Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээХэргийн мөрөөр

Хэргийн мөрөөр: Хүргэн, хүү, охиноороо хуулийн хаалга татагч С.Эрдэнийн гэр бүл

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг шүүхээс хилээр гарахыг хориглож таслан сэргийлэх арга хэмжээ авсан асуудал анхаарал татав. Үүнийг сонгууль дөхсөнтэй холбоотой гэж үзэж ч буй.

Ингэхэд тэр гэр бүлээсээ хуулийн байгууллагад ганцаараа шалгуулагч биш. Хүргэн, хүү, охин нь тус тусын асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байсан болон шалгуулж буй хэргүүдийг хүргэж байна.


-Капитал банканд сангийн 230 тэрбумыг байршуулаад алдсан хэргийг сэргээжээ-

С.Эрдэнэ: Уржигдар /2023.06.08/ шүүхээс түүнд хилийн хориг тавьсан нь улстөрийн хүрээнд шинэ мэдээлэл байлаа. "Капитал" банкны гэх хэргийг нь сэргээн шалгагдаж, яллагдагчаар татагдсан нь энэ байв.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгах хүсэлтээ АТГ 2019 онд гаргаж байв.

Түүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байх хугацаанд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан болон НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг Капитал банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Гэвч удалгүй хэрэг хаагдсан. Прокурорын шатанд гэсэн үг.

АТГ-аас УЕПГ-т 2021 оны гуравдугаар сарын үес дахин хүсэлт гаргаж, хэргийг сэргээн шалгахаар болоод байжээ. Хэрэг ингэж сэргэж яллагдагчаар татан хилийн хориг тавиад байгаа нь энэ аж.


-Хүргэн Г.Энхболд өнгөрөгч тавдугаар сард бусдыг зодсон хэргээр шалгуулж эхэлжээ-

Хүргэн Г.Энхболд: Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан.

Г.Энхболд нь бусдыг зодож, эрүүл мэндийг нь хохироосон хэрэгт тун саяхан холбогджээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд явахдаа тавдугаар сарын сүүлээр АН-ын гишүүн Т.Хаянхярвааг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгуулж буй аж.

Т.Хаянхярваагийн гомдлын дагуу өдгөө хэргийг Хархорин сумын цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.


-No war, Double standart хөдөлгөөнөөрөө ямагт хууль, шүүхийн хаалга татагч-

Хүү Э.Одбаяр: Тэрбээр No war, Double standart хөдөлгөөнөөрөө ямагт хууль, шүүхийн хаалга татдаг нэгэн.

Сүүлдээ энэ нь тоогоо алдсан. Аавын хаалга татчихгүйхэн шиг явсаар өдий хүрэв. Амьдарч буй дүүргээсээ гарахыг хориглуулах хүртэл арга хэмжээ авч байсан. Түүнд экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл гомдол гаргасан.

2022 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд нь хохирогчийг автомашинаар санаатай мөргөөд, амь насанд нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан байна гэдэг мэдээлэл тарсан.

Цаад үр дагавар нь урхагтай үйлдэл буюу “хүнийг санаатай дайраад тусламж үзүүлэлгүй зугтсан хэргийг Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн байна” гэх мэдээллийг Э.Одбаяр олон нийтийн сүлжээнд цацсаныг шалгуулах нь зүйтэй гэж үзээд МАН-ын хуулийн хэлтсээс гомдол гаргасан байдаг.

Нөгөөх нь 2022 оны дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Д.Монголхүүг Э.Одбаяр нарын таван хүн цагдан хорих байрны журам зөрчиж, ажилтных нь эрх чөлөөнд халдаж авч гарсан үйлдлээрээ цагдаагийн байгууллагад шалгагдсан.

Энэ хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хэрэг нь шүүхэд шилжсэн. Шүүхээс Э.Одбаяр нарын таван хүнийг хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн үйлдэл дээр нь шүүхээс өөрсдийн оршин суугаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.


-Хуучин элеватор улсад өндөр үнээр шахсан хэргээр аавынхаа хамт байцаагдагч-

Охин Э.Содгэрэл: С.Эрдэнэ болон охин Содгэрэл нар эвдэрхий элеватор шахсан хэргийн автор.

2019 оны аравдугаар сарын үес АТГ-аас ХХААХҮЯ-н дээр ажиллагаа явуулж, тус яамны ахлах мэргэжилтэн Н.Ариунболд, "Дархан гурил тэжээл” компанийн Санхүү эрхлэсэн захирал С.Намсрайжав нарыг саатуулан шалгасан.

Эл компанийн 550527 хувьцааны 152131 ширхэгийг С.Эрдэнийн охин Содгэрэл эзэмшдэг. Хуучин элеваторыг Хөгжлийн банкны 3.5 тэрбум төгрөгөөр засчихаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан хэрэгт Э.Содгэрэл мэдүүлэг, тайлбар өгч байсан удаатай.

Охин нь гэнэт ийм их хувьцааны эзэмшигч болсон нь С.Эрдэнийг ч буруутгах үндэслэл болсон. Цаашлаад сайдаар ажиллаж байхдаа уг компанид давуу байдал бий болгосон гэж АТГ үзэж хэргийг нь 2020 оны нэгдүгээр сард НПГ-т хүргүүлсэн ч хэрэгсэхгүй болгож байжээ.

Үүн дээр нэмэгдэх хэрэг ч бас бий:

Дархан гурил тэжээл компанийн балаг үүгээр дууссангүй. Саяхан “шилэн” ажиллагаагаар Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5,455,833,360 төгрөг зээлсэн нь ил болов.12 жилийн хугацаанд зээлийнхээ хоёр тэрбумыг л төлжээ. Зээлтэй холбоотой асуудал шүүхийн шатанд шилжиж, улмаар 2,4 тэрбумыг нь гаргуулах шийдвэр гарсан гэх мэдээлэл байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-10 09:57

Шоронгынхон

Зочин хн
Зочин хн
2023-06-10 10:01

ЭРДЭНЭ ЭЭ НҮГЭЛ НҮДЭЭР ЧИНЬ АСГАРЧ НАСНЫХАА ЭЦЭСТ ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХАМТ ТЭДНИЙГЭЭ ЧИРЭЭД ЯЛАНД УНАЖ НАСЫГ БАРАХ УУ. ЧИ ДААН Ч ИХ НҮГЭЛТЭЙ ШҮҮДЭЭ. ХАНИЛСАН ХАНИА Ч АМЬ НАСЫГ НЬ ЕГҮҮТГЭЖ УЛС ТҮМЭН ОЛНЫ НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГИЙГ ЦУСАЛЖ АМЬ ЗОГООГЧ ЧИ БОЛ ЧӨТГӨР ШУЛАМ

Зочин
Зочин
2023-06-10 12:38

Шоронд нь хий

Зочин
Зочин
2023-06-10 13:26

мэлхий царайт гэнэт баяжаад басйан чинь зүгээр яваагүй л байна нийгмийн даатг�##�ын мөнгөний хүүг авч баяжсан хүн дээ даанч хэрэгсэхгүй болгосон юм биш үү

Зочин
Зочин
2023-06-11 00:57

Энэ Урнаа яанаа

Зочин
Зочин
2023-06-11 09:45

Ардчил�##�, энэ бас иймэрхүү луйварчидтайгаа мөнөөсөө.

Зочин
Зочин
2023-06-11 11:21

Нүгэл нь нүдээр бүл үсрэн гардаг гэсэн үг байдаг даа.

Зочин
Зочин
2023-06-11 11:28

jonhuugiin nohoi hutsaj bna

Зочин
Зочин
2023-06-11 13:27

Улс төрчид хүүхдүүдээ гэр бүлээ хэрэгтэн болгодог вирустэй юм бишүү одоо тэгээд оргон �######�хаас нь өмнө хориг моригоо тогтоогоосой �##�дчаад араас нь мөшгөдөг хуультайч юмшиг байхын

Зочин
Зочин
2023-06-11 14:17

Идсэн уусан, �##�сан т�##�сан их нүгэл хэзээ нэг цагт илэрч л таараа.

Зочин
Зочин
2023-06-11 23:45

Гэрээрээ шоронд орох нь ээ, үхсэн хүнйй мөнгийг хүртэл хуссан хувхай гэсэн шүү !

Зочин
Зочин
2023-06-12 00:59

Haraal idsen ger bul yuma ter odbayr bol setgel medrel muutai shar hadnaas buu garga

ЮУНЫ өмнө АВЛИГАЧИН шүүгч нарыг яах билээ
ЮУНЫ өмнө АВЛИГАЧИН шүүгч нарыг яах билээ
2023-06-12 04:44

Улсыг юуны өмнө хохиролгүй болгох ёстой. Төрийн �##�быг хувийн ашиг сонирхолдоо ашигласаар ирсэн. ИЙМ хүнийг төрд бүү ойртуул.Найрамд�##� зусланд эрх мэдлээ ашиглан орон сууц барьсан гээд гэмт хэрэг олонтой

Баатар
Баатар
2023-06-12 09:23

Энэ хүнд гялтайх зүйл үгүй юм байх даа? Идсэн, уусан, хулгайлсан, зодсон, дээрэмдсэн, хулхидсан, хүн �##�сан, зан�##�хийлсэн, шантаажилсан гээд энэ ертөнцийн муу, муухай бүхэн овоорчихсон гэр бүл байдаг л юм байна

Unshigch
Unshigch
2023-06-13 06:41

Avgaigaa alsan Aluurchin erdene.
Naiziigaa alsan Aluurchin erdene.
Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch Aluurchin erdene

Холбоотой мэдээ

Back to top button