Top StoriesЯрилцлага

Ж.Алтанцэцэг: МҮОНРТ-д урилгаар ажилласан ч Д.Цоодол "Чиний байх газар биш" гэсэн

Поп дива Ж.Алтанцэцэгийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-ийн захирлын зөвлөлийн багаас тус телевизийн Маркетингийн албаны даргаар ажиллах саналыг удаа дараа тавьсан байна.

Тэрбээр нэлээд хугацааны дараа шийдвэр гаргаж 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тус албаны даргаар томилогдон ажиллаж эхэлжээ. Гэвч тэр гурван сар ажиллаад ажлаа өгсөн. Үүнийхээ дараа нийгмийн сүлжээнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн МУСГЗ нэвтрүүлэгч Д.Цоодол болон бусад асуудлын талаар “шүгэл үлээсэн” юм. Бид дуучинтай ярилцлаа.

-МҮОНРТ-тэй хэрхэн холбогдож, ажилтан нь болсон тухайгаа ярихгүй юу?

-Миний хувьд урлагийн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөж яваа чөлөөт уран бүтээлч хүн. Дуулахын хажуугаар дуу бичлэгийн “ProSound” студийг байгуулан ажиллаж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Киноны хөгжмийг шинэчлэх сайжруулж, кинонд продюсероор ажилласан. Сүүлийн үед Монголын дуу бүтээгчдийн үндэсний төв ТББ-ын удирдах зөвлөлд ороод ажиллаж байна.

МҮОНРТ-ийн захирлын зөвлөлөөс намайг маркетингийн алба хүнгүйдээд байна, ирээд жигдрүүлээд, пи-ар хийгээд ажиллаад гэсэн хүсэлт тавьсан. Хэсэг эргэлзэж явсаар 2023 оны нэгдүгээр сарын 27-нд ажилд орсон. Дотоод журмынх нь дагуу туршилтын хугацаа гурван сар байсан, миний хувьд ч ажиллаад үзье гээд 4 сарын 27 хүртэл явсан.

-Тэр хугацаанд та юу хийв?

-Гадуур уулзалтууд хийж, гучаад төрийн байгууллага, 60 гаруй хувийн хэвшилтэй үндэсний телевизээ танилцуулж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн. “Өв түгээе” төслийн маркетинг дээр ажиллаж, 200 саяын төсөвтэй ажлыг 60 сая төгрөгийн бартераар шийдсэн. Энэ мэтээр ажиллаж байтал СГЗ нэвтрүүлэгч Д.Цоодол загнаад, гадуурхаад эхлэхээр нь болий доо гээд гарчихсан.

-Ямар учраас таныг онцолж “авч хэлэлцэв”?

-Д.Цоодол бид хоёр адилхан гүйцэтгэгч уран бүтээлч, нас, үзсэн харсан, хуримтлуулсан туршлагын хувьд ойролцоо. Гэтэл би мэргэжлийн урлагийн салбарт олон жил явсан хүний хувьд яагаад МҮОНРТ-д ажиллаж болохгүй гэж. Тэр хүн Үндэсний зөвлөлийн гишүүн бөгөөд хурал болохоор энэ дуучин энд юу хийж яваа юм гээд намайг ярьдаг юм байна. Сүүлдээ над руу мөрөөрөө дуугаа дуулаад яв, энэ чиний байх ёстой газар биш. Би бол зүгээр нэг юм хөтөлдөг хүн биш, үндэсний хэмжээний том компанитай гэх мэтээр мессэж бичиж халдаж эхэлсэн.

-Яг ямар шалтгаанаар гарахад хүргэсэн бэ?

