Хөшигний ард: С.Эрдэнэд тойрог өгөхгүй мурьж, Х.Баттулгаас болж Х.Тэмүүжин жагсаалтад багтахгүй
Намууд жагсаалтаа бас тойргоо ч зарна. Жагсаалт гэхэд л хэдийн үнэлгээтэй болж эхэлжээ. АН гурван тэрбум, МАН таван тэрбум гэгдэж байгаа бол Ж.Батзандан ч ШИНЭ намынхаа жагсаалтыг багагүй зарж үрэх бололтой. Жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг шилэн болгож, урьдчилж шүүе гэдэг аман ярианууд замхрах тийшээ хандах цондонтой.
Мөн тойргоо ч бас ахиухан үнэ хүргэж зарна. Л.Гантөмөрийн дарга болоогүй байхдаа ярьж байсан нэг жишээг дурдъя. Тэрбээр "С.Эрдэнэтэй хэн өрсөлдөх юм, тэр тойргийг сонирхож байгаа хүн нь түүнээс илүү байх юм бол “Уучлаарай, та ялагдахаар байна. Энэ залуу бол ялахаар байна, иймд түүнийг нэр дэвшүүлье” гэдэг зарчим тавина" хэмээж байв. Хэлснээрээ хэрэгжүүлж чадвал энэ бол шударгуу зарчим мөн. Гэхдээ ачир дээрээ "тойргуудаа маш сайн судална. Тухайн тойрогт өрсөлдөгч нь гарцаагүй илт давуу байхаар байвал суллаж өгч, саналаа худалдах замаар илүү өндөр үнэд хүргэж зарах" боломж бололцоог хийх юм. АН яг ийм зарчмаар тоглолтоо хийнэ. Энэ дүрэм хэрэгжиж эхлээд ХҮН-ын Т.Доржханд гишүүн зарим тойрог дээр наймаа, тохироогоо эхэлчихсэн ч гэх мэдээлэл байгаа юм.
Эс бөгөөс сүүлийн ганц өмч болон үлдсэн С.Зоригийн хөшөөтэй байраа зарах гэсэн гуравдагч сонголтыг ч АН-ынхан судалж буй тухай мэдээлэл улстөрийн хөшигний ард дуулдаад эхэлж.
Чухам ийм наймаа панз үсэргэх янзын сонгууль урьдач байдлаар эхэлж байна.
Цаашлаад өөр хоорондоо тойрог, жагсаалтаа булаацалдах ар хударгын асуудал тогооноосоо халиад урсчихсан явна. Хамгийн эхлээд одоогийн УИХ-ын гишүүд давуу эрхээрээ “жагсаалтад багтана” гэж дайрцгааж байгаа аж. Мөн 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нарын санаархал удаалж буй. Ах дүү, үе залгамжлагч ханхүү гүнж, бизнесийн бүлэглэлийнхэн ч бас жагсаалт мөрөөдөж сууна.
Эхлээд жагсаалтад багтаагүйчүүл, багтагсад, горьдогсдын урьдчилсан байдлаар гарчихсан нэрсийг хүргэе.
Жагсаалтад багтаагүйчүүл: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Түүнийг Боловсролын зээлийн сангийн асуудлаар нь намнах тактик хэрэгжсэн. Том зургаар нь харвал ЗТХ-ийн сайд С.Бямбацогтой нь цуг тойргийг нь суллах ажиллагаа ч явагдаж байна гэж харж болно. Ж.Батсуурийн хувьд БНХАУ-ын иргэдтэй холбоотой асуудал нийгэмд тархаж, хуулийн байгууллагад шалгуулж байгаа гэдгээрээ том ухралтад орж байгаа. Д.Бат-Эрдэнийн хувьд нүүрсний асуудал нь цэгцэртэл хүссэн хүсээгүй чимээгүй байх хүмүүсийн нэг. Д.Ганбат, С.Ганбаатар нар намдаа хэдийн нэр хүндгүй болчихсон. "Хүсвэл тойрог руугаа явцгаа" гэх байдлаар хандаж, халгаахгүй. Харин Л.Гантөмөрийн сайн найз Х.Тэмүүжин уг нь хамгийн түрүүлж жагсаалтад багтах учиртай хүмүүсийн нэг. Гэвч Х.Баттулга Л.Гантөмөртэй гар барьсан гэдэг утгаараа найзыг нь жагсаалт руу халгаахгүй байх бүрэн боломжтой.
