ЭРҮҮЛ МЭНД

Эмч, сувилагчийн цалин, урамшууллыг НЭМНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI дугаар их хурал “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар өчигдөр Төрийн ордонд болж өндөрлөсөн. Тус хуралд нийслэлээс 350, орон нутгаас 450 гаруй эмч сувилагч оролцож буй бөгөөд тэд салбартаа тулгамдсан асуудлаа хэлэлцэж, санал бодлоо солилцож байна.

Түүнчлэн ЭМЯ-наас энэ онд ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн систем шинээр нэтрүүлсэн нь эмч, сувилагчийн амьдралд бодит дэмжлэг үзүүлсэн явдал болсон тухай дурджээ. Тухайлбал эмчийн цалинг 27-47 хувь, сувилагчийн цалинг 10-30 хувиар нэмэхээр болсон аж. Ирэх онд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн эмч, сувилагч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох юм байна.

Үүнд:

6-10 жил ажилласан бол 5 хувь

11-15 жилд 10 хувь

16-20 жилд 15 хувь

21-25 жилд 20 хувь

26 жилээс дээш жил тасралтгүй ажилласан бол 25 хувийн нэмэгдэл тус тус эмч, сувилагч нарт төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button