Г.Дамдиннямын саналаар Боловсролын ерөнхий хуулийг 7-рт хэлэлцэхээр болов

Хураарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2023.06.22/ УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням гишүүн Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх асуудлын долдугаарт оруулах горимын саналыг гаргалаа.
Энэ тухай тэрбээр "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлахдаа Боловсролын ерөнхий хуулийг долоодугаарт хэлэлцэхээр оруулсан байсан. Гэтэл өнөөдөр уг хуулийн төслийг 16-д хэлэлцэхээр оруулжээ. Логиктой байх байх ёстой. Эхлээд Боловсролын ерөнхий хууль батлагдаж байж, ЕБС хууль батлагдах учиртай. Энэ хууль нэлээн зовлонтой урагшилж байгаа. Том ч хууль. 2021 онд өргөн баригдсан. Хоёр жил үргэлжилж байна. МАн-ын бүлгээр хоёр ч удаа ороод дэмжигдсэн. Одоо зарчмын зөрүүтэй есөн санал үлдчихсэн. Хэдхэн минутын л ажил. Боловсролын ерөнхий хуулийг болж өгвөл хамгийн эхлээд, болохгүй бол долоодугаар байранд нь оруулж өгөөч гэсэн горимын санал гаргаж байна" гэв.
Санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа 40 гишүүнээс 24 нь буюу 60 хувь нь зөвшөөрч, 16 нь татгалзсан юм.
Татгалзсан санал өгсөн гишүүд:
- Ш.Адьшаа
- П.Анужин
- Ж.Батжаргал
- Э.Батшугар
- Х.Булгантуяа
- Ц.Даваасүрэн
- Б.Дэлгэрсайхан
- Л.Мөнхбаатар
- Ц.Мөнх-Оргил
- Г.Мөнхцэцэг
- Х.Нямбаатар
- С.Одонтуяа
- Тогтохсүрэн
- О.Цогтгэрэл
- Н.Ганибал
- Ж.Батсуурь
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.