-Би өргөдөл дээрээ хувийн шалтгаанаар л гэлээ. Гэхдээ Д.Цоодолоос болсон. Зарчмыг хувь ярьж байна, дуучид энд яах гэж байгаа юм гээд ялгаварлан гадуурхахаар төвөгтэй биз дээ. Надад тэнд ямар ч ашиг сонирхол байгаагүй. Аймаар дүрэлзсэн эх оронч сэтгэлээр оччихсон байхгүй юу. Харин надад баярлах ёстой. Өөрийнхөө тааваар аз жаргалтай чөлөөт уран бүтээлч сэтгэл гаргаж гүйж ирээд ажилласан. Надад цалин мөнгө, хэн нь дарга, хэн нь тэр үндэсний зөвлөлд байх нь ерөөсөө сонин биш. Ард түмэн олон нийтийн телевиздээ чадах чинээгээрээ зүтгэе, гоё, сайн контентууд хийе. Өөр ашиг сонирхол байгаагүй. Гэвч маш муухай мэдрэмж аваад гарсан. Дуугүй өнгөрөөе гэж бодсон ч яг одоо өрнөж байгаа процессийг хараад дуугармаар санагдсан. Тэнд миний харж байгаагаар ганцхан дарга л халчихвал болчих гээд байна гээд хүмүүсийг турхираад сууж байдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Өмнө нь Нинж дарга л болохгүй байна гээд хашгирсаар байгаад явуулсан чинь одоо Бүрэнбаатар л явчихвал гээд бас л оволцоод эхэлж. Даргаа биш системээ, тогтолцоогоо, хуулиа өөрчлөх цаг иржээ, МҮОНРТ. Гаднаас ороод харсан ямар ч хүн өөрчлөх ёстойг мэдэрнэ. Нөгөө юм болгон руу гар хөлөө дүрж явдаг улс төр аль эрт ийшээгээ орчихсон. Би амаа жимийгээд явж болно ш тээ. Гэвч гэмгүй царайлсан шимэгчид тэнд үүрлээд дур зоргоороо аашилж байхтай эвлэрэхэд харамсалтай санагдаад дуугарсан.

-Та тэндээс юу юуг ажигласан бэ?

-Д.Цоодолыг би монголын хэмжээний компанитай хүн гээд надад томроход энэ хүн яаж том компани байгуулсан юм бол, яагаад намайг хувийн компанид нь ажиллаж байгаа юм шиг дээрэлхэж байгаа юм бол гээд бодлоо. Тэгсэн тэр хүн ҮЗ дотроо байгаль орчны салбар хариуцдаг юм байна. Яагаад намайг ингэж гадуурхав гэхээр тэр хүний ашиг сонирхолд төвөг болж гэж харсан. Тэгвэл одоо зөрүүлээд асуумаар байна. Д.Цоодол та МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд байгаль орчны салбарыг хариуцан ажиллахдаа яг ямар ажил хийсэн бэ, та хүнийг дээрэлхэхдээ өөрийгөө дөвийлгөдөг тэр үндэсний хэмжээний том компаниа хэрхэн байгуулсан бэ. Шударга л байцгаая. Үүнийгээ тайлбарлаач гэж хэлмээр байна. Нөгөө талаас манай чөлөөт уран бүтээлчид МҮОНРТ рүү орох ёстой юм байна шүү. Бид нар “Цагаан лавай” студид мөргөж орж, дуугаа бичүүлдэг байсан. Радио, телевизийн алтан үеийнхэн уран бүтээлдээ шатаж ассан бүтээлч хүмүүс байсан. Хэзээ ч ингэж улс төртэй нэгдэж байгаагүй. Одоо бол тэнд уран бүтээлчдээ сонсохоо больж, заавал хэн нэгнээс хараат болж, үндэсний зөвлөл гэдэг баг л тэнд бүх ажлыг хийдэг юм байна. Захирлын зөвлөлийн сонгосон хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүн нь чи энд юу хийхэв, байдаг газраа бай гэж байгаа нь хэн юу хийдгийг харуулж байна. Тэнд шинэ салхи сэвэлзүүлэх хэрэгтэй. Ярих, хэлэх, илчлэх юм тэнд маш их бий. Гэхдээ би хоёр, гуравхан сар болчхоод хамт олныг тэр чигээр нь харлуулах, үл ойлголцол, таагүй байдал үүсэх зүйл ярихгүй. Тэнд хийдэг нь ч бий, хийдүүлдэг нь ч бий. Харин манай урлагийнхан, тэр тусмаа залуус ийшээ орох хэрэгтэй.  

