Нийгмийн
60 настай эрэгтэй барилгын шатанд дарагдаж, нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжинд барилгын шатан доороос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 06.09-ний өдрийн 01:31 цагт хүлээн авсан.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/60 настай, эрэгтэй/ өөрийн хашаанд барьж байсан 3 давхар амины орон сууцны барилга дээр ажиллах явцад 2 дугаар давхрын шат нурж дарагдаж нас барсан байсан тул тэлэгч, хийн дэр, ашиглан 02:20 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.