СПОРТ
Хөлбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтоо БНЭУ-тай хийнэ

ОУХБХ-ны өдрүүдээр (FIFA DAYS) Энэтхэг улсад "Hero Intercontinental Cup 2023" хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулна.
Вануату, Ливан, Монгол, Энэтхэг зэрэг дөрвөн улсын шигшээ баг тоглох энэ тэмцээн зургаадугаар сарын 09-18-ны өдрүүдэд Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд болно.
Монгол улсын шигшээ багийн баг бүрэлдэхүүн зургаадугаар сарын 08-ны шөнө /УБ хотын цагаар/ БНЭУ-ын Бхубанешвар хотод газарджээ. Тэд эхний тоглолтоо тэмцээнийг зохион байгуулагч улстай хийнэ.
Тоглолтын хуваарь:
6 сарын 9-нд Энэтхэг-Монгол 22:00 цагаас /УБ хотын цагаар/
6 сарын 12-нд Монгол-Ливан 19:00 цагаас /УБ хотын цагаар/
6 сарын 15-нд Вануату- Монгол 19:00 цагаас /УБ хотын цагаар/
Э.ГАНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.