-Таны анхны төсөөлөл, зорилго юу байсан бэ?

-Бөөн эх оронч сэтгэлээр очсон, яг үнэнийг хэлэхэд. “Дуу бүтээгчдийн үндэсний төв”-ийн гол зорилго бол устаж үгүй болоод байгаа монгол дууны сан хөмрөгийг сэргээх зорилготой.  “Маамуу нааш ир”, “Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө” гээд л хүүхэд болгон мэддэг, тэрийг сургадаг зүрх, тархи сэтгэл байсан. Одоо бол уучлаарай. Монгол дуу сонсдог хүн байхгүй. Бид энэ талаар ажиллах хэрэгтэй. Сайн баримтат кино, шинэ гоё том шоунууд хий хэрэгтэй. Үндэсний телевиз үндэстнээр нь татаж чаддаг номер нэг л байх ёстой. Би тэгж л төсөөлсөн, зорьсон. Гэвч эхний өдрөөс үндэсний зөвлөл гэдэг үг сонссон. Контент гэдэг үгийг хүртэл монголоор хэл гэж загнадаг, пи-ар гэдэг үг хэрэглэж болохгүй гэх мэтээр сонсоод л байлаа. 15 толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг үндэсний зөвлөл гэж данхар бүтцийн тухай бүгд ярисаар л байсан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Үндэсний зөвлөлийн  байгаль орчны асуудал хариуцсан гишүүн нь дуучин Ж.Алтанцэцэг энд байх ёсгүй гээд хэрүүл хийгээд явахаар тэднийг юу хийдэг гэж ойлгох вэ.  

-Та тэнд байснаараа хэн нэгэн хүнд төвөг учруулсан юм болов уу?

-Би хүнд төвөг учруулсандаа биш, намайг тэндээс хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлыг олж хараад илчилнэ гэж айсан байх. Уусан, идсэн, бусдыг доромжилсон янз бүрийн асуудал яригддаг. Байгууллагынхаа мөнгөөр үс суулгуулдаг даргын тухай ч жиг жуг хийцгээж байна. Намайг “Өв түгээе“ төслийн төсвөөс 140 сая төгрөг хэмнэлээ л гэж буруутгахгүй бол өөр асуудал байхгүй. МҮОНРТ-д олон жил ажиллаж, өөрийгөө зориулж яваа хүмүүсийн уур амьсгалыг эвдээд яахав гээд янз бүрийн юм яримааргүй байна. Их сонин дүр зураг тэнд бий. Захирлын зөвлөл нь хүртэл маш сул дорой. Нэг хүн халагдаад, нөгөө хэд нь үлдчихдэг. Урлагийн бүх байгууллагатай гэрээгүй, тэгсэн хэрнээ хэдхэн хувь уран бүтээлчтэй гэрээ хийчихсэн.  Урлагийн байгууллагуудтай гэрээ хийх гэсэн чинь аудит орж ирнэ болохгүй гэх юм. Бас гайхаад л хоцорсон.

-Та цалин авсан уу?

-800 мянган төгрөгийн цалинг хоёр хувааж өгдөг юм билээ. Надад бол туршлага, хийх бүтээх сонирхол байсан. Тэр ч бүү хэл өөрөө цалинжуулаад менежерээ дагуулж очсон. Надад өрөө гаргаж өгөөгүй. Төсөл оруулж ирье гээд асуудал ярихаар 4-5 камертай гэдэг. Гайхмаар байгаа биз. Хүн эндээс явж болно, хамгийн гол нь систем нь зөв баймаар байна. Нийгмийн салбар бүрийг өөрчлөхийг, шинэчлэхийг хүмүүс хүссээр л байна шүү дээ.

