Нийгмийн

Хоймор нутгийнхан хүүхдийн төлөө нэгдэж, ид шид бүтээнэ

Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Өөрөөр хэлбэл, 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчингүй байна гэсэн тоон үзүүлэлт юм.Тиймээс хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт “Шидэт урц” ТББ-ын залуус санаачлан нутагтаа “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг байгуулахаар 2022 оны тавдугаар  сараас барилгын ажлаа эхлүүлсэн.

“Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төв ашиглалтад орсноор  хүүхэд хөгжүүлэх 10 гаруй төрлийн дугуйлан, номын сан, сэтгэл зүйн үйлчилгээг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм. Хөвсгөл аймагт сүндэрлэх “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн хоёр давхар барилгын нийт ажлын 65 хувь нь олон нийтийн хандив дэмжлэгээр босоод байна.

Харин одоо “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг бүрэн ашиглалтад оруулахад 329.262.981 төгрөгийн хэрэгцээ шаардлагатай байгааг төслийн багийнхан хэлж байгаа.

Хөвсгөл аймгийн уугуул Toonot Records-ийн продюсер Э.Дэлгэрмөрөн, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Баясгалан нар санаачлан энэхүү төсөлд зориулсан “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтыг 2023 оны 6-р сарын 9-ны өдөр  UB PALACE-ийн концертын  их танхимд зохион байгуулах гэж байна.

“БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтыг санаачлагч, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Баясгалан: Хүний амийг эмч авардаг, хүний амьдралыг багш заадаг. Тэгвэл хүүхдийн амь аврах, ирээдүйг нь өөрчлөх  боломж ч гэсэн танд байна.

“Миний хүүхдүүд болж байна, ирээдүйн өнгөлөг харагдаж байна” гэж та бодож магадгүй. Тэгвэл таны хүүхэд ирээдүйд хэнтэй суух, та ямар хүргэн, бэртэй болох нь тодорхойгүй Тийм болохоор хүүхдийн төлөө маш олон хүний хүч хөдөлмөрөө эхэлсэн “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг бүрэн дуусгахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Нэг хүүхдийн амь, нэг хүүхдийн ирээдүйг ч  өөрчлөх боломж зөвхөн танд байгаа шүү. Хүн хүнээрээ дутдаг хорвоод хүүхдийн төлөө хийж байгаа энэ ажилд бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж хичээнгүйлэн хүсье.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од: “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолтын тасалбар бүрд модны үрсэлгээ дагалдаж байгаа. Эко, ногоон Хөвсгөлийн төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа гэж ойлгоорой.

“Ид шидийн орон Хөвсгөл” төслийн хүүхэд хөгжлийн төвийн барилгын  ажлын явц  маш сайн байгаа. Гэхдээ одоо хүүхэд хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад оруулахад та бид бүхний дэмжлэг маш их хэрэгтэй байна.

Бид бүхэн сэтгэл зүрхээрээ хүүхэд багачуудаа эрүүл, аюулгүй орчинд сайн хүн болгон төлөвшүүлж,  улс, нутаг орондоо хэрэгтэй хүн болгохын төлөө  “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг санаачилсан юм. Тиймээс энэхүү төсөлд хүн бүрийн үүрэг оролцоо чухал

“БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтын хөтлөгчөөр МУСГЗ А.Цоодол, хөтлөгч жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нар ажиллах бол тоглолтод МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү,  Ө.Бохьшарга, Г.Даваадалай, Э.Төрмандах О.Гансувд тэргүүтэй дуучид болон “Увертюра” хамтлаг, Toonot Records-ийн уран бүтээлчид болон бусад уран бүтээлчид урилгаар оролцох юм.

“БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолт 6-р сарын 9-ний өдөр UB palace концертын их танхимд тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 30.000, 40.000, 50.000 мянган төгрөгөөр shoppy.mn сайтаар борлуулагдаж байна.

Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88444047, 99828707 дугааруудаас лавлана уу.

Тоглолтын орлогыг 100 хувь “Ид шидийн орон Хөвсгөл” төсөлд хандивлах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button