“Нэг Монгол” хөдөлгөөн фракц үүсгэх зорилгогүй, хэн нэгнээс хамааралгүй"

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, Ш.Адьшаа, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Н.Туваан тэргүүтэй гишүүд санаачилж, өнгөрөгч амралтын өдрүүдээр "Нэг монгол" нэртэй хөдөлгөөн байгуулсан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр Н.Ганибал гишүүн энэ тухай дараах тайлбар өглөө.
Тэрбээр "Олон сэтгүүлч утсаар залгаж асууж байгаа учир тайлбар мэдээлэл өгье.
Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хэд, хэдэн гишүүн оролцсон. УИХ-ын гишүүдийн санаачилсан "Нэг Монгол" хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөдөлгөөн АН-ын эв нэгдэл, гишүүдийн чадавхыг сайжруулах, шинэ шатанд гаргах зорилготой.
Түүнээс фракц үүсгэсэн асуудал биш гэдгийг албан ёсоор хэлсэн. Хэн нэгэн хүнд хамааралтай байдлаар олон нийт цахим орчинд бичиж байна. Энэ хөдөлгөөн хэн, нэгэн хүнээс хамааралгүй гэдгийг албан ёсоор хэлье" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.