчилнэ
Эдгээрт нийт 1.5 их наяд төгрөг зарцуулж, 1 сая хүн хүртэнэ гэсэн тооцоог гаргаад байгаа юм. Төсвийн тодотголоо “Энэ бол гал унтраах арга хэмжээ биш. Цаг үеийн бодит шаардлага. Төсөв өөрөө тэлсэн, тодотгон тэлж буй хэрэг биш” хэмээн тайлбарлаад байгаа.
Засгийн газар “Евро” бондын 400 сая ам.долларыг ирэх есдүгээр сард төлнө. Харин арванхоёрдугаар сард “Самурай” бондын 30 тэрбум ам.долларыг төлөх ёстой билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөний бодлого ойлгодоггүй бизнес хийж үзээгүй боловсролгүй ерөнхий сайдтай яана даа монголчуудын аа