-Хичээл зүтгэл чинь хэдийнээ тэнгэрт хүрчээ гэж надад нэг хүн хэлсэн-

-Та “Дуу бүтээгчдийн үндэсний төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн. Та бүхэн ямар ямар ажлууд хийж байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн монгол дууны сангүй болчихжээ.  Дуу бүтээгчид нэгдэж, оюун санааны хувьсгал хийх цаг болсон. Аливаа үндэстэн мөхөхгүй, зөөлөн хүчний бодлогод уусахгүй оршиход дуу хөгжим маш нөлөөтэй. Манай урлагийн салбарт хэдхэн хүмүүс хувь хувиараа юм хийсээр байгаад үнэ цэнэ, үүх түүхээ алдаж байна. Ийм л агуулгаар нэгдээд явж байна. Соёлын яам руу санал өгсөн, ажлын төлөвлөгөө гаргасан. Оюуны өмчийн хуулийг батлуулна. Мэргэжлийн урлагийн байгууллагад урлагийн хүмүүс байх ёстой. Урлаг, соёлын салбараа улс төрийн томилгооноос авармаар байна. Би дуучин хүн гээд л ганцхан хувиа борлуулж явахыг би хүсдэггүй. Тэр ч утгаараа  2009 онд Сэндэй плаза төвд байсан гэр бүлийнхээ бизнесийн хэдэн лангууг зараад 900 сая төгрөгөөр студи байгуулсан. “Чингисийн хүүхдүүд” киног продюсерлосон. Рагуг авчирч, хөгжмийн төслүүд хийсэн, киноны дуунуудыг шинэчилсэн. “Алган дээрх үрс” төсөл маань одоо ч явж л байна. Энэ салбар ашиг багатай ч би зориглоод ордог. Энэ бүхэндээ хэзээ ч харамсдаггүй.  

-Студиэ зарчихсан, тээ?

-2014 онд дуучин Болд худалдаж авсан. Үнэхээр хөдөлмөрч залуу учраас урлагийнхаа төлөө олон юм хийгээрэй, эгч нь гэр бүл, үр хүүхдэдээ цаг гаргах хэрэгтэй байнаа гээд өгсөн.

-Дуучны карьерийн тухайд...?   

-Пянзаа гаргах гээд ажиллаж байна. Их гоё аз жаргалтай дуунуудаа сонгосон. “Харанга”-ын Лхагва  ахтайгаа дуулсан шинэ дуугаа оруулна. Охиндоо зориулаад “Гүнж тогоруу” нэртэй зохиол бичүүлсэн. Кино хийнэ. Ажлууд эхэлж байна. Мартагийн “Адуучны өв” кинонд лайн продюсероор ажилалж байна.

-Буддын шашинд нэлээд гүнзгий нэвтэрсэн нь ажиглагддаг. Тэр тухайгаа ярьж болох уу?

-Өвөө минь лам хүн байсан, бид удам дамжсан бурхан номтой айл. Тарни уншаад гурван жил болжээ. Цагаан дарь эх, Ногоон дарь эх зэрэг нэлээд хэдэн ном уншдаг. Нөхөр маань өвдсөн нь бурханы шашинд ороход илүү нөлөөлсөн байх. Сая Далай багштай уулзаад ирлээ. Будда бол хамгийн энэрэнгүй, эерэг, ухаалаг шашин. Хүнийг ариусгадаг, энэрэнгүй зөөлөн болгодог. Гэлээ гээд тэмцэгч чанараа орхихгүй. Шударга байхад суралцах хэрэгтэй. Онцгүй юманд овоорч, олиггүй хэрүүлд дурлах гэж үг байдаг. Монголчууд бурханы номоо хүртэл муугаар ярьдаг болсон. Юуг сонсож, хэлмээр байна. Ертөнц чамд эргээд цуурайтуулна гэдэг шүү дээ. Тэгэхээр бид бурхан шашнаа, тэнгэр дээдсээ ухаалгаар хайрлаж, энэрч, ойлгож, харилцаж явах цаг ирсэн.  

