Д.Одбаярын бүрэн эрх долоон сарын өмнө, Н.Чинбатынх өнөөдөр дууслаа

Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагаас бүрэн эрхийн хугацаа дууссан ч явдаггүй, тэтгэврийн нас нь болсон гардаггүй хүмүүс бий. Өнөөдрийн байдлаар ҮХЦ-ийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууслаа. Тодруулбал,
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын гишүүний бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусч байна. Түүнийг УДШ-ээс санал болгосноор 2017.06.09-Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилж байв. Хоёр жилийн дараа буюу 2019.12.02-ны өдөр ҮХЦ-ийн даргаар сонгогдсон. Харин тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд бүр хоёр жил болж буй юм. Өдгөө 67 настай билээ.
ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дууссан. Тэрбээр 2016.11.17-нд тухайн үед УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосноор УИХ-аас нэр дэвшүүлэн томилж байсан билээ. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь 6 жилийн хугацаатай ажилладаг. Гэвч эл хугацаа даруй зургаан сар өнгөрч байхад суулгаж, шийдвэр гаргуулсаар байгаа юм.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д агаарын тээврээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар тус улсад шалгагдсан удаатай. Тухайн үед Д.Одбаярын оронд ҮХЦ-ийн даргыг цэцийн гишүүдийн хамгийн ахмад настайгаараа Н.Чинбат түр ахалж байгаад жинхлэгдсэн билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юу ч хийдэггүй хирнээ даргын суудалд дуртай хөгшчүүд ашгүй нас нь болж, тэтгэвэрт нь гаргаж төрөөс зайлуул
Бөгс баригч Одбаяр зайлаач !!!
бүрэн эрх нь дуусаад сандал дээрээ суугаад байвал мөнгө идсэнтэй адил байхдаа
ӨГЗӨГ ОДБАЯР ГЭЖ БААСТАЙ ГҮЗЭЭ ЗАЙЛ!!
Ийм заваан хуулиа мөрддөггүй новшнуудаар Үндсэн хуулийг сахиулна гэж элэнцэг нь байдаг юм бэ? Зайлааад өгч болдоггүй юм байх даа.
Б.Одбаяр Монгол улсын нэрийг олон улсад шороотой хутгасан. Өгзөг илэгч буюу Ass Rubber гээд гадаадад Монголчуудыг дуудах болсон. Миегомбын Энхболд анх Одбаярыг албан тушаалд томилж, булайнууд Монголчуудад гай болох болсон.
Б.Одбаяр Монгол улсын нэрийг олон улсад шороотой хутгасан. Өгзөг илэгч буюу Ass Rubber гээд гадаадад Монголчуудыг дуудах болсон. Миегомбын Энхболд анх Одбаярыг aлбан тушaaлд томилж, булайнууд Монголчуудад гай болох болсон.
Бүрэн эрх нь дууссан бол тэгээд яваач дээ, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаад байх юмаа ширэн нүүртүүд