Нийгмийн

Нөхөртэйгээ утсаар маргалдаж, цахилгааны утас руу ус цацсанаас гурван гэр шатжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын тавдугаар багт “Монгол гэр шатсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газрын Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 23 настай эмэгтэй нөхөртэйгээ утсаар маргалдаж, уурандаа савтай ус цацахад цахилгааны залгуур маас үүсч, улмаар гал гарч гэр нь шатсан байна.

Гэр шатсаны улмаас үүссэн гал хүчтэй салхины улмаас хөрш айлын 2 Монгол гэрт тархаж шатаасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймээс иргэн та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлыг сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button