УРЛАГ

14 тайз, 170 уран бүтээлч, 3000 ажлын байртай "Playtime" айсуй

"Playtime" хөгжмийн фестиваль долоодугаар сарын 6, 7, 8-ны өдөр Гачуурт тосгон дахь Монгол шилтгээнд болно. Наадмын үйл ажиллагаа болон онцлогийн талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, энэ жилийн "Playtime" 14 тайзтай. 10 нь үндсэн тайз, дөрөв нь стратегийн түнш байгууллагынх бөгөөд тайз бүр өөр өөрийн хөтөлбөрөөр гурван өдөр үйл ажиллагаа явуулах юм.

Наадамд гадаад болон дотоодын 170 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлч оролцоно.

Онцолбол, Америкийн Cigarettes After Sex, техно урсгалын элч Kobosil, Marcel Dettmann тэргүүтэй олон улсын 21 хамтлаг, дуучид ирнэ.

45 настай "Инээмсэглэл" хамтлаг хүндэтгэлийн тоглолт хийж, "Шөнийн галт тэрэг" 17 жилийн дараа наадмын тайзнаа эргэн ирж, "Шидэт тагтаа" Минжээ амьд хөгжмийн хамтлагтай анх удаа тоглоно.

Наадмыг зорих автомашины ачаалал, түгжрэлийг тооцоолж Улаанбаатар хотоос нэгдсэн автобусаар үйлчлэх болон UBCab үйлчилгээгээр Монгол шилтгээн рүү хүрэх боломжтой.

"Earth.Music.Love" уриатай Playtime наадам хог хаягдлыг ангилан дахин боловсруулах, наадмын талбайг эко технологиор услах, дахин ашиглах боломжтой аяга, хаягжилт хийж, цаасан хэвлэлээс татгалзана.

- Наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж: Playtime Азийн тэргүүлэх топ хөгжмийн фестивалийн нэг болно-

 "Playtime фестиваль 2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой. Өдөртөө 80 мянган хүн, гурван хоногтоо 240 орчим мянган үзэгчтэй болох зорилго тавьж буй. Тэр үед дэлхийн А ангиллын хамтлаг, уран бүтээлчид Playtime фестивальд ирж оролцдог болох болно. Тэр утгаараа Улаанбаатар хот Азийн хөгжмийн хот болох, түүнийгээ дагаад хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм. Энэ жил гэхэд наадамд 3000 ажлын байр бий болгох тооцоотой байна. Тэр хэмжээгээр хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх : Playtime наадамд аюулгүй байдал, тээвэр, дэд бүтцийн тусламж үзүүлж байна

"Playtime наадмыг зорин ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд болон улсын хэмжээнд соёлын аялал жуулчлал хөгжихөд нөлөө үзүүлж байгаа юм. Нийслэлээс олон арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажилладагийн нэг нь Playtime наадам. Уг наадамд нийслэлээс аюулгүй байдал, тээвэр, гадаадад сурталчлах, дэд бүтцийн тал дээр тусламж үзүүлж байна. Энэ наадам томорч тэлэх тусам бидний соёлыг дэлхийд түгээх учир жил бүр зохион байгуулалтыг нь сайжруулна. Playtime наадам залуусын хүсэн хүлээдэг наадам болсонд баяртай" гэв.

-Амар хялбар тооцоогоор "Хаан банк", зогсоолдоо DJ сеттэй UBCab хамтарна -

Мөн энэ үеэр Хаан банкны Олон нийттэй харилцах газрын захирал Д.Тунгалагтамир "Хаанбанк 2017 оноос хойш Playtime наадамтай хамтран ажиллаж байна. 2017 онд бид төлбөр тооцооны шийдлийг санал болгож байсан. Аливаа зүйлд төлбөр тооцоогоо амар хялбараар хийх нь амьдралын нэг хэсэг. Мөн одоо тогтвортой хөгжлийн чиглэлд болон соёлыг түгээхэд хамтран ажиллаж байгаа юм. Хөгжмийн наадам нь соёл түгээх нэг хэлбэр. Бид хамтран ажиллаж байгаадаа баяртай байна" гэлээ.

Түүнчлэн UBCab-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр "Бид хоёр дахь жилдээ Playtime наадамтай хамтран ажиллах гэж байна. UBCab нь дуудлагын такси үйлчилгээний компани боловч Playtime наадамд зориулаад чиглэлийн такси үйлчилгээг өмнө жил танилцуулсан. Уг үйлчилгээ энэ жил ч үргэлжилнэ. Өмнө жил 15 мянган хүн үйлчилсэн. Энэ жил 30 мянган хүнд үйлчлэхээр төлөвлөлөө. Такси үйлчилгээ Залуучуудын холбооны үүднээс хөдөлнө, өмнөх жилийнхтэй адил 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн тухайд өмнөх жилийнхээсээ туршлагажаад таксигаа хүлээж байх зуур нь зогсоол дээрээ DJ сет төлөвлөж байна" гэлээ.

Playtime наадмын тасалбар энэ жил тасалбар даавуун хэлбэртэй биш NFC чип байршуулсан шийдэлтэй байх бөгөөд наадмын хаалгаар ороход автоматаар танина.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button