-Эцэст нь та юуг хэлэх вэ?

-Хичээл зүтгэл чинь хэзээнээ тэнгэрт хүрчээ гэж сайхан үгийг надад нэг хүн хэлсэн. Хүний амьдрал хичээл зүтгэл шүү дээ. Энэ бүхэн дунд хүн чанар, мөн чанараараа явах сайхан. Хүн ялгаварлах муухай. Би хичээж л амьдарч байна. Сурсан мэдсэнээ зөвхөн өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд, таг чиг явах шиг амархан юм байхгүй. Гэвч нийгэм маань олон зүйлийг өөрчлөхийг шаардаж байна. Над шиг зүрх сэтгэл, ариун оршихуйгаараа бүх зүйлээ залж явдаг дуучин хүн сурсан мэдснээ зөв түгээмээр байна. Чин үнэнч, шударга зам мөрийг өөртөө бий болгож амьдарч ирсэндээ үргэлж талархдаг. Нөхөр маань эдгэсэн, үр хүүхэд минь эрүүл саруул өсөж байна. Өөр надад юу хэрэгтэй гэж.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Олны үг ортой доо
Олны үг ортой доо
2023-06-07 08:21

Энэ авгай ч дээ өөрөө ашиг сониохолын зөрчилтэй авгай мундаг бол МНВ д очихгүй ээ х�##�агдсандаа баярлах хэоэгтэй удсан бол Бүрэнбаатартай шоронд орох хөнжилд орох хоёр зам байсан даа. Бүрэнбаатар томилогдохдоо 90 схяыг ҮЗ ийн 9 гишүүнд өгч томилогдсон гэдэг яриаг хаа сайгүй ярьдаг юм билээ шүү олны үг ортой доо 90 сая Санхүүжилт Бүрэнбаатарыг үхтлээ хамга�##�ж байгаа улс төрчийн эхнэр хөтлөгчөөс гарсан гээд шуугиж бн лээ шүү
Цоодол тэнэгтээ худ�##�дагдахгүй тэнэглэж байгаад олон дайсан хурааж дээ
Наранбаатар Бүрэнбаатар хоёр хамт хүчин хийсэн гээд бас яриад бдаг хэрэгт орхоороо нэгнийгээ түлхчдэг Өвөрхангайн гарууд ч өмд гут�##�наас өөр юм боддым уу

Зочин
Зочин
2023-06-07 09:53

Би ч гэсэн хүний бичсэнийг хараад уншиж чадна.одоо нэвтрүлэгч биш сэтгүүлч нар л илүү амьд хоойлойглор нэвтрүүлэг хөтөлдөг цаг ирсэн.�##�баны шахм�##� хөндий хоолой үеэ өнгөрөөсөн

Зочин
Зочин
2023-06-07 09:56

Ямар хэцүү буруу сайт вэ.А.Л.Б.А.Н.Ы гэж бичхээр А.Л гэж бичлэ гж хасаад бх юм.та нар л тэгж уншина да

Зочин
Зочин
2023-06-07 09:58

М.А.Л гж бичхээр А.Л гж бичсэн бна гэх юм.БИ М.А.Л.Ч.И.Н хүн гж яаж бичих болж бна а.

