Зугаалахаар явсан 14 настай хүүгийн цогцсыг Орхон голоос оллоо

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/-т 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд “Орхон” голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг 06.08-ны өдрийн 05:30 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр/-т 2 метрийн гүнээс 15:00 цагт цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6-р сарын 20 гарт�##� голын усанд сэлэхээс татг�##�зах нь зүйтэй. Бороо орж голын ус сэлбэгдэн цэвэршихээр нь сэлээрэй. Ер нь усан бассейн анг�##�ттай боломжийн үнэтэй байдаг бол хүмүүс гол очиж амиа �##�дахгүй шүү дээ. Бассейн барьж өгөхийг эрх баригчдаас шаардах нь зүйтэй.