УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Инфляцийг буруу бодсон Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэв

Өнөөдрийн /2023.06.15/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төсөв өөрөө төсвийн тухай тогтвортой хуультай. Инфляцийг худал бодож байна. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. "Юм"-ны үнэ өсөөд байгаа гэдэг төгрөгийн ханш сулраад байна гэсэн үг.

Малчдын ярьж байгаагаар арьс шир үнэгүй хаягдаж байна. Үйлдвэрээ хурдан ашиглалтад оруулаач ээ. Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ. Тэтгэврийн асуудал орж ирж байна. Адилхан тэтгэвэр авч байгаа иргэдийг бухимдуулах нь. Тэтгэврийн зөрүүтэй холбоотой асуудалд тодорхой хариулт авъя.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Өчигдөр төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулж анхны хэлэлцүүлэг хийсэн. Цаашид төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд эрхзүйн шинэчлэл хийнэ гэж үзэж байгаа. 1.8 их наяд төгрөгийн нэмэгдлийн асуудал төсвийн хүрээний мэдэгдэлд бас орж ирж байна. Хүүхдийн мөнгө болон халамжийн асуудалд бас бий. Өнгөрсөн жилийн төсвийг баталж байх хугацаанаас тодорхой хэмжээгээр орлого давж биелсэн. Бидний анхаарах ёстой гол нэмэгдэл цалин. Тэтгэврийн зөрүүний бодлого зайлшгүй шаардлагатай. Иргэдийн бодит орлого 5.9 хувиар буурсан. 290 тэрбум төгрөгийг хүнсний хангамжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор тусгаж оруулж ирнэ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үйлдвэрийн бодлого ороогүй гээд сонсчихов уу яав. Энэ бол дэндүү харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button