Зочин
Зочин
2023-06-07 11:54

Алтанцэцэг та ичиж амвдар. Таныг сайн дуулдаг гэж мэдэхгүй. Уяир нь ая нь тохирохгүй байгаа юмуу. нэг тийм өөрийгээ рекламдах гэсэн, сонин муухай төрхтэй эмэгтэй харагддаг. Уучлаарай. Та МҮРТВ-д юу хийх юм бэ. Ичиж амьдар. Та нэг студи авч явюж чадахгүй, хөдөө машиндаа хэдэн хүн суулгаад зохицуулаад явжб чадахгүй байж ичих, цодох, вм урьд тань маш их байна. тэгдээд ч тэтгэврийн хөгшин тэнд хэрэггүй шүү дээ. Харин дуугаа чадв�##� дуул. Юун Цоодолтой зэрэгцэх. тэр хүн насаараа энд байгууллагад ажилласан туршлагатай, мэдлэгтэй, ёсзүйтэй хүн. Та хүн бүү муу хэл. Та ямартаа ч тэр том байгууллагад үл тохирно. Ичиж амьдар. Хүүхдүүдээ сайн дуучин болго. Өөрийгээ ТВ*- ээр бага харагдуулж бай. Танаас сайн дуулдаг. царай зүс урлагт тохирсон хүн хөгшин з�##�уу гэхгүй дүүрэн.

Зочин
Зочин
2023-06-08 22:04
Reply to  Зочин

Estoichig ymar duu duuldagii ni medeh ch vgvi Nara ta 2 yg adilkhan sanagddag da

Иргэ
Иргэ
2023-06-07 13:42

Алтанцэцэг нь яахав дуугаа дуулаад явдаг юм бгаа биз. Энэ ҮОНТ байс хийгээд л дарга нараа солидог, данхар том бүтэцтэй байгууллага байх юм. Гогцоо нь хаана бдаг юм болдоо...

Зочин
Зочин
2023-06-07 22:39
Reply to  Иргэ

Хийсэн бүтээлээрээ биш үр дүнгүй олон жил сууснаараа өөрсдийгөө тв-ийн мундагууд гээд бодчихсон хэдхэн бүдүүлэг авгай нар л шаардлага тавьсан удирдлагаа огцруулна гэж өдөөн турхирдаг гэж дуулдсан шүү..тэр үнэн байх..

Иргэн
Иргэн
2023-06-07 13:46

МҮОНТ д Алтанцэцэг гэдэг дуучин юу хийх вэ????

зочин
зочин
2023-06-08 23:55
Reply to  Иргэн

Chamd bolon ireeduin hoich ued uldeeh ajil ehluuleh gedgee ilerhiilsen bn.

Зочин.
Зочин.
2023-06-07 14:41

Ортой л юм бичиж.МҮОНТ үзэх юм байхгүй болсон.Тэгээд дэндүү ялзарсан газар болсон.Хөдөөнийхөн ч үзэхээ байсан шүү дээ.М�##�чин,Өлзий телевизийг үздэг болсон байна лээ.МҮОНТ-д �##�ь эрт реформ хэрэгтэй болсон шүү.

Naran
Naran
2023-06-08 05:13

Ugaasaa chi xiij baraxgvi dyylj charlax ajil xiix øør shvv

Зочин
Зочин
2023-06-08 08:37

Алтанцэцэг: олон сайхан уран бүтээлтэй, сайн дуучин. Телевизэд очоод зөв дүгнэлт хийжээ.З.Энхболд хэлэхдээ: данхайсан бүтэцтэй, ураг,садан төрлийн хэлхээтэй, маш их зард�##� чирэгдэлтэй төсөв шимэгч, дотроо мафи маягийн бүлэглэлтэй шинэчлэл �######�шгүй хийгдэх ёстой газар гэж дүгнэсэн,энэ үнэн шүү. Олигтой шинэ нэвтрүүлэггүй,дандаа хоцрогдсон уйтгартай нэгэн хэвийн кинотой, мэдээнээс өөр үзэх юмгүй. Гэхдээ Өглөө хөтөлбөр г,м бий бий шинэ сайн нэвтрүүлэгчид ч бий. Аль ч бай- гад сайн яваа хүнийг ад үздэг, мэдлэг, бол-гүй, хоцрогдсон, шун�##� нь шулам болсон 1,2 хүн байдаг. АЛТАА ЗӨВ ХАРЖ, ЗӨВ ДҮГНЭСЭН!!!

Зочин
Зочин
2023-06-08 14:32
Reply to  Зочин

Тв Алтанцэцэгт ер нь ямар хамаа байнаа амаа бариад
Ард түмнээ хуураад л явж байв�##� барав
Хүнд хүрсэн ямар дуу бна
Гавьяат ч гэх шиг

Зочин
Зочин
2023-06-08 12:44

Алтанцэцэг одоо дуугаа л дуул. Юун ТВ удирдах. Юун шун�##�тай юм. Харин тэр ТВ нээх олон ҮЗ элдэв юмаар яадаг байнаа. Мөнгөний үрлэг. Тэр �##�бан туша�##�д дурлагсад боль боль.

Зочин
Зочин
2023-06-08 13:34

Цоодол зөв л хэлж ... Алтанцэцэг баримлан нүүртэй авгай МҮТВ- д юу хийж гийгүүлэхэв дээ ...

Зочин
Зочин
2023-06-08 20:32

Дуучин нь дуугаа л дуулж, бех нь бехее л барилдаж байсан нь зев шуу, мэргэжлийн байгуулагууд эднээр л дутав гэж

Зочин
Зочин
2023-06-08 21:25

Цоодолын зөв, яах гэж тухайлсан мэргэжил байдгын?сүүлийн 30гаруй жил мөнгөөр зодож бүх зүйл утгаа �##�дсан. Алтанцэцэгийг сонсдоггүй, хөөрхий Шагайг ,,Хунтай нуур’’ дууг дуулж байхад нь шүүгчээр сууж байхыг нь хараад ёстой дургүй хүрсэн,бусад шүүгчид нь сэтгэл нь хөдөлцгөөчихсөн, их гоё инергитэй харагдаж байсан,мань Алтаанэг л их том амьтан гэж өөрийгөө бодож байгаа бололтой , тэр царай зүс, харц энэтэр бол үсэртэл нь цохичихмоор харагдаж байсан шүү. Энэ бол хүн удирдах хүн бишээ. Бас хүлээн зөвшөөрөгдсөн Дива ч биш.

зочин
зочин
2023-06-08 23:53

Uneheer zov zuiliin toloo dugarjee.

Зочин
Зочин
2023-06-09 00:10

Ер нь Үндэсний олон нийтийн телевиз үзэх юмгүй болсон. Дампуурсан гэж болно.

Зочин
Зочин
2023-06-09 02:09

Цоодол гэж юу хийдэг хүн юм.
СГЗ гэх шиг хаанаас яаж авсан юм болоо хүн дарамт�##�даг хүнийг сайн ш�##�гах хэрэгтэй их том том хуцаг ац юмаа….

Зочин
Зочин
2023-07-20 15:09
Reply to  Зочин

Чи дут

Зочин
Зочин
2023-06-09 13:29
Reply to  Зочин

Зүгээр л нэг нэвтрүүлэгч шүү дээ.

Зочин
Зочин
2023-06-09 05:48

Зөв л төсөл бодождээя�##�танцэцэг. МОНРТ-д сүүлийг үед дарга тогтохгүй байгууллага болоод баых шиг. Ер нь хаа сайгүй хаана л ахиухан юм хумс�##�сан газар байна гэж зарим нь хардаг болж. Энэ дутагд�##�д МОНРТ-тойроогүй дайраад даварцгаагаад байгаа юм биш биз. Яаж ийгээд л давхар ц�##�ин авахыг илүүд үздэг байж болохч бас х�##�ьж х�##�ьслаад хэрэггүй баймаар.

Зочин
Зочин
2023-06-09 08:13

МҮОНРТ-д орчуулагч редактораар ажиллаж байсан Уянга л ёстой жинхэнэ гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр байсан даа. Царайлаг болохоор нь тэрний хөтөлсөн нэвтрүүлгүүдийг байнга үздэг байлаа. Үзэсгэлэнт сайхан төрхөөрөө МҮОНРТ-г маш олон үзэгчтэй болгож өгсөн байхдаа.

Зочин
Зочин
2023-06-09 10:02

Ажлын м�##� гарсан чинь дээр !!! Энэ тэнэгийг хэн ажилд авсын

Зочин
Зочин
2023-06-09 10:21

altantsetseg gej hen bealialagch yum uu yamar durd togloson hun be haraagui l yum bna

зочин
зочин
2023-06-09 11:52

#Нөхөр маань эдгэсэн, үр хүүхэд минь эрүүл саруул өсөж байна. Өөр надад юу хэрэгтэй гэж# та өөрөө хэлсэн байна, тэгээд гэртээ суугаад үр хүүхдээ хараач, 50 гарчаад шанаагаа хасуулаад хамраа өндөрлөөд арьсаа татуулаад �##�аад өгнө гэж андуурах хэрэггүй байсын

монгол хүн
монгол хүн
2023-06-09 22:20

Энэ чинь Хэрээстчин авгай биз дээ..!?

Зочин
Зочин
2023-06-10 00:18

Дуугаа дуул

МҮОНТыг эсэргүүцэгч
МҮОНТыг эсэргүүцэгч
2023-06-10 00:43

МҮОНР тв угаасаа худлаа дэмий тв л дээ. Үзэх юм бхгүй. Нэг л намын эрх ашгийг хамга�##�даг. МАНын тв. новшийн тв

Зочин
Зочин
2023-06-10 12:37

Алтанцэцэг юу хийж чадах вэдээ.яагаад ажил гэж урисан юм бол.нэг л хачин байна даа.

Зочин
Зочин
2023-06-10 20:06

Цоодол хоцрогдсон, бялдууч араншинд сур�##�цсан телевизэд байхад тохиромжгүй болсон хүн бөлгөө. Телевизэд бүтээсэн зүйлгүй нэвтрүүлэгч, хэдэн зохиомж, үүлэг уншдаг нөхөр байсан бөлгөө. Жаахан удаад атаман төрхтэй болсон юм шиг болсон байна. Энэ тэнд очиж жаахан нэвтрүүлэг хөтөлж хэдэн төгрөгтэй босон ажгуу. Чимгээг бодвол сул дорой бололтой. Хэл ам тарилгүй телевизээс холдчих хэрэгтэй. Нэр төрд чинь хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийгээрэй

Зочин
Зочин
2023-07-20 16:35
Reply to  Зочин

Чамайг хэнч танихгүй нэг амьдр�##�даа гутарсан хэцүүхэнл амьтан бгаа
Цоодол гэдэг тв н жинхэнэ нүүр царай болсон
Төрт ёсны дуу хоолой чад�##�тай уран бүтээлч

Зочин
Зочин
2023-06-20 12:55

Алтанцэцэг зөв л юм ярьсан байна. энд муулаад элдвээр хэлээд байгаа хүмүүс харин өөрсдөө юунаас тийм их илүү болчихоод элдвээр хүнийг харлуулж доромжилсон өнгө аястай юм бичдэг байна аа. Нэг л их хүн шүүмжилж доромжилсон хүмүүс байх юм аа
Өөрсдөө �##�даа дутагд�##�гүй хүмүүс шиг. хХэлэх гэж байгаа бол нэгнээ доромжлохгүй муулахгүй сэтгэгдлээ бичиж болдоггүй юм бхдаа
хүний амнаас гарч байгаа үг хүний дотор т�##�ыг харуулдаг гэдэг зг үнэн юм аа
дэндүү их нэгнээ шүүмжилнэ. Хүн шүүмжилхийн дон шүгэлчихсэн юм шиг
Алтаа бол олон жил урлагт байхдаа харин ч нэг ёстой энгийн сайхан төох зангаараа бу�####�асаа ялгардаг дуучин юм шиг санагддаг
Үнэхээр л хичээж яваа мундаг бүсгүй

Зочин
Зочин
2024-03-22 23:38

Алтанцэцэг гэж �##�масан нүүртэй төгцөг хэн бэ хэдэн он бэ юун гавьяат нохойн баас шигл амьтан

Холбоотой мэдээ

Back to top button