УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Чинзориг: 45-60 насныхны 12 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл: Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна.

Мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Тэрбээр, "2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг эрт илрүүлэг, үзлэг оншлогоонд хамруулах ажлыг улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн.

2021-2022 онд 36.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 20 аймаг, хоёр сум, таван дүүрэгт улаан хоолой, ходоодны уян дуран, тархины цахилгаан бичлэг, чих, хамар, хоолой оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоногт төхөөрөмжөөр бүрэн хангаж, эрүүл мэндийг дэмжих төвийг стандартад нийцүүлэн байгуулаад байна. Эрүүл мэндийн 648 байгууллага 5000 гаруй эмч эмнэлгийн ажилчдыг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг явуулж байгаа.

2022 онд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагад 16 тэрбум 355 сая төгрөг

2023 онд 76 байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.

2023 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 31.1 хувь буюу 1,247,271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл 60,5 хувь нь хүүхэд, 39,5 хувь нь насанд хүрэгчид байна.

Өвчлөлийн 7,881 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 60,5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11,9 хувь нь дотоод шүүрлийн тэжээлийн ба бодисын солилцооны, 8,1 хувь нь шээс ба бэлгийн тогтолцооны, 6,3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3,6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн.

Хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл аюулгүй хооллолтоп бага наснаас нь сургах, зөв мэдээлэл, дадлага хандлага суулгах нэн шаардлагатай байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгааг харуулж байна. Судалгаагаар 3 настай хүүхдийн гурван хүүхдийн нэгт, таван настай хүүхэд тутмын хоёрт нь, 11 настай хүүхдийн 5 хүүхэд тутмын гуравт нь, 12-17 насны хоёр хүүхэд тутмын нэгэнд нь шүд цооролттой байна.

45-60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5 хувь, сэтгэл түгшилт 7.6 хувь, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9 хувь, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна" хэмээн тайлагналаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
6 сар 16, 2023 16:40

chi ooroo ter hvmvvsiin 1 n bhaa hahaha

Иргэн
Иргэн
6 сар 16, 2023 22:01

Сэтгэцийн эмгэг хүн амын ихэнх хувьд байгаа. Энэ цө донтолт,ганцаард�##�,ядуур�##�,өвчлөл ш�##�тгаан нь

Зочин
Зочин
6 сар 16, 2023 22:57

76-н хулгайч бүгдээрээ энэ насных биздээ.

Зочин
Зочин
6 сар 17, 2023 09:07

99 хувь нь

Өвөрхангайн сонгогч
Өвөрхангайн сонгогч
6 сар 17, 2023 11:13

Чинзориг өөрөө сэтгэцийн эмгэг нь хамгийн хурц үедээ яваа хүн ш дээ, тэр нүдий нь харахгүй юү !!!

Зочин
Зочин
6 сар 17, 2023 16:15

Сэтгэцийн эрүүл мэндэд нийгэм хамгийн их нөлөөлдөг шүлс шиг ц�##�ингаас эхлээд түгжрэл гээд цаашаа хөвөрнө дөө

Зочин
Зочин
6 сар 17, 2023 16:17

Өвөрхангайн сонгогч БҮР ЯГГ үнэн бичжээ нүдий нь харсан чинь кккккк

Холбоотой мэдээ

Back to top button