Энэ удаад “фортуна” Н.Батбаяр өөрөө өнжиж охин Б.Жаргалангаа АН-ын жагсаалтад оруулж ирэх асар өндөр сонирхолтой. Гэхдээ Б.Жаргаланд ч, судлаач Ж.Баярмаад ч ах эгч нар нь багтах орон зай өгөхгүй юм.
Жагсаалтад багтагсад: Ардчилсан намынхны урьдчилсан аман зургаар С.Баярцогт, С.Эрдэнэ, М.Тулгат нарыг багтаажээ. Мөн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нарын нэрсээр үргэлжилнэ.
Горьдогсод: З.Нарантуяа өөрийгөө хамгийн түрүүнд жагсаалтад багтах учиртай хүмүүсийн нэг гэх горьдлого тээж яваа хүмүүсийн нэг. Учир нь Лу.Гантөмөрийг АН-ын дарга болох сунгаанд нэрээ татах байдлаар тус хүргэсэн гэдэг үгээр шахалт үзүүлж байгаа аж. Цаашлаад "нэг удаа УИХ-ын гишүүн болсон хүмүүсийг шууд жагсаалтаар нэр дэвшүүлэх хэрэгтэй" гэж ичиж улайхгүйгээр хэлсэн Д.Ганбат тэргүүтнүүд цуварна. Тэгээд өнгөрөгч сонгуулиар өвдөг шороодсон П.Нүрзэд, О.Баасанхүү нар.
Жагсаалт булаацалдаж байгаа бүлэглэлүүдийг нь ангилж, тайлбар зүүе:
Бизнесийнхэн: АН дахь МҮДН фракцын гол гишүүдийн нэг Б.Мэдрээ, ХХБ-ны Х.Орхон, "Таванбогд" группийн Ц.Баатарсайхан нар багтана.
Нялх сэнгүмүүд: "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Н.Чимэддорж, нарын нэрс хөвөрнө.
Х.Баттулга ба түүний нөхөд: МоАХ-ныхон эл бүлэглэлд хамаарна.
И.Мөнхжаргал нь байрны батламжийг хадган дээр тавьж Лу.Гантөмөрт өгч байсан. АН-ын гэрчилгээг нь өгөхдөө “найман хүнээ АН-аас УИХ-д дэвшүүлнэ” гэж тохирсон гэх яриа бий. И.Мөнхжаргал, Шижир, Нүрзэд, Саруул, Жаргалсайхан, Өнөржаргал, О.Батханд нарыг нэр дэвшүүл гэж шантааж хийж байгаа юм.
С.Эрдэнэ ба түүний нөхөд: УИХ-ын гишүүн Д.Ганбатаас эхлээд Д.Эрдэнэсувд, Н.Болдбаатар, Ц.Алтанцэцэг, Г.Баярсайхан, А.Цэрэнбат, Д.Ганбаяр нар багтана.
Намынхаа тойргийн гадна үлдэхгүйн тулд чамгүй гэдийж суугаад эцэст нь ямар нэг байдлаар Л.Гантөмөртэй тохиролцох сонирхлоо гүйцэлдүүлсэн. Ингэхдээ Баянгол, Сонгинохайрхан тойргийг авах тохироотойгоор тамгаа өгсөн. Д.Эрдэнэсувдыг намын жагсаалтын эхэнд оруулах, Н.Болдбаатар, Ц.Алтанцэцэг нарыг Баянгол дүүрэгт нэр дэвшүүлчихвэл бүхий л эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зогсооно гэсэн гэдэг. Гэвч тохирсон хоёр тойргоо авч чадахгүйд хүрч, муриулах эрсдэлтэй байгаа дүр зурагтай. Өөрийг нь жагсаалтаар оруулаад л орхино гэсэн мэдээлэл бий.
С.Эрдэнийн фракцынхан дотроо мөн түнжин муутай. Сүүлийн хоёр гурван жил түүнтэй хамт улс төр хийж, дэргэд үлдсэн цөөн залуучууд нь Лу.Гантөмөртэй тохирсон тохироог л үл хүлээн зөвшөөрч, фракц байгуулжээ. Тодруулбал, А.Цэрэнбат, н.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарын залуус нийлж, “Ардчиллыг дэмжигчдийн эрхийг ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийг байгуулсан аж.
Л.Гантөмөр ба түүний нөхөд: МҮДН ба Н.Батхүү агсны МоАН-ынхан.
