Эсрэгцэл: Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлнө, төлөхгүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг" хэлэлцэв.
Эл хуулийн төслийн 21.23-т: Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна.
гэсэн заалт оруулж ирж байгаа юм. Энэхүү заалт нийгэмд маргаан үүсгээд буй.
Энэхүү заалтаа УИХ-ын гишүүн П.Анужин тэргүүтэй ажлын албаныхан: Улсын хэмжээнд 220 гаруй мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөх малчид байна. Үүнээс 25 хувь нь шимтгэл төлж байгаа. Бусад 75 хувь нь шимтгэл төлөхгүй байгаа учраас ирээдүйн баталгаа алдагдаад байгаа. Иймд 50 хувийг нь төр, 50 хувийг нь өөрөө хариуцахаар хуулийн төсөлд оруулсан. Ингэснээр жилд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн зардал нийгмийн даатгалын сан руу орно. Нийтдээ 88.9 мянга малчны нийгмийн даатгалын шимтгэлийг улс төлөх тооцоо бий" хэмээсэн.
Тэгвэл эл заалтыг эсэргүүцэж хуульч О.Батхүү мэдээлэл хийдээ: Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг нийгмийн дундаж давхаргын иргэд төлөх болчхоод байна. Тогтмол ажил эрхэлдэг, тогтмол орлоготой, хамгийн их татвар төлдөг хэсэг дундаж давхаргынхан. Өөрөөр хэлбэл 09:00-18:00 цаг хүртэл ажилладаг, олдог орлого нь тодорхой хүмүүс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг төлөх нь. Ажил хийж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл 12%, ХАОАТ 10%, НӨАТ-ын 10%, ажил олгогч 14% гээд нийт 45%-ийн шимтгэл төлдөг. Гэтэл эдгээр хүнээс дахиж шимтгэл, татвар авч нийгмийн нөгөө хэсгийн шимтгэлийг төлөх нь буруу гэж үзэж байна" гэсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувийн өмчтэй хүний тэтгэвэрийн даатгалын 50 хувийг төр төлнө гэдэг буруу.
Анужин авгай өөрийнх нь мөнгө биш болхоор тэгж солиорч байгаан баян авгай өөрөөсөө гарга
Төр 50 хувийг даана гэж юу гэсэн үг вэ. Ямар ч хүн хийсэн хөдөлмөрийнхөө тодорхой хувийг ниигмийн даатгалд төлдөг малчид ч адилхан тийм байх ёстой гэж байна.
ЭНЭ ХУУЛЬЧИЙН ҮЗЭЛ БОДОЛ МАШ ЗӨВ.
Төрийн мөнгө гэж огт байхгүй, татвар төлөгчдөөс бүрдүүлсэн мөнгө гэж байна.
Зүгээр больцгоо та нар. Даатгал гэж юу билээ бүгд л мэднэ шүү дээ. Яахаараа зарим хүнийхийг төр нь хариуцаад үлдсэн нь өөрсдөө төлөх ёстой юм. Ийм заваан байхгүй шүү. 2024 онд бид сонгууль өгнө шүү санаарай!!!!!
Хувийн хэвшлийнхэн ийг адилхан үз пдаанууд, үндсэн хуулиар өмчийн ялгаа байхгүй. Танай малчид тооноороо газар шаагаасай
Эмэгтэй гишүүн сонох хэрэг байна уу?хөгжил ярихгүй дамс жорлон халамж.татвар төлөгчидмйн мөнгийг нэр дэвших гүүр гэж харах юм даа
Төр хаана гэсэн чинь юу гэсэн үг вэ.Төр мөнгөтэй юу .Эсвэл татвар төлөгчдийн мөнгийг цуглуулаад түүн й нэг хэсгийг малчидад өгөх гэсэн санаа юу.Хамгийн хөрөнгөлөг дундаж давхарга бол малчид .Малчид НДШ ээ төлүүлнэ.Болоогүй 5 жилийн өмнө тэтгэвэрт гарна.Яахаараа монголын иргэдээ ингэж ЯЛГАВАРЛААД байдаг байнаа. Боль доо МАНгаруудаа .
Энэ попорлоороо Анужин минь Мянгуужин боллоо. Ийм юм байх ямар үндэслэл олж хардаг бнаа.
Tatbar tologchdiin mongiig bitgii vreed bai
Яахаараа хувийн өмчтэй,амиа бодсон малчдын НДШ-ийг бидний татварын мөнгөнөөс төлөх ёстой юм .яӨөрсдөө төлөх ёстой.Өчнөөн мал хуй ,3-4 машинтай ,хотоор бхахан байртай малчдын мөнгийг Анужин өөрөөсөө төл
Хувиараа барилгын засвар хийдэг миний НДШ-ийн 50% ийг төлөх үү.
Хуульчийн үзэл бодлыг дэмжиж бна. Татвар төлөгчдийг туйлдуулж, сонгуулийн оноо авахыг дэмжихгүй.
Анужин солиор, төр төлөхгүй, биднийг Австрали үхрийн мах шиг махааг хангачихаа юу, үнийг нь дмйлө авахгшй өвчтжй вазцинтай махых чинь авч идэж чадахгүй байна, үнэгүй билчээрт өвс идээд залхуу малчид өвсөө ч халаж сүүгээ ч сааж авахаа больсон, авсан хэд ньхүн шулж байдаг, малынхаа үүлдрийр сайжруулж фермерийн аж ахуй байгуулсныг нь дэмжиж бага хүүтэй зээл өг,
НДШ -г бүх малчид төлөх ёстой. ӨӨрсдийн өмч хөрөнгөө хамгаалж, өсгөж үржүүлж, амьдарч байгаа нь шимтгэл төлөх үндэс болно. Сүү саальнаас эхлээд ү ноос, ноолуур, махны үйлдвэрлэл эрхэлж байгаа амьдралын хмгийн баталгаатай хүмүүс бол малчид.
Хамгийн маргаантай хуулиа наадмийн өмнө л баталдаг
Буруу. Би дэмжихгүй шүү
Ажил хийвэл татвар төлнө ажилгүй нь бусдаар ( ажиллагсдаар) даалгана татвар төлөхгүй бусдаар даалгаад гоё юмаа
Бусад аар ажи л аг са д аар
Хуульчийн яриа үнэн зөв байна.Анужин эргүүтэхээ зогсооно уу,Мэдлэггүйгээ гайхуулах хэрэггүй шүү Анужин.
Яагаад 2 нүд нь юм хараад,4 мөч нь санжиганаад явж бгаа дуракуудын мөнгийг нийгмийн дундаж давхрагынхан төлөх ёстой гэж.мал хуйтай унаа малтай амьжиргаа сайтай биз дээ хөдөөнийхөн чинь.
Малчид яг ямар гавъяатай юм??? Ихэнх нь хүн зарцлаад л бж бга шд. Харин зарц нарыг нь л төр харж үзээсэй! Жаахан бж бгаад л өлсөж цангаад ядраад дээрэлхүүлээд тэсэхгүй яваад өгдөг болохоор тэдний ихэнх нь маш хүнд амьдралтай бүр гэр оронгүй ч хүн олон бга
Ер нь бол жирийн иргэдийн татвар төлсөн мөнгөнөөс өөрийн өмч хөрөнгөтэй хүмүүст өгнө гсн үг болохоор би л лав дэмжихгүй!