НийгмийнНИЙГЭМ

А.Бүрэнбаатарын асуудал: МҮОНРТ-д яг юу өрнөөд байна вэ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Үндэсний зөвлөлийн шийдвэрээр албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд анхаарал татаад байна.

А.Бүрэнбаатарыг тамгаа өгөөгүй, ажилчдыг өөрийн эрх ашгийг хамгаалуулах үүднээс цуглуулж, хүчээр гарын үсэг цуглуулсан гэх мэт сонирхолтой мэдээллүүд ч хөвөрлөө. Нөгөө талаар, Үндэсний зөвлөл нь хууль зөрчиж, үгсэн хуйвалдсаны үндсэн дээр А.Бүрэнбаатарын албан тушаалд халдсан гэдэг өнцөг ч мэдээлэгдэж байгаа юм.

Харин өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дахин хуралдаж, А.Бүрэнбаатарыг огцруулах тогтоолыг хүчингүй болгожээ.

Энэ үес ямар процесс өрнөснийг хоёр талын эх сурвалжид үндэслэн, зураглахыг оролдъё.

Нэг: Цалин нэмүүлэх гарын үсгийг А.Бүрэнбаатарыг огцруулах болгон өөрчилсөн үү

Үндэсний зөвлөл тавдугаар сарын 25-ны пүрэв гарагт хуралджээ. Хуралдаан шөнийн 03.00 цаг орчимд дууссан байна.

Энэ хурлаар А.Бүрэнбаатарыг огцруулах тогтоолыг баталсан.

Нэг талын эх сурвалжаас, ажилчид түүнийг огцруулах агуулгаар 152 хүний гарын үсгийг цуглуулж, хэлэлцүүлсэн гэдэг.

Харин нөгөө талын эх сурвалж нь: Цалингаа нэмүүлэх хүсэлт бүхий 152 ажилчны гарын үсгийг цуглуулаад, Үндэсний зөвлөлийн хуралдааны өмнө нүүрийг нь сольсон гэлээ. Тодруулбал, А.Бүрэнбаатарыг огцруулах тухай шаардлага болгож өөрчлөөд, хуралдаанаар хэлэлцүүлж.

Үүний дээр, тус өдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд энэ агуулга багтаагүй, гэнэт орж ирснийг баталгаажуулж буй. Үндэсний зөвлөл энэ өдөр 10 гишүүний (нийт 11 гишүүнтэй) бүрэлдэхүүнтэй хуралдаж, нууцаар санал хураасныг эх сурвалж хэлж байгаа юм.

Хоёр: А.Бүрэнбаатар тамгаа хав дарсан уу

Үндэсний зөвлөл тогтоол, шийдвэрийнхээ үндэслэлийг А.Бүрэнбаатарт хэрхэн танилцуулсныг өөрөөс нь асуулаа.

Тэрбээр “Удаа дараа сахилгын шийтгэл авсан учир огцруулах үндэслэл бүрдсэн гэж тайлбарласан. Би өмнө нь нэг удаа, ХОМ-ээ буруу мэдүүлсэн шалтгаанаар цалингийн 20 хувийг суутгах арга хэмжээ авхуулсан. Өөр сахилгын шийтгэл байгаагүй” гэлээ.

Мөн Үндэсний зөвлөл 25-ны өдөр тийн шийдсэний дараа А.Бүрэнбаатар тамгаа өгөхгүй хав дарсан гэдэг асуудал яригдсан. Энэ тухайд тодруулахад “Тогтоол пүрэв гарагт батлагдсан. Баасан гарагт буюу маргааш нь надад ямар нэг тогтоол танилцуулаагүй. Би ажлаа өгөхийн тулд өөрөө тогтоол, шийдвэртэйгээ танилцах ёстой. Дараа нь ажил хүлээлцэх комисс гарч ажиллах ёстой. Энэ процессууд яваагүй. Би хүлээсэн. Түүнээс тамгаа нуугаагүй, ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан” хэмээж байна.

А.Бүрэнбаатарт дараа долоо хоногийнх нь даваа гарагт тогтоол танилцуулжээ.

Мөн Үндэсний зөвлөлийн дарга М.Наранбаатар шийдвэр гаргаж, ажил хүлээлцэх комисс байгуулсан байна. Хуулийн дагуу, М.Наранбаатарт ийм эрх байхгүй. Иймд А.Бүрэнбаатар тус комисс байгуулагдсан шийдвэрийг хууль бус гэж үзэн, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэж ойлгогдлоо.

Гурав: Түр орлон гүйцэтгэгчээр томилсон Р.Гандиймааг ажлын байрны дарамт үзүүлдэг хэмээн ХҮЭК-оос бичиг иржээ

Мөн А.Бүрэнбаатарыг огцруулах тогтоол баталсны дараа Р.Гандиймааг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Харин тавдугаар сарын 23-нд Хүний эрхийн үндэсний комиссоос Р.Гандиймаад холбогдох бичиг иржээ. Түүнийг ажилчдадаа ажлын байрны дарамт үзүүлсэн гэх гомдол удаа дараа ирсэн тул ирж тайлбар өгөхийг хүссэн ч Р.Гандиймаа ирээгүй гэлээ.

Иймд ХҮЭК-оос ажлын байрны дарамт үзүүлсэн гэж үзээд буй хүнийг Ерөнхий захирлын алба хашуулахаар шийдсэнийг ч А.Бүрэнбаатар эсэргүүцсэн гэлээ.

Дөрөв: Үндэсний зөвлөл А.Бүрэнбаатарын асуудлаар хоёр удаа санал хураажээ

Харин өчигдөр Үндэсний зөвлөл дахин хуралдсан байна. Үүгээр А.Бүрэнбаатарыг огцруулах тогтоолыг хүчингүй болгосон талаар дээр мэдээлсэн.

Энэ хүртэл,

  • Үндэсний зөвлөл нөлөөнд автаж, хараат бус үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэсэн агуулгаар 400 гарын үсэг
  • А.Бүрэнбаатарыг огцруулахыг дэмжихгүй гэсэн агуулгаар 300 гарын үсэг цуглараад байжээ.

 Өчигдрийн хуралдаан бүрэн ирцтэй болж.

Хуралдааны үеэр зөвлөлийн бус гишүүд танхимд нэвтэрч, үймүүлэхийг оролдсон гэдэг мэдээллийг нэг талын эх сурвалж өгч байна. Мөн А.Бүрэнбаатарыг огцруулах тогтоолыг хүчингүй болгох асуудлаар хоёр удаа санал хураажээ. Эхний удаад дэмжсэний дараа дахин санал хураалт явуулсан байх юм.

Харин нөгөө талын эх сурвалжийн зүгээс, өчигдөр Үндэсний зөвлөл А.Бүрэнбаатарыг авч үлдэх биш, огцруулах агуулгатай өмнөх тогтоолын хэрэгжилтийг хангахаар л хуралдсан гэх. Улмаар Хяналтын зөвлөлийн шийдвэрээр Үндэсний зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосноор А.Бүрэнбаатарыг авч үлдсэн хэмээж буй.

Тав: Хяналтын зөвлөл юу шийдсэн бэ

МҮОНРТ-ын Хяналтын зөвлөл тэгвэл юуг хэлэлцсэн бэ.

Юуны өмнө Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар, Хяналтын зөвлөл дараах эрх, үүрэгтэй:

29.1.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай зөвлөмж гаргах;

29.1.2.хөтөлбөрийн бодлогоос бусад асуудлаар олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд зөвлөх;

29.1.3.олон нийтийн радио, телевизийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежмент, төсвийн төсөл, санхүүгийн жилийн тайланд дүгнэлт хийж, Yндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

29.1.4.хөрөнгө оруулалт, төсөв, хүний нөөцийн бодлогод нөлөөлөхүйц санхүүгийн гэрээ, хэлэлцээрийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулах асуудлаар санал боловсруулж, Yндэсний зөвлөлд танилцуулах;

29.1.5.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгах, баримтын шалгалт хийх, дүнг Үндэсний зөвлөлд оруулж хэлэлцүүлэх.

Үүнээс харахад Хяналтын зөвлөлд Үндэсний зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хүчингүй болгох эрх байхгүй. Иймд Хяналтын зөвлөл А.Бүрэнбаатарын асуудлыг хэлэлцсэн бол дүгнэлтээ Үндэсний зөвлөлд л хүргүүлнэ, тэнд эцсийн шийдвэр гарна.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хяналтын зөвлөл дээр дурдсан эрх, үүргийн дагуу Үндэсний зөвлөлийн хэд хэдэн гишүүнийг эгүүлэн татах зөвлөмж гаргасан байна.

Тодруулбал,

  • УИХ-ын саналаар сонгогдсон Д.Батсүх, М.Наранбаатар, Д.Цоодол
  • ЕТГ-ын саналаар сонгогдсон Ж.Цэсэн, Д.Өлзийбаатар нарыг эгүүлэн татах зөвлөмж гаргаад буй юм байна.

Далимд, А.Бүрэнбаатарын эсрэг акцад М.Наранбаатар, Д.Батсүх, Д.Цоодол нар нэг фракц болж ажилладаг талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.


Сэтгүүлчийн тэмдэглэл: МҮОНРТ, тэр дундаа Үндэсний зөвлөл дотор Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын албан тушаалд чиглэсэн хоёр талын акц өрнөж буй нь ийн ил тод байгаа юм.

Хоёр талын эх сурвалж тулгахад процесс ийм байдлаар өрнөсөн байна.

Цаг үеийн салхи алив бугшмал тогтолцоо унах, шинэчлэгдэх тийш “үлээж” байгаа. Энэ жишиг МҮОНРТ-д ч дагаад бий болоосой, энэ цаг үед. Хяналтын зөвлөл түүхэндээ анх удаа Үндэсний зөвлөлийн гишүүнийг эгүүлэн татан зөвлөмж ийн гаргасан нь ямартай ч дэвшилт, шинэ хандлага гэдгийг МҮОНРТ дотор эх сурвалжууд хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-09 13:47

Үндэсний зөвлөлийн захир�##� нь Наранбаатар биш, Батсүх шүү дээ. Мэдээлэл дутуу, буруу ойлголттой л бичиж.

Зочин
Зочин
2023-06-12 06:48
Reply to  Зочин

Наранбаатар шүү

Зочин
Зочин
2023-06-09 13:58

Ялзарсан идээ бээртээ баригдсан газар болжээ МҮОНРТ.

Zochin
Zochin
2023-06-10 21:15

Тэнэг сэтгүүлч мэдлэггүй

Зочин иргэн
Зочин иргэн
2023-06-11 00:16

Чадахгүй л бол ажлаасаа шууд өөрөө огцрох хэрэгтэй.Монгол Улсын урдаа барих ёстой том мэдээллийн байгууллага.Үзэх ч юмгүй л болж хувирсан шүү.Хүчинд авиаж гарын үсэг зурсан улс өөрсдөө тэнэг бна

Зочин
Зочин
2023-06-11 09:47

Байгууллагуудад тйм соёл хэвших мэргэжлийн үйл ажиллагааг маш их судруулдаг. Зарим газар дарга нь мулгуу. Зарим газар хууччуул эр ашгаа хамга�##�на. Учир ш�##�тгааныг олох хамгий чух�##�.

Зочин
Зочин
2023-06-11 15:18

Төрийн гэх газрууд авилг�##�, ар өврийн шахаас, будилаан, хүн-улсаа мөлжсөн, дотроо бөөн бантан, нам �##�баны торолчихсон-сүлжээнд хаа газраа эзэмдүүлчихсэн бх юм даа. Үндсээр нь үгүй хийх хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-06-11 15:21

Нийтэд зориулсан гэх олон нийтийн сүлжээний нийтлэлийн, " сэтгэгдэл" хэсгийг #цензүүрддэгээ болимоор юм. Харин, Хүний, эд эрхтэний наймаа, мөнгө зээл өгнө гэж луйварын хөхүүлсэн #бичвэрүүд #бүхлээрээ явж ч бх шг ккк...

Зочин
Зочин
2023-06-12 18:11

Энэ олон тв байхад татан буулгаад архивыг нь улсад хадг�##�уулаад тараа.Ийм бугшсан хуучинсаг Тёлёвизээр яах гээд байгаа м бэ.

Зочин
Зочин
2023-06-13 18:32

Zugeer ajilaa hiij bga huneer oroldoh hereg uy bna ene halah geed bga humuusiig suudal gorilogsodiig bugdiig ni halah heregtei uursdu ajil hiij chadahgui uruuliig ajiliin hiilgehgui hutgan uimuulegch nariig z##luulah heregtei.buren baatar bol sain ajildag zaluu bilee

Холбоотой мэдээ

Back to top button