Нийгмийн

Амиа алдсан 15 настай охины хэрэгт З гэгчээс байцаалт авчээ

Өнгөрөгч тавдугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын сургуулийн 15 настай сурагч өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг бид очиж мэдээлж байсан билээ.

Талийгаач охиныг өнгөрсөн нэгдүгээр сард “Бэлгийн харьцаанд орсон байна. Хүчирхийлүүлсэн байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэх ээжийнх нь гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байх явцад ийн амиа алдсан юм.

Хэргийг шалгах процесс удааширч, охин сэтгэл санааны гүн хямралд орж, амиа хорлосон байж болзошгүй хэмээх мэдээллүүд хөвөрсөн.

Харин15 настай охиныг хүчирхийлсэн гэх хүн 25 настай бөгөөд 256-р ангийн албан хаагч байсан гэгдэж байв.

Тэгвэл ээжийнх нь гомдлын дагуу З гэгч залуугаас цагдаагийн байгууллага дуудаж байцаалт авсан гэх мэдээлэл байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button