Сонин хачинУЛС ТӨРУлс төрийн мэдээХөшигний ард

"Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэхгүй"

УИХ-ын 2024 оны сонгуулийг Монгол Улс сонгуулийн холимог хэлбэрээр явуулах юм. Ингэснээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн УИХ-д сонгогдож, парламент нийт 126 бүрэлдэхүүнтэй болно.

Улс төрийн намуудын хувьд тойрогт нэр дэвших гишүүдээ дотооддоо тодруулах олон хувилбарт саналуудыг боловсруулан ажиллаж буй. Энэ хүрээнд төрийн аливаа тендерт олон оролцдог хувийн ААН-тэй, хувь гишүүний нэр хүнд нь олон нийтэд муу хэдий ч намдаа их хэмжээний хандив өгөх, томчуудаараа дэмжүүлэх байдлаар мандат авдаг эрхмүүдийг нэр дэвшүүлэхгүй байхаар яригдаж байна.

Энэ жагсаалтад эрх баригч намаас хамгийн эхэнд Ц.Анандбазар гишүүн нэрлэгдэж байгаа аж. Учир нь, түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд "Сод монгол" группэд ажиллагсдаа бэлгийн дарамт үзүүлдэг талаарх баримтууд сөхөгдөж, УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагыг олон нийтийн зүгээс тавьсаар ирсэн.

МАН-ын хувьд Ц.Анандбазарыг 2022 оны эхээр намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байв.

Гэвч тэрбээр МАН-ын гишүүний хувиар Булган аймаг дахь тойрогтоо ажиллаж, ирэх сонгуулийн ажлын бэлтгэлээ хийсээр байгаа юм. Харин намын удирдлагуудынх нь зүгээс түүнийг эрх баригч намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн чиг барьж буйгаа хөшигний ард илэрхийлсээр буй аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-22 09:50

Зөв

Зочин
Зочин
2023-06-22 12:51

Анандбазар,"�######�"Одбаяр нарын гаж донтонгууд монголын төрийг үнэхээр бузарласан шд.Эд нарыг эрхлүүлж буй МАН тарах хэрэгтэй.

dugree
dugree
2023-06-22 18:31

geh met olon l hun songuulid erhgui boloh bhdaa ,jijig dundiin san , bolovsroliin san , eruul mendiin daatgal , geed busd olon san ,daatgal , BBSHZeel zeregt holbootoi gishuud mun banknii zeeltei ,nuursnii , bolon gazriin naimaatai holbootoi , bas shiree suudal buzraldag gaj dontoi geed hasagvol zohih olon olon hun bgaa baih shuu , sn shudraga shuurdeerei !

Иргэн Бат
Иргэн Бат
2023-06-23 01:19

Чинзориг гэж төлөв царайлсан эвгүй гар бий шүү. Маш но-той яагаад үйлдлийг нь сэтгүүлчид мэддэггүй юм болоо эсвэл мөнгө өгч дараад байдаг юм болов уу

Зочин
Зочин
2023-06-23 15:39

Зөв дөө Ийм шийдвэрүүдээ хэрэгжүүлж чадв�##� ард түмэн итгэл үнэмшилтэй болно

Холбоотой мэдээ

Back to top button