СПОРТ

"Алтан цом"-д даваагаараа тэргүүлж, байраар шагнуулсан улсын начин Д.Хүдэрбулга гэж хэн бэ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай, Булган аймгийн багууд өрсөлдөж, Архангайн хүчтэнүүд ялсан билээ.

Тэд ийнхүү "Алтан цом" өргөснөөс гадна 200 сая төгрөгийн эзэд болцгоосон. Харин дэд аварга Булган нутгийн хүчтэнүүд 50 сая төгрөгөөр шагнуулсан. Мөн тус барилдааны турш гарамгай амжилт үзүүлсэн улсын начин Д.Хүдэрбулгад батламж олгохоос гадна хоёр өрөө байр бэлэглэсэн. Түүний хувьд шигшээ барилдаанд 45 барилдаж 39 давсан юм. Иймд түүний тухай таван баримтыг хүргэж байна.

  • Монгол Улсын начин Доржхандын Хүдэрбулга. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат. Одоо 30 настай
  • Түүний хувьд багаасаа л барилдах, ноцолдох дуртай хүүхэд байсан гэдэг. Гэрийнхэн нь ч их дэмждэг байсан тухай өөрөө ярьдаг. Тэрбээр, "Би Өндөрширээтийн сургуульд байхдаа л бөхөөс өөр юм бага боддог байж. Ямар сайндаа ижий С.Наранцэцэгийгээ дагуулаад нутгийн ах, сумын заан Давааг зорьж очоод бөхийн мэх зааж өгөөч гэж байлаа шүү дээ. Тун удахгүй хот руу шилжиж нийслэлийн 73 дугаар сургуульд орж тэндээсээ бөхийн секц дугуйланд явах болсон нь бөх болох замын эхлэл байлаа" хэмээн ярьсан байдаг.
  • Тэр үндэсний бөхөөр хичээллэж эхлээд удаагүй байх үедээ хэд хэдэн тэмцээнд оролцож байж. Тодруулбал, 2009 онд өсвөр үеийн улсын аваргаас мөнгөн медаль. Мөн тэр жилээ цагаан сарын хүүхдийн барилдаанд түрүүлсэн. 2010 онд Увс аймагт залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болоход мөн түрүүлсэн гэдэг.
  • Д.Хүдэрбулга аймгийн арслан цолтой байх үедээ чөлөөт бөхөөр мөн барилдаж үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон олон амжилтыг гаргасан. Түүний хувьд чөлөөт бахийн ОУХМ төдийгүй 2012 онд Азиас хүрэл медаль авч байв. Харин дараа жил нь дахин хүрэл, олимпийн эрх олгох тэмцээнээс мөн хүрэл медаль хүртсэн. Мөн 2014 онд Азийн аварга болж төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.
  • Улсын начин Д.Хүдэрбулгын эмээгийн аав барилддаг хүн байсан гэдэг. Мөн ээжийнх нь дүү С.Нармандах сумын заан. Цаашлаад улсын харцага Ө.Даваабаатартай хамаатнууд аж.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинШирэмлантуу
ЗочинШирэмлантуу
2023-06-07 07:54

2 өрөө байраа хурдан өгөөрэй Төв аймгийн нутгийн зөвлөлийхөөн.ам�##�сан бол хурдан өг.

Зочин
Зочин
2023-06-08 19:50

Удаашруулаад, мартуулаад, маазруулаад, жунайруулаад өнгөрч болохгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button