37 жилийн дараа олдсон захианы эзэн: Аав минь хоёр жилийн өмнө бурхан болсон

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагчид тухайн ангид 37 жилийн өмнө алба хааж байсан байлдагчийн захиаг олж, эзэнд нь хүргэжээ.
Захиа бичсэн Н.Болд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас цэрэгт татагдан, гурван жил цэргийн алба хаасан байна. Энэ хугацаанд төрсөн дүү болох Эрдэнэдалай сумын 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны тавдугаар сарын 27-ний өдөр захиа бичжээ. Захиаг цэргийн ангийн гал зуухыг засварлах явцад барилгын хананаас олсон аж.
Захиаг олсон даруй цэргийн ангийн албан хаагчид захианы эзний эрэлд гарч Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал, захианы эзэн Нанзадын Долгоржавт хүргэжээ. Түүнд захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан талаар цэргийн ангийнхан өгүүлсэн байна. Захиа бичсэн Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх, тунх амьдарч байгаа юм.
Тэгвэл энэхүү эр цэргийн алба хааж байх үедээ хайрт дүүдээ бичсэн байлдагчийн захидал 37 жилийн дараа олдож, нандин түүхийн хуудсаар уншигч олныг эргүүлэв. Захидлын эзэн тэнгэрт дэвшсэн ч, “Ах нь дүүгээсээ захидал их харсан шүү” хэмээн хаягласан энэ захиа нь түүний гэр бүлийнхнийг түүнтэй дахин уулзсан шиг мэдрэмжийг төрүүлсэн тухай хэлж байна.
Тэртээ 1986-1989 онд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж, бичиж байсан захидлаараа дахин дурсагдсан байлдагч Нанзадын Болдын охин Болдын Адъяатай ярилцсанаа хүргэе.

-Таны аавын захидал олджээ. Сайхан санагдсан байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Ээж минь аавынх нь эр цэрэгт байхдаа бичсэн захидал олдож, дахин уулзсан юм шиг л боллоо гээд баярлаад сүйд. Миний аав гурван жилийн цэрэг. Алба хааж байхдаа дүү нартаа байнга захидал бичиж, цэргийн албаныхаа сайхныг дурсаж, нутаг орны сонин сайхныг асуудаг байсан гэнэ лээ. Халагдаж ирээд ээжтэй минь танилцаж, 1991 онд миний бие, 1998 онд дүү Гүнж төрсөн. Аав минь жирийн нэгэн ажилчин хүн байв. Хэдий сургууль соёлын мөр хөөгөөгүй ч захидал сайхан бичнэ, ном сонин их уншдаг хүн байсан сан. Хүүхэд байхад байнга цэргийн алба тэр дундаа нөхөрлөлийн тухай ярина. Тэр бүрт нь анхаарч сонсоогүй, төдийлөн ач холбогдол өгч байгаагүйдээ одоо харамсдаг юм. Хүүхэд байсан болохоор цэрэг, цэрэг гэдэг яриа ч нэг их сонин биш байсан байх.
-Захидлын эзэн нь таны авга эгч юм байна тийм үү?
-Тийм ээ, Нанзадын Долгоржав гэдэг, өдгөө Дундговь аймгийн Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилладаг. Түрүүн хэлсэнчлэн аав минь эрдэм мэдлэгийг дээдэлж, цэргийн албаараа бахархаж, орон нутгаа шүтдэг хүн байж билээ. Ахан дүүс, үр хүүхэд нь цөмөөрөө Дундговь аймагтаа ажиллаж амьдарч байна. Ямар сайндаа охин, хүү хоёрыгоо хэд хэдэн их сургуульд сургаж, орон нутагтаа ирж ажилла гэдэг байсан болохоор миний бие өдгөө Дундговь аймгийн ЗДТГ-т гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг.
Гэхдээ яг одоо бол БНСУ-д хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. 10 дугаар сард нутаг буцна. Ээж Д.Аюушсүрэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынхаа Эрүүл мэндийн төвийн үйлчилгээнд нь мөн л насаараа ажиллаж яваа эмэгтэй. Аав минь бурханд дэвшээд хоёрхон жил болж байгаа болохоор бичсэн захидал нь манай гэр бүлд дахин уулзсан юм шиг баяр баясгалан, сэтгэл хөдлөлийг авчирлаа. Аавыгаа эх орныхоо шилдэг цэрэг нь байж, халагдсаныхаа дараа ч нутгийн зон олондоо албаа магтаж, бахархаж сууснаар нь бид үргэлж дурсах болно. Цэргийн алба гэдэг эр хүн бүрийн бахархал гэдгийг нь хожим ч гэсэн аавынхаа захидлаар дамжуулж ойлгосондоо талархаж байна.
Д.БОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yadahnaa haanaas,yaaj zahian oldsonig durdchihaj boldoggui uym bh daa..
Өмнөговь аймаг 131р цэргийн ангийн г�##� тогооны засвар хийх гээд зөндөө байсандаа
Гоё дурсамж, тиймээ эх орноо хамга�##�ах эрдэм сураад, тангарагтаа үнэнч байна гэдэг эр хүний эрхэм чанар, таны сайхан ааваар их бахархаж байна,бас захидлыг хүргэсэн хүмүүс сайн хүмүүс юм
1986 ond armi 2 jil bolson baisan shu.3 jiliin hamgiin suuliin tsaereg bol 1985 on
86 оны цэрэг бол сүүлийн 3 жилээ миний хань 86 онд явж блаа. 2 жил 3 сар хаагаад х�##�агдаж ирж байсан юм
1986 оны цэргүүд 2 жил 3 сар �##�ба хаасан. Гэхдээ 3 жил биш л дээ.
1984-Н ЦЭРЭГ БАЙХ
1985 сүүлчийн 3 жил шүү
Юм уншаад ойлгодоггүй хүмүүсийг я�##�тай.Хаанаас олдсоныг уншаад ойлгодоггүй ээ.Дахиад унш.
1984 он цэрэг болж таарч бна.
85 онд татагдсан цэрэг хэдэн онд х�##�агдсан юм бэ
1985 оны цэрэг 1988 онд х�##�агдсан. 85 оныхон бол хамгийн сүүлчийн 3 жилийн цэрэг. 1986 оны цэрэг бол хамгийн эхний 2 жилийн цэрэг.
Төрийн �##�баны ш�##�г�##�тыг 100 хувь өгсөн охин доо
Цэргийн �##�ба чинь эр хүнийг жинхэн эр хүн бологдог �##�ба шүү 3 жил чинь