Н.Алтанхуягийн Алтангадас, Да.Ганболдыг МҮДН, Шонхор зэрэг фракцуудын үйл ажиллагаа нь сэргэсэн бол тус намын 1970 оны залуус нийлж “Од” фракц, 1980 оны залуус нь “Морьтон”, Увсын зарим иргэд нийлж “Анчин” зэрэг фракцуудыг бий болгоод байгаа аж.
Талхилцсан олон бүлэглэл эцэст нь намын даргаа огцруулах шуум:
Чухам ингэж уралдаж, талхилцаж байгаа бүлэглэлүүдийн дотоод уур амьсгал эвгүйтвэл намын даргаа аваад хаях хэмжээнд хүртэл хурцдаж байгааг илтгэнэ. Жагсаалтад оруулахгүй, тойрогт багтаахгүй гэсэн хариу сонссон фракцууд нь эхнээсээ намын даргаа огцруулах сэвээг цахим орчинд идэвхтэй хийж эхэлсэн. Лу.Гантөмөрийн орны хүнийг ч нэрлэж, тоглоцгоох болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдорж сонгуульд орно гэвэл АН-ыг хэн ч сонгохгүй гэдгийг Эби ойлгосон учраас АН-ын з�##�ууст боломж олгож ирэх сонгуульд оролцохгүй гэж байна. Түүнийг дуурайж С.Эрдэнэ, Бат-Үүл, Х.Баттулга, Aлтанхуяг, Энхсайхан тэргүүтэй хөгшчүүл сонгуульд оролцохгүй байх хэрэгтэй. Угаасаа тэдний нас ч дараагийн 4 жилийг давахгүй болсон.
Сайхан худ бичиж дэ.бодож бгаад л дураараа туучихсан у
МАН дотор жинкэн �##�аан болж байхад зөрүүлээд л АН -аа нүднэ.
Ха ха хулгайч луйварчид нь жагса�##�танд багатах гээд дажин болж. Нөгөө МАН ын гоё яриа ч өнгөрөв бололтой
Жагса�##�тад орох хүмүүст тавих ш�##�гуур, шаардлага гэж байна биз дээ. Ингээд ха�##�гаар гарсан нөхдүүд тооноор орж ирээд байв�##� утгаггүй шүү дээ. Ер нь шинэ з�##�уу үеээ олон нийтэд таниулах зорилгоор л оруулж ирвэл таарна. Хуучин байх тусмаа өрсөлдөх ёстой. Яагаад гэвэл гишүүн байхдаа хийсэн ажлаа олон нийтээр үнэлүүлж, дүгнүүлээд сайн байсан бол гараад муу байсан бол мултардаг байх ёстой гэж бодож байна.
Юу вэ энэ аныхан хэзээч эрүүлжихгүйнээ оффшор баярцогт ч явж байхшиг
Энд нэр дурьдагдаж байгаа ХУУЧЧУУЛ буюу ХУУЧИНСАГУУДЫГ жагса�##�тад оруулахыг эгэл жирийн гишүүд ч , дэмжигчид ч нэгийг нь ч хүлээж авахгүй , нэг нь л орсон байв�##� АН " дугуйлагдахгүй . А харин тойрогт \ аувиараа ч болов \ өрёөлдөх нь ЧӨЛӨӨТЭЙ ш ...
Баттулга Монголын хуулийн байгууллагуудыг бүх шат анд нь худ�##�даад авчихсан нохой, түүнд худ�##�дагдаа гүй Тэмүүжин мэтийн цөөхөн шударга хуульч бий !
Одоогийн болон өмнө их хур�##�д сууж байсан эрхмүүдэд ДАВУУ ЭРХ гэж ЮУ байхав дээ.Улс орноо самарч хаячаад, тийм биз дээ.Том том хулгай АШИГ СОНИРХОЛ, АВИЛГАЛ ЭЦЭСТЭЭ ТУЛАХ БОЛООГҮЙ Л ЮМ ШИВ ДЭЭ.
Бөөлжис цутгаж байна
Энэ жагса�##�т гэдэг заваан юмыг нь болиулахаар жагсцгаая л даа
АН-ын фракцууд хувийн ашиг сонирхол гэхээсээ илүү намаа бодож, арай хийж нэг эвлэрч ядаж байхад дэмжмээр, ухаантай, хүлээцтэй баймаар байна шүү.