Нийгэм мэдээ

"Ус цуглуулах даланд нас барсан иргэн ТЭЦ-3-ын ажилтан биш"

Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 08-ны өдөр 13.40 цагт “ТЭЦ-3-ын баруун талд тунгаах сан дотор хүн шиг юм байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Харин нийслэлийн аврах анги ХУД-ийн 3 дугаар хороо 1 хүний цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 06.08-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход /30 метр урт, 200 метр өргөн/ 10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй /35-40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцос байсныг амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс, ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Цагдаагийн хэлтэс дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 29 настай эрэгтэй Г нь саарал ус хуримтлуулдаг 100 м урттай, 10 м гүнтэй усан сан руу унаж, живж нас барсан хэргийг шалгаж байна.

Тухайн иргэн нь ТЭЦ-3-ын ажилтан биш бөгөөд тухайн саарал ус хуримтлуулдаг далан бүхий хиймэл усан сан нь ТЭЦ-3-ын байршлаас 2.5 км зайд байрладаг юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button