Үс засуулбал нас ахар болно

Аргын тооллын: 2023-06-19, Даваа гараг
- Наран ургах шингэх: 04:52-20:54
- Үс засуулбал: Нас ахар болох тул цээрлэвэл зохилтой
- Барилдлага: Рашаан
- Зуны дунд шар морь сар
- Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
Билгийн тооллын шинийн 1, шар бич өдөр, хэрцгий охин-5 одтой, ус суудалтай, 8 цагаан мэнгэтэй, рашааны барилдлагатай өдөр. Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу. Хүний сүлд хөлний эрхий хуруунд, гэрийн сүлд туурга, хананд орших болой. Нохой жилтний сүлд гараг. Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худалдаа хийх, худаг малтах, ном сонсох, даллага авах, бурхан шүтээн тахих, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, хол замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, чимэг оёх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.