У.Хүрэлсүхийн найзын удирдлага дор “Дампуурсан” гэх нефтийн үйлдвэрийг Д.Амарбаясгалан нар очиж харна

Энэ бол яг жилийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажилтай танилцаад зогсож буй агуулгатай зураг. Том бүтээн байгуулалтыг базсан компанийн даргаар түүний найз Д.Алтанцэцэг ажилладаг. Томилогдсон цагаасаа сайн, муугийн аль алинаар нь хэлүүлж яваа. Түүнийг ажил урагшлуулах биш ухраадаг хүн гэлцдэг. Дарга нарын хооронд худал ярьж, мэдээллийн холион багтан хутгадаг гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байв. Ямартай ч Д.Алтанцэцэгийн 2020 оны нэгдүгээр сард буюу гурван жилийн өмнө эхлүүлж байсан ажил өдгөө хүнд нөхцөлтэй байгаа тухай гишүүд Төрийн ордоноор шуугицгаалаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2023.06.15/ Дорноговь аймгийн Алтанширээ сумыг зорино. Тэд тэнд баригдаад эхэлсэн газрын тосны үйлдвэр "дампуурсан" сургаар нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах нь тэр. Энэхүү урилга, заллагыг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг Засгийн газар болон тойргийн гишүүдэд өгсөн байна.
Яг дампуурчхаагүй ч, ажлууд нь явахгүй, урагшлахгүй байгаа нь үнэн.
Чухам ямар нөхцөл байдал тэнд үүсэв гэдгийг одоо дурдъя.
Урьдач тоо: Анх нэг 1.1 тэрбум ам.доллароор үйлдвэр барина гэж байсан. Гэвч цар тахлын улмаас хөрөнгө оруулалт даруй 30 гаруй хувиар нэмэгдэж. Энэ тооцооллоор 1,658,000,000 ам.доллар болж өссөн гэдэг тоог Д.Алтанцэцэг захирал хэлж байгаа.
Шалтгаан 1: Хөгжлийн банкны зээл гарахгүй, зогссоноор урсгал зардлын санхүүжилтийн асуудал хүндэрчээ.
Төслийн үндсэн бүтээн байгуулалтын санхүүжилтийг Энэтхэг улсын хөнгөлөлттөй зээлийн хөрөнгөөр хийж байгаа. Харин компанийн урсгал зардал, үйлдвэрийн гаднах дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл авч байв. 2018 оноос хойш Хөгжлийн банкнаас 11.89 хувийн хүүтэй 166 тэрбум төгрөг авч дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулжээ.
Ингээд 2022 оны сүүлчээр хуримтлагдсан зээлийн хэмжээ 64 тэрбум төгрөг болсон бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сараас барьцаа хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар зээлийг бүр зогсоосноор өдгөө цалингаа тавьж чадахгүй гурван сар болох хэмжээнд хүрсэн байна.
Цалингаа тавьж чадахгүйгээс 25 инженер техникийн ажилтан ажлаасаа гарчээ.
Шалтгаан 2. Хувьцаа эзэмшигчдийг өөрчилсөн нь тодорхой хэмжээнд гал нэмжээ.
Үйл ажиллагаа доголдох нэг шалтгаанаар нэрлэгдээд байна. "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК хаана харьяалагдах, ямар байгууллага хариуцаад байгаа нь мэдэгдэхгүй байгааг УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа.
Анх 2018 онд эл компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг тогтоож байв. Гэхдээ тодорхой хугацаанд урсгал зардлыг нь санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар 2023.03.01-ний өдөр 82 дугаар тогтоол гаргаж, компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Эрдэнэс Монгол ХХК-ийг тогтоосон билээ.
Бүхэл бүтэн газрын тос боловсруулах үйлдвэрийг чиглэл өөр Эрдэнэс Монголд харъяалуулсанд захирал Д.Алтанцэцэг тун дургүй байгаа юм.
Эрдэнэс Монгол ХХК-ийн харъяанд ирээд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Энэ оны сүүлийн хагаст дахин 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар товтой байгаа аж.
Шалтгаан 3: Нэмэлт зээлийн шугам нээх шаардлагатай гэдгийг Энэтхэгийн талаас хэлжээ.
Энэ ч үүднээс манай талаас зээлийн шугамыг нэмэгдүүлэх хүсэлтээ Энэтхэгийн талд албан ёсоор гаргасан байна.
Ингэхдээ үйлдвэрийг ашиглалтад оруулахад эхний ээлжинд гарах үйл ажиллагааны болон магадлашгүй ажлын зардлыг тооцож оруулах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгөөд байна.
БНЭУ-ын Засгийн газраас үйлдвэрийн санхүүжилт гэж 1.2 тэрбум ам.долларыг, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай авсан. Эргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэй аж.
Шалтгаан 4. Гэрээлэгч байгууллагуудаас нөхөн төлбөрийн асуудлууд сөхөгдөж эхэлжээ.
Дөнгөж үйлдвэрийн бус бусад бүтээн байгуулалт буюу ажилчдын байр орон сууцнаас эхэлж байхдаа ажил нь удааширсанд гэрээлэгч байгууллагуудаас нөхөн төлбөрийн асуудлууд ч сөхөгдөж эхэлжээ. Зарим бараа материалууд Энэтхэг улсаас гарч чадалгүй хилийн цаана тэндээ гацсан үл бүтэх байдал нь гэрээлэгчдийн итгэлийг алдахад хүрээд байгаа аж.
Шалтгаан 5: Хамгийн сүүлийн шалтгаан нь монполио тогтоосон шатахуун импортлогчид:
Монгол Улсыг “битгий газрын тосны үйлдвэртэй болоосой” гэж хүсэх хүмүүс бол гаднаас шатахуун импортлогч монополиуд. Манай улс жил бүр шатахууны импортод 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэ нь дотоодын 20 гаруй шатахуун импортлогч компаниудаас гадагшаа урсаж буй дүн. Эл валютын урсгалын дийлэнх ОХУ-ын Роснефть рүү ордог. Роснефт нь ОХУ-ын төрийн өмчийн оролцоотой компани. Оросдоо монополь. Бүр нарийн ярьвал Путины гар хөлийн удирдлагаар үйл ажиллагаа нь явагддаг гэдэг.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан, өндөр чанарын түлш шатахуун, тэр дундаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дизель түлхүү үйлдвэрлэнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1.8 сая орчим тонн тос боловсруулж чадна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч Хүрэлсүх энэ ажлыг эхлүүлсэн одоо мөн үүнийг өөрөө удирдан барьж дуусгахгүй бол энэ нөхдүүд ингээд шороотой хутгаад хаях юм байна. Иймд Ерөнхийлөгч та энэ ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ ажил бол тэрбум мод болон хүнсний аюулгүй байдлаас чухал ажил шүү Ерөнхийлөгчөө!!!!!
МАНын ажлыг ингэж л хийдэг шүү дээ.Дарханы 204 км зам долоо дохь жилдээ.УБын цэвэрлэх байгууламж , нефтийн үйлдвэр гэхчилэн мэлхийн хурдаар ажил нь багшилдаг.Дунд чалчаа хийдэг.Нэг иймэрхүү маягаар ажиллаад л байдаг.Монгол энэтхэгчүүд барьж байгаа болохоор энд орос хятад огт хамаагүй.
1 ТЭРБУМ ДОЛЛАР НЬ 1.7 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛЖ НЭМЭГДЭЭД Л, ИЙМ БҮТЭЛГҮЙ АЖИЛ ХИЙДЭГ Л ГАР ШҮҮДЭЭ ЭНЭ ШИВЭРТЭЙ БАГА ТҮРҮҮЧ
Яг хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалын ажил нь удааширч зарцуулах мөнгө нь нэмэгдэж байсан даа.Ажил нь удааширдаг нь МАН улс орныг удирдах чадваргүй харуулж байна.Цэвэрлэх байгууламж, дарханы зам , нефтийн үйлдвэр гэх мэтчилэн
Дэлхий даяар хаа сайгүй юмны үнэ нэмэгдэж бна. АНУ, Европ гээд. Монголд ямар байгаа билээ? 3 жилийн өмнөх үнээрээ байж байхгүй биз. ЗГ учрыг нь олох байлгүй дээ
Боловсролгүй, ганц компани ч байгуулж үзээгүй Данх энэ засгийн газрын явуулах том төслүүдийг үнэхээр самарч байнаа. Тавантолгойн цахилгаан станц дээр хэдэн ч удаа тендер зарлав...ХО олдохгүй хятадууд санхүүжилт хорьчихсон шдэ.ТЭЦ-3 -ын шинэчлэл дээр оросоос 1 тэрбум $ зээлнэ гээд Чойжилсүрэнг Москва явуулчихсан. Наад газрын тосны үйлдвэрийг Энэтхэгээр бариулдаг эргүү малнууд
Данх засаг удирдаж чадахгүй нь нэгэнт тодорхой болоод удаж байна. Энэ том төслүүдийг бүгдийг нь гацаалаа
Данх чинь харин зүтгээд, зүтгүүлээд байгаа күн, муу сайн нүүрсчид л саатуулж байгаа, далимдуулаадЗГ- ыг унагааж, нүүрсчдийн засаг байгуулах санаатай, та нарын дураар ч болохгүй дээ ! Данх мандтугай !
Оросын ГХЯ-ны сайд Лавров гэдэг динозавр манайд ирээд "Хөрш Монголын дотоод хэрэгт хэнийг ч оролц уулахгүй" гэсэншүү дээ ! Тэр үг л биелж байгаа нь энэ. Лавровын үг бол Хаант Оросын ГХЯ-ны сайд Сазанов ын л үг яг тэр чигтээ явж байгаа хэрэг. Орос бол мана йхыг хөгжөөсэй гэж хэзээ ч дэмжиж байгаагүй,зөвхөн өөрийнхээ эрх ашгийн үүднээс л ханддаг юм ш дээ. 1960-аад оны сүүлч хүртэл Зүүнбаяны нефтийг хойш нь зөөж байгаад, тэнд лабораторт бензин гаргаж авч чаддаг болоод яг бензин үйлдвэрлэх гэхээр Оросууд дургүйцээд нефтийн үйлдвэрийг дэлбэлсэн юм !
Одоогийн гацаа ч Оросуудын л явуулага, манай Женко мэтийн юмнуудын л хийж байгаа ажил байж таараа !!!
Өөрсдөө хийж чадахгүй ажлаа удаашируулдаг МАНын коммунистууд буруугаа бусдаас хайдаг.Энэ бас ТӨЛГӨН коммунист байхаа даа.
Идчихсэн л байхгүй юу
МАН- ийнхан хулгайг болон худлаа шаахийг бүх салбарт бүхий л аргаар хийж чадна. Харин үйлдвэрийг томоохон бүтээн байгуулалтыг харин ч нэг барьж чадахгүй дээ зүгээр л нохойн бааснаас долоон дор.
Дотоодын шатахуун импортлогчид Петровис, Шунхлай, МТ, нарын лоббиг хориглож, тэднийг үйлдвэрийг дампууруулах үйлдэл гаргасан гэж торгох хэрэгтэй.
МАН ыхан бензинийг дотооддоо бид үйлдвэрлэж улсаа хангаж валютаа алдахгүй байж төгрөгөө чангаруулна гээд бас бараг 900 - 1000 төг байх болно гэж итгүүлээд 2020 онд ялж гарч ирсэн. Дарханы замыг 7 жил барихаар нь за цаашид МАН д итгэхгүй гэж боддог болсон.
Хүрэлсүгдээ найдаад дампууруулаад бгаан бишүү хэдэн жилээр хойшилж бнаа яг дарханы зам шиг л юм болж бнашдээ
Энд хэд хэдэн том асууда-л байгаа. Хамгийн түрүүнд яагаад үйлдвэрийг түүхий эдийн олборлох газраас 600 км-т барих болов гэх асуулт. Түүхий нефтийг хоолойгоор зөөвөрлөнө гэх боловч энэ нь угтаа зардлыг маш ихээр өсгөх нөхцөл болно. Яг л Гашуун сухайтын өргөн царигтай төмөр зам гэдэг шиг. Шилжүүлэн ачих зарда-л нэмэгдэнэ. Түүн шиг тосыг халаан тодорхой зайд дамжуулахад зарда-л өснө. Яах гэж ийм хол үйлдвэрийг барьсан бэ? Арай нөгөө Болорчулууны яриад өнгөрсөнчлөн Дэлгэрсайхан гишүүний төмрийн уурхайд ойртуулж улсын хөрөнгөөр төмөр зам барьж нийт үндэстний эрх ашгийг хохироосон юм биш байгаа? 2-р асуулт.Энэ үйлдвэр хэр сүүлийн үеийн технологитой вэ? Арай бид Энэтхэгийн ашиглахаа больсон үйлдвэрийг буулгаж ирээд барихдаа тулж байгаа биш биз? Бүр зээлээр шүү. Энэ үйлдвэр Тамсагийн өтгөн нефтийг боловсруулж дийлэх үү? Ерөөсөө энэ үйлдвэрийг Тамсагийн сав газрын нефтийн нөөц хангаж чадах уу?
Худалч холионы даргыг нь солиочээ
Ene tusliig heregjuulj bgaaa humuuus aliiin yavtsaaa Deeed udirdlagadaaa hudlaaa medeeelj bodit uneniiig nuuuj irsen . Darga harahaaraa bolno bitne gej hudalaa heleed
Монголчуудын мөрөөдөл болсон үйлдвэрийг арай гэж Энэтхэг л туслахаар болсон байсан юмсан. Оррс хятад бол эсрэг байдаг. Анхнаасаа олигтойхон инжeнeр залуу тавьчихгүй дээ
Ажил хийдэг байгууллага нь цаанаас яриатай юм байна лээ.
Herev ta nar sanaj baigaa bol,mongolchuudiig tamhinaas gargah huuliig NUB iin tuslamjtaigaar heregjuuleheer ajillaj baisan chini tuhain huuliig yag ter asuudliig hariutssan hun ni tamhi expotlogchdiin hahuulid orood nuraagaad hayasan,bas govi kombinatiig yaponchuudaar bariulahaar tohirson chini orosuud bariulahgui gej irj baisan tonog tuhuurumjuudiig ni evdeh,saatuulah zergeer mash ih hohirol uchruulsan geh met jishee olon bn neg iimerhuu ajillagaa yavaad baigaa yam bish uu,ene uildveriin ajillagaand sadaa bolj baigaa buhniig manai huchnii baiguullaguud mash nariin hyanah heregtei shuu,mongold mungunii tuluu yugaach hudaldahad belen bolson luivarchid zunduu bolson shuu,ene uildver mongol ulsad amin chuhal strategiin mash undur ach holbogdoltoi uildver tiim bolohoor mongol hun buriin oroltsoo mash chuhal shuu
Er ni tegeed odoo orosuud enetheg,hyatad hoert ih naidlaga taviad,neften buteegdehuun,hii zereg erchim huchniihee ehportiig hyamdruulaad ih hemjeegeer nemegduulj baigaa baqruunii ornuudad horigt orson bolohoor aziin ene hoer zah zeeld ih anhaarch baigaa tiim bolohoor enethegtei mongold barij baigaa neftiin uildveriig ni gatsaah talaar tohirsonch baij boloh uchir ni egiin goliin usan tsahilgaan stantsiig yaaj zogsooj bailaa,hyatadaas avahaar bolson zeeliig ar hudargaar hyataduudtai ochij yariltsaad zogsoochihson biz dee,nuguu hyataduud ni ta nar orosuudtaigaa tohirolts geed zeelee uguhgui gediigeed suuchihsan geed yaria biz dee
ene tusuliig anhnaasaa ih buruu humuuseer udirduuulaad iim baidald oruulchihlaa daa.baahan heregtei hereggui prazituud ochoood hevtchihsen tusul bna da.
Bogs boorooroo holbogdson yumnuud oorsdoo bayajaad dampuurlaa gej mongo idnej huwaaj tsulatsgaasan hariutslaga shudarga es edend tui ch alga uhsenii terbum mod urgaagui uhej baihad oi suitgen urgej baigaa nyalh modiig awchiran uhuulj nugel hiitsgeej baina
Үнэндээ товчхон тодорхой зүйл бичиж байгаач.нэг зүйл бичих гэж тойрч тойрч хүнд ойлгох зүйлгүй юм бичих юм.
Ugaasaa l hurungu oruulah ulsaa zuv songoogui ee. Neftiin mehnologior Enethegiig sain geg duulaagui ee.Taaruuhan gedeg ni ugaasaa l anhnaasaa todorhoi l asuudal gedgiig ni yum meddeg hashir nuhud yarij l baisan.sh dee. Huuhduud yamar hunii ug sonsoh bish,uhaan ni ch hurehgui,odoouiin zarim huuhduud shunahaas uur erdem ni maruuhan yum
Хүрэлсүх ерөнхийлөгчийн улс орноо хөгжүүлэх, гаднаас хараат бус байхад шууд нөлөөлөх ээлтэй ажлыг бензин импортлогчдын шуналд хөтлөгдсөн хүмүүс үгүй болгох гэж байгаа нь харамсалтай байна.
УИХ-ийн нэг нэр бүхий гишүүн яг энэ дээр бичигдсэн 5 дахь шалтгааныг илэрхий хамгаалж Нефтийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй байлгах замаар өндийлгөхгүй байх авирлал гаргаж байгааг юу гэж үзэх вэ
Hurelsuh yrenhiilegj bolohdoo 2023 ond neftiin uildwer oruulna gej hutcaj bsn shu de darga bolhoor tag yrihaa baigaad bas shuuhiig shudraga bolgono gd garsan bas tag Dan hudalj hulgaijuud ym da darga boloh geheer baahan hudal amlalt awaad p###a nar
Шатахуун импортлодог 20 гаруй компани нефьт боловсруулах үйлдвэр барихад ямар нэг байдлаар саад учруулдаг бол тэд эх орон ард түмний эрх ашгаас урваж байгаа хэрэг.
Ер нь улсын чухал стратегийн чиглэлийн ажлыг/тендер/ танил талдаа хариуцуулах нь асар хортой. Учир нь; Тэр хүнийгээ шахаж шаардаж чадахгүй, хариуцлага тооцож бүр чадахгүй, атаач жөтөөч ховч темпарменттэй ажил хэрэгч биш хүнд хариуцуулбал ажил цалгардаж худал үнэн тайлбарт нь хууртаж ажил урагшлахгүй хэрнээ зардал нь удаашрах тусам өсч өр төлбөр нэмэгдэнэ.
Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулдаг туршлагаа бас хэрэгжүүлэх шаардлага үүсч байж болзошгүй юм.
Яагаад бариж чаддаггүй юм бэ дээ.Маш хурдан баривал бариад дуусгачихвал бидэнд хэрэгтэй л байна гэж бодогдох юм.Урагшгүй алба л иймэрхүү л байна даа.
guitsetgeh zasag ajlaa hiihgui,hiij medehgui baigaatai l iuud holbootoi sh dee.
Оросын гар хөл болсон новшнуудын хийсэн ажил үүнд нилээд эрх мэдэлтэй гишүүд хүртэл оролцсон Монголчуудыг хараат байлгах оросын төлвөлгөө онц сайн биелсэн
End oros,hyatad yamar hamaa bainaa!! Yamaraa bolohoor buren erhmei tusgaar uls gej hiirhideg yum ajlaa hiij chadahgui bolohooroo l 2 hurshuudee naah gej yanz buriin aash ayag garganaa . Ene zasagm ichih nuur uej yamar baih bish.Gants chadah yum ni ichij zovnoo gej baihgui ee
Хөрөнгийн нь шийдсэн бодлогын асуудал гүйцэтгэх чадваргүй шинэ асуудал бол цаашаа нам бол МАН
Хүрэлсүх ээ очиж наад бантангаа өөрөө зуур. Улсын мөнгөөр тоглосон бол Жангаа идэх түмпэнгээ одоо бэлтгэ.
Үйлдвэртэй болгохгүй байх бодлого дотоод гадаадын зарим нөхдүүдэд байж магадгүйг эхлэхээс нь өмнө ярьж л байсан байх шүү. Тагнуулын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй
Даоханы замаа хар. Ганцхан зам дуусгаж чадахгүй 8 жил болж бна. Шинэ нисэх буудлыг бас 10 жил барьсан. Нефтийн үйлдвэрийн хажууд эд нар чинь зүгээр л нэг эд анги төдий шүү дээ.
Газрын тосны үйлдвэр харин ч эрчимтэй явагдаж бгаа. Мэргэжлийн хүний хувьд харахад маш сайн менежер удирдаж бгаа тулдаа ингэж урагшилж бгаа шүү. Алтанцэцэг дарга нь хэний найз бх нь хамаагүй, монголын эрх ашгийн төлөө ер нь чөтгөртэй найзалсан ч яадгийн
Хувийн хэвшил бага зардлаар баяжих үнэ нэмэх ашиг олох төр үйлдвэр барьж иргэдээ ажилтай орлогтой байлгаж ажилгүйдлийг багасгах хоёрын зөрчил Төр нь баян бол иргэн баян
Гэнэт хөрөнгөжиж баяжаад байгаа удирдлагыг нь АТГТ өгч шалгуулах хэрэгтэй.Их эмч Ням хүү шиг луйвар хийж байгаа нь ойлгомжтой.
Эмэгтэй хүнээр дарга тавьсан нь бурууджээ эмэгтэйчүүдийн ихэнх нь шуналтай хов жив хөөцөлдсөн хүмүүс байдаг маш цөөхөн нь ажлын төлөө сэтгэлээ зориулсан ажил хэрэгч эршүүд зантай эмэгтэйчүүд байдаг
дотоодийн газрын тос импортлогчидийн хийж байгаа ажил.оросын шатхуун түгээх 100 хан станц оруулж ирэх гэхэд яаж байлаа.үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө энэ тэр гэж орилсоор монголчууд хохироод үдсэн шдээ
Тайван аль болох бүтэх талаас нь ерөөх нь маш хэрэг болно байхаа Гарын тосны үйлдвэр иманай улсын амин чухал үйлдвэр шүүдээ одоо цагт бүтээн байгуулалтын ажил хэцүү багаа шүү Бараа материалын үнэ арайл хэт өслөө шүүдээ Кза тэгээд Монгол ухаанаар алсыг харах нь зөв бхаа Дорнын цэнхэр говьд Газрын тосгы үйлдвэр баригдаж Монголын ирээддүй мандан бадрах болтугай. Энэ ажлыг удирдан зохион байгуулан ажиллаж бгаа дайчин эмэгтэй Алтанцэцэг амжилт хүсье Та чадна Таныг Хөх Мөнх ТНГР ивээх болтугай
Энэ хүрэлсүх очиж үзсэн үйлдвэрээ булаадаг моод гарчээ
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ АЖИЛЫГ ЦЭРГИЙН МЕНЕЖМЕНТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙХ.