С.Одонтуяа: Д.Тогтохсүрэн дарга аа, дэд даргын хувьд юу ярихаа танаар заалгахгүй

УИХ-ын өнөөдөр /2023.06.09/-ийн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ихэд ууртайгаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Тавдугаар сарын 31-ний шөнө 21 хүн угаартаж, найман хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Нас барсан наймын гурав нь хүүхэд байна. Энэ талаар гишүүд яагаад ярихгүй байгаа юм. УИХ-аар нүүрс, агаарын бохирдлын асуудлаа хөндөх хэрэгтэй байна. Яагаад энэ талаар ярихгүй байгаа юм. Мэдээлэл авахаар очих гэхээр мэдээллийг нуун дарагдуулж байна" хэмээлээ.
Түүний яриаг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн таслав. Улмаар дэд дарга С.Одонтуяа "Дэд даргын хувьд юу яриахаа танаар заалгахгүй. Би яагаад үгээ хэлж болдоггүй юм. Та нар олонх байлаа гээд микрофоны ам барихгүй шүү. Би эндээс гараад хэвлэлийн хурал ч хийж чадна" хэмээн ихэд зандрангуй хариу өглөө.
Тэрбээр үргэлжлүүлэн "УИХ эхлээд нүүрсний чанар, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, ярилцах хэрэгтэй байна. Хоёрт, үнийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Ногоо, махны үнийн өсөлт "галзуурчээ". Үнэ тогтворжуулах хуулийн хэрэгжилтийг анхаарах хэрэгтэй байна. Удахгүй өвөл болно. Бэлтгэл хэр хангагдсан юм. Энэ талаар яаралтай дурдаад яриад байвал би үглээд байхгүй шүү дээ" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одонтуяа гишүүн маш зөв ярьж бн үнийн өсөлтийн асуудлыг МАН -ынхан ард түмэнд ам�##�сан амл�##�таа биелүүлээгүй болоод ярьж чаддагүй ш дээ
Ene khudlaa avgai. Nokhor ni MAN